Мэдээлэл > Эрдэм шинжилгээ, судалгааны ажил

ДУЛААНЫ УЛИРЛЫН ХУР ТУНАДАСНЫ ӨӨРЧЛӨЛТ, КОНВЕКТИВ ҮЗЭГДЛИЙН СУДАЛГАА

Шинэчлэгдсэн: 2019-08-26 06:22:08

 ДУЛААНЫ УЛИРЛЫН  ХУР ТУНАДАСНЫ ӨӨРЧЛӨЛТ, КОНВЕКТИВ ҮЗЭГДЛИЙН СУДАЛГАА

                                     Ш.ЦАГААНЦООЖ1, Д.АМАРЖАРГАЛ2

                                              1УС ЦАГ УУР ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

                                     2ХААИС-ИЙН АГРО ЭКОЛОГИЙН ТЭНХИМ

                                      Email: Tsooj_9717@yahoo.com

Хураангуй.

              Энэхүү илтгэлд төвийн бүсийн зүүн хэсэгт орших Дархан-Уул аймгийн  Дархан сумын 2006-2016 оны сүүлийн 10 жилийн 5-9 дүгээр сарын хур тунадасны ажиглалтын мэдээг ашиглан дулааны улирлын хур тунадасны өөрчлөлт болон зарим конвектив үзэгдлийн судалгааг хийж үр дүнг тусгалаа.

Түлхүүр үг. Температур, тунадас, үзэгдэл

Оршил

    Дархан-Уул аймаг нь Монгол орны хойд, Хэнтий нурууны салбар уулсын хоорондох намхан гүвээ, толгод, Хараа голын хөндийд далайн түвшнээс дээш 707 м өндөрт, 105094/-ын уртрагт,  49029/ өргөрөгийн дагуу оршино.

     Тус аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээ 330 мянган га нутагтай бөгөөд гуу жалгаар хэрчигдсэн, тэгш биш долгиолог гадаргуутай байдаг. Дархан-Уул аймгийн хөрс ургамлын бүрхэвч олон янз байх бөгөөд элсэнцэр, хөнгөн шавранцар хүрэн хөрс зонхилно. Хараа, Шарын голын хөндийгөөр хөрсний бүтэц үржил шимийн хувьд газар тариалан малын бэлчээрт тохиромжтой.

   Хур тунадас ороход агаарын ерөнхий орчил урсгалаас гадна тухайн газар нутгийн хотгор гүдгэрийн байдал нөлөөлдөг хэдий ч сүүлийн үеийн дэлхийн дулаарлын улмаас конвектив үзэгдлийн давтагдал, аадар борооны эзлэх хувь нэмэгдэж байгаагийн дээр байгалийн гамшигт болон аюултай үзэгдлийн тоо харьцангуй нэмэгдэх хандлагатай байгаа нь уг судалгааг хийх шаадлагатайг илтгэж байна. Сүүлийн жилүүдэд агаар хөрсний их халалт, аянга цахилгаан, үер усны улмаас барилга байшингийн дээвэр, төмс хүнсний ногоо үерт автах мод бут үндсээрээ булгаран унах, газар тариалангийн үйлдвэрлэлд муугаар нөлөөлж байна. Иймээс конвектив үзэгдлийн судалгааг хийх зорилго тавьсан.

Судалгааны ажлын зорилго, зорилт

   Дэлхийн дулаарлын улмаас конвектив үзэгдлийн давтагдал, аадар борооны эзлэх хувь нэмэгдэж байгаагийн дээр байгалийн гамшигт болон аюултай үзэгдлийн тоо харьцангуй нэмэгдэх хандлагатай байгааг илрүүлэн харуулах явдал юм.

Ашигласан мэдээ, арга зүй

    Дархан-Уул аймгийн Дархан сумын 2006-2016 оны сүүлийн 10 жилийн ажиглалтын материалаас хур тунадастай өдрийн тоо, хур тунадасны хэмжээ, аадар хур тунадастай өдрийн тоо, дуу цахилгаан, ба борооны бөөн үүлтэй өдрийн тоо, аадар хур тунадастай өдрийн үзүүлэлтүүдийг авч ашиглав.

Цаг уурн ерөнхий технологич Ө.Энхтуяа

2017.07.16