Мэдээлэл > Эрдэм шинжилгээ, судалгааны ажил

БУУДАЙН УРГАЛТЫН ХУГАЦААНЫ 2016 ОНЫ АГРО ЦАГ УУРЫН ЗАРИМ ҮЗҮҮЛЭЛТИЙН НӨЛӨӨ

Шинэчлэгдсэн: 2024-04-23 12:17:36

БУУДАЙН УРГАЛТЫН ХУГАЦААНЫ 2016 ОНЫ  АГРО ЦАГ УУРЫН ЗАРИМ  ҮЗҮҮЛЭЛТИЙН НӨЛӨӨ

                                                    Б. Ганчимэг/M.Sc/

                                                                       Дархан-Уул аймаг УЦУОШГазар

                                                                         batkhishigganchimeg@yahoo.com

Хураангуй

Дархан-Уул аймгийн уур амьсгалын өөрчлөлтийг уур амьсгалын үндсэн үзүүлэлт болох агаарын температурын жилийн дундаж, буудайн ургалтын хугацааны агаарын дундаж температур, жилийн нийлбэр хур тунадасны хэмжээний өөрчлөлтүүдийг тооцооллоо.

Түлхүүр үг:  температур, хур тунадас,

Сэдвийн үндэслэл

            Дэлхийн дулааралт эргэлт буцалтгүй болж түүний эерэг, сөрөг үр дагавар нь экосистем, улсын эдийн засаг, нийгэм, хувь хүний амьдралд нөлөөлөх болсон өнөө үед уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож амьдрах, болзошгүй аюул, гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнийг эрсдэл багатай даван туулахад юуны өмнө хүмүүст энэ талын мэдлэгийг эзэмшүүлэх, мэдээллээр хангах нь онцгой чухал ач холбогдолтой. 

Судалгааны зорилго

            Дархан-Уул аймгийн нутагт илэрсэн уур амьсгалын өөрчлөлт, түүнд буудайн ургалтын байдал хэрхэн дасан зохицож байгааг  судлах

Судалгааны зорилт

2016 онд тариалсан буудайн агро цаг уурын нөхцөлийг тодорхойлох.

Буудайн ургалтын хугацааны үе шатны эхлэх, үргэлжлэх хугацаа, түүнд гарч байгаа өөрчлөлтийг олон жилийн дундажтай харьцуулан судлах.

Судалгааны арга зүй

            Дархан-Уул аймгийн уур амьсгалын өөрчлөлтийг цаг уурын элементүүдийн 30 жилийн цуваанд анализ хийж, агаарын температурын жилийн дундаж, буудайн ургалтын хугацааны агаарын дундаж температур, ашигтай температурын нийлбэр, хөрсний ашигтай чийгийн нөөц зэргийг тооцооллоо.

Судалгаанд ашигласан мэдээ, материал

            1. Дархан-Уул аймгийн Хонгор сумын Хонгор харуулын цаг уурын  ажиглалтын бодит мэдээ 1976-2014. Агаарын  дундаж температур, 30 градусаас дээш халсан өдөр, 5 градусаас дээш ашигтай температурын нийлбэр, хур тунадас .

            2. Агро цаг уурын Дархан станцын Алтангадас, Цайдам 6-р бригадын талбайн ажиглалтын эх мэдээ 1994-2014. Ажиглалтын талбайн буудайн хөгжлийн үе шат, өндөр, өтгөн сийрэг, ургац, хөрсний ашигтай чийгийн нөөц.

ДҮГНЭЛТ

  1. Судалгаа хийгдсэн 2016 онд Дархан-Уул аймагт ургамлын ургалтын хугацааны агаарын дундаж температур 18.4 градус дулаан, буудайн ургалтын хугацаанд 5 градусаас дээш ашигтай температурын нийлбэр 1519-1619 градус дулаан хуримтлагдаж, 200.5 мм тунадас орж, 30 градусаас дээш халсан өдрийн тоо 22 өдөр, хөрсний 0-50 см дахь нөөц чийг 69.7 мм  чийг хуримтлагдаж ургамлын ургалтын хугацаанд цаг агаарын байдал тохиромжтой жил болж өнгөрлөө.
  2. 2016 оны буудайн ургалтын хугацаанд цаг агаарын тааламжтай нөхцөл бүрдсэн учир буудайн ургац  олон жилийн дундаж ургацаас 7-9 ц/га ахиу ургац авсан.

 Мэдээ тавьсан: Уур амьсгалын ерөнхий технологич Ө.Энхтуяа

2018.02.09