2019 ОНД ДАРХАН-УУЛ АЙМАГТ ХАВРЫН ТАРИАЛАЛТ ЯВУУЛАХ ҮЕИЙН ЦАГ АГААРЫН ЗӨВЛӨМЖ

Манай орны газар тариалангийн төв бүсийн ихэнх нутагт хаврын тариалалт явуулах хугацаа  нь тухайн жилийн хаврын цаг агаарын байдлаас ихээхэн шалтгаалдаг.
Хавар цас хайлах, хөрс гэсэх хугацаа нь агаарын температур 00С-ыг тогтвортой дайрч дулаарсан үед явагддаг бөгөөд агаарын температур 50, 100-ыг дайрч тогтвортой дулаарах хугацааг үндэслэн таримал ургамлыг тариалах хугацааг тогтоох шаардлага гардаг.                        Дархан-Уул аймгийн нутагт агаарын температур тодорхой заагийг тогтвортой шилжин өнгөрөх хугацааг сүүлийн  5 жилийн байдлаар тодорхойлбол:

2019 оны 3 дугаар сарын 24-нд 00С -ыг, 4 дүгээр сарын 1-нд 50С –ыг дайрч тогтвортой дулаарсан, одоогийн байдлаар 100С -ыг дайрч  тогтвортой дулаараагүй байна. 

Судалгааны жилүүдээс харахад 2016 оны 5 дугаар сард Хонгор суманд их хэмжээний тунадас орсон,  2015 оны 4 дүгээр сард бага тунадас орж байжээ. 
Хөрсний чийгийн нөөц:
         Хаврын хөрсний угтвар чийгийг төмс,  бэлчээрийн ургамлын талбайд 04 дүгээр сарын 08-нд тодорхойлж,  хөрсний ашигтай чийгийн нөөцийг чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулж үнэллээ. 
Хөрсний ашигтай  чийгийн нөөцийг чийг  багтаамжийн  доод хязгаартай  харьцуулахад  0-40% бол чийг хангалтгүй, 40-60% бол чийг  дунд зэрэг, 60%-аас дээш  бол чийг хангалттай гэж үнэлдэг. Хөрсний ашигтай чийгийн нөөцөөр  Бэлчээрийн ургамлын  талбай дунд зэргийн чийгтэй,  Төмсний  талбай хангалттай чийгтэй байна.
Иймээс  төмс, хүнсний ногооны тариалалтыг 05 дугаар сарын 1-р арав хоногийн сүүлч, дулааны ургамлыг 5 дугаар сарын 3-р арав хоногийн дунд үеэр тариалах нь тохиромжтойг зөвлөж байна.         
                          
 
 
ЗӨВЛӨМЖ БИЧСЭН:
        ХААЦУ-ЫН ТЕХНИКЧ                   Л.ГҮНЖИДМАА