2019 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ

Цаг агаарын нөхцөл:  Аймгийн нийт нутгаар агаарын дундаж температур 6.4..8.9 градус дулаан, агаарын үнэмлэхүй их температур 21.1...24.2... градусаар дулаан, үнэмлэхүй бага температур -5.9...-9.4.. градус дулаан байлаа.
       Агаарын дундаж температурыг УАД -тай харьцуулахад УАД-аас 0.6..2.8..градусаар дулаан байлаа.
Хөрсний гадаргын температурын дундаж 11.7..16.6 градусаар дулаан, хөрсний гадаргын  үнэмлэхүй их температур 45.3..52.4 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын температурын дунджийг УАД-тай харьцуулахад нийт сумдын нутгаар 0.7..6.4..градусаар дулаан байлаа.
Салхи
Салхины хамгийн их хурд Орхон, Хонгор сумдад 18 м/с, Дархан суманд 16 м/с, Шарын гол  сумдад 17 м/с, 10м/с дээш салхитай өдөр нийт сумдын нутгаар 4-9 өдөр  ажиглагджээ.
Хур тунадас:
       Энэ арав хоногт Хонгор суманд тунадас ороогүй. Бусад сумдуудад 1-3 удаа тунадас орсон. Орхон суманд 0.4 мм, Шарын гол суманд 0,0, Дархан суманд 0,3 мм хур тунадас орсон байна. УАД-тай харьцуулахад бүх сумдын нутгаар ОЖД-аас бага  тунадас унасан байна.
Бэлчээрийн ургамлын ажиглалт:
Нийт сумдын нутгаар алаг өвсний төрлийн зарим ургамлын цэцэглэлтийн үе шат, улалжийн төрлийн ургамал баг цэцэг үүсэлт, цэцэглэлтийн үе шат эхэлсэн. сонгинолог төрлийн ургамлын цухуйлтын үе шат ажиглагдаагүй байна. Нийт ургамлын дундаж өндөр 3 см, ургамлын ургалтын байдал сайн.
Хөрсний чийгийн мэдээ:
   Бэлчээрийн талбайд байрлуулсан хөрсний чийгийн автомат багажийн тоололтоос 28-ны хэмжилтийн мэдээг авч боловсруулалт хийв.
Дархан сумын бэлчээрийн талбайн хөрсний ашигтай чийгийн нөөц  0-20 см-ийн гүнд 19 мм, 0-50 см-ийн гүнд 39 мм байна. Бэлчээрийн талбайн хөрсний 0-20 см, 0-50 см-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг зургаар үзүүлэв.
Хөрсний 0-20 см, 0-50-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг хээрийн чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулахад 50-54%-тай, чийгийн хангамж дунд зэрэг байна.
Мал аж ахуйд
Энэ 10 хоногийн ихэнх өдрүүд салхи шуургатай байсан ч мал аж ахуйд хүндрэл учруулаагүй. Нийт сумдад бог, бод мал төллөх, ямааны ноолуур самнах  ажил үргэлжилж байна.
 Малын усан хангамж дунд, худгийн болон голын усаар ундаалж байна. Малын бэлчээрлэлт саатсан өдөр байхгүй. Цаг агаараас шалтгаалсан малын хорогдол үгүй.
Газар тариаланд
Газар тариалангийн үйлдвэрлэлд газар хагалах, борнойдох, чийг хаалт явагдаж,  хүнсний ногооны үрслэгээ хийгдэж байна.
 
 
 
 
ТОЙМ БИЧСЭН:
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН ТЕХНИКЧ      
Н.БАБАЖАН