2019 ОНЫ 6 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ

 

Цаг агаарын нөхцөл: Аймгийн нийт нутгаар агаарын дундаж температур 14.5...17.2 градус дулаан байв. Агаарын үнэмлэхүй бага 0.1...2.8 градус дулаан, үнэмлэхүй их температур 31.9...34.7 градус дулаан байлаа. Агаарт 30 градусаас давж халсан өдрийн тоо нийт нутгаар 1-2 өдөр ажиглагдсан. Агаарын дундаж температурыг УАД -тай харьцуулахад Дархан суманд УАД-аас дулаан, бусад сумдын нутгаар 1.1-2.3 градусаар сэрүүн байлаа.
Хүснэгт 1. Агаарын температур
Хөрсний гадаргын үнэмлэхүй бага температур -3.8 хүйтнээс...1.3 градус дулаан,  үнэмлэхүй их температур 60.0...64.8 градус дулаан, хөрсөн дээр 40 градусаас давж халсан өдрийн тоо 9 өдөр ажиглагдсан.
Хүснэгт 2. Хөрсний гадаргын температур
Салхи
Салхины хамгийн их хурд Шарын гол суманд 16 м/с, бусад сумдуудад 15 м/с байлаа. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 4-5 өдөр ажиглагдсан байна.
 
Хур тунадас:
       Аймгийн нийт нутгаар 3-4 өдөр хур тунадас орсон бөгөөд Дархан суманд 5.3 мм, Хонгор суманд 12.5 мм, Орхон суманд 5.8 мм, Шарын гол суманд 2.6 мм хур тунадас орсон байна. УАД-тай харьцуулахад нийт нутгаар дунджаас 50 хувь болон түүнээс  бага  хур тунадас орсон.
Чийгшил:
Агаарын харьцангуй чийгшлын дундаж 43-51%, дутагдал чийгшил 10.9-14.1 гПа, агаарын харьцангуй чийгшил 30% ба түүнээс бага байсан хоногийн тоо Дархан суманд 8 өдөр бусад сумдад 4-6  өдөр ажиглагдсан байна.     
 
                             Зураг 1.Сумдад орсон хур тунадасны хэмжээ, мм
 
Бэлчээрийн ургамлын судалгаа: Нийт сумдын нутгаар үетэн ургамалд түрүүлэлтийн үе шат, алаг өвс, улалжийн төрлийн ургамалд цэцэглэлтийн төгсгөлийн үе шатандаа үргэлжилж байна. Нийт ургамлын дундаж өндөр 5-7 см. Бэлчээрийн ургамлын ургалтын байдал Орхон сумдын нутгаар сайн бусад сумдын нутгаар  чийг тутмаг, халуун хуурай салхины улмаас гэмтсэн ургамал байхгүй. Бэлчээрийн ургамлын  хашаалсан талбайн үетэн ургамлын ургамлын дундаж өндөр 10-14 см. Хортон шавьжаас шалтгаалсан гэмтэл ажиглагдаагүй.
 
Таримал ургамлын судалгаа: Хонгор сумын судалгааны улаан буудай тариалсан нийт талбайд  бутлалтын үе шат эхэлсэн. Буудайн дундаж өндөр 15-27 см. Бүх талбайн буудайн ургалт сайн.
 
Хөрсний ууршилтын ажиглалт: Цайдамын талбайд ГГ-550 хөрсний ууршуурыг ургамалтай, ургамалгүй хөрсөнд 6 дугаар сарын 4 нд байрлуулан хэмжилт хийж байна.
 
Газар доорхи усны горимын ажиглалт: Гүний усны түвшин 4 дүгээр сарын 8 наас эхлэн хэмжихэд 177 см байсан ба хур тунадаснаас шалтгаалж 5 дугаар сарын 8 нд 185 см болж өмнөх 10 хоногоос 8 см-ээр  буурсан.
 
Хөрсний чийг: 6 дугаар сарын 28-нд  Хонгор сумын судалгааны  таримал ургамлын талбайд хөрсний чийг тодорхойлов. Хөрсний 0-100 см-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг талбай тус бүрээр үзүүлэв.
Хөрсний ашигтай чийгийн нөөцийг чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулахад 0-20 см гүнд Цайдам, төмсний талбайд дунд зэргийн чийгтэй, бусад талбайнуудын чийгийн нөөц хангалтгүй. 0-50 см гүнд Бүх талбайд чийг дунд зэрэг, 0-100 см гүнд  бүх талбайн чийгийн нөөц дунд зэрэг ажиглагдсан.
Мал аж ахуйд:
        Бүх сумдад мал ногоолуулах ажил үргэлжилж байна. Бүх төрлийн малын тарга хүч, малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна.
Зуншлагын байдал:
        Засгийн газрын 286 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын “ГАН, ЗУДЫН БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ” -ын дагуу гангийн байдлыг үнэлэхэд 6 дугаар сарын 10-ны байдлаар хур тунадасны хэмжээ УАД-аас Дархан, Хонгор сумдад УАД-ийн орчим, бусад сумдад УАД-аас бага, агаарын дундаж температур дундаас 1.60С буюу квадрат хазайцаасаа давсан учир Дархан сум гантай, бусад сумдуудад  хэвийн зуншлагтай байна.
 
ТОЙМ БИЧСЭН: АГРО ЦАГ УУРЫН ТЕХНИКЧ        Н.БАБАЖАН