Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТГААР 2018 ОНД УРГАМЛЫН УРГАЛТЫН ХУГАЦААНЫ ЦАГ АГААРЫН ТОЙМ


ДАРХАН-УУЛ АЙМГИЙН НУТГААР 2018 ОНД
УРГАМЛЫН УРГАЛТЫН ХУГАЦААНЫ ЦАГ АГААРЫН
ТОЙМ
Хаваржилтын байдал:
Дархан-Уул аймгийн нутгаар 2018 оны 3 дугаар сарын агаарын температурын дундаж -3.8...-5.9 градус хүйтэн, 4 дүгээр сард 4.4...6.4 градус, 5 дугаар сард 12.1...14.2 градус дулаан байлаа.
Хаврын улирлын агаарын температурын дунджийг УАД-тай харьцуулахад 3 дугаар сард Орхон суманд УАД-ийн орчим, бусад сумдад УАД-аас 1.9...2.7 градусаар дулаан, 4 дүгээр сард Дархан, Хонгор сумдад 1.1- 2.4 градусаар дулаан, Шарын гол, Орхон сумдад УАД-ийн орчим, 5 дугаар сард Дархан суманд 2.3 градус дулаан, бусад сумдад УАД-ийн орчим байлаа.
Зураг 1. Хаврын улирлын агаарын температурын явц
Аймгийн нийт нутгаар хөрсний гадаргын температурын жилийн дундаж 2.4 градус дулаан буюу Шарын гол суманд уур амьсгалын дунджийн орчим, Дархан суманд дунджаас дулаан бусад сумдад 1.6-2.0 градусаар тус тус сэрүүн байлаа.
2018 онд Дархан-Уул аймгийн нутгаар 3 дугаар сарын 2-р 10 хоногийн сүүлчээр цасан бүрхүүл ханзарч, 3-р 10 хоногийн эхэн үеэс цасан бүрхүүл арилсан. Хавар үе үе цас орж 4 дүгээр сарын 13, 5 дугаар сарын 21-ний өдрүүдэд 1-3 см өндөртэй цасан бүрхүүл тогтсон боловч хоногтоо хайлсан.
Хөрсний гадаргын өнгөн хэсэг 3 сарын II-10 хоногийн сүүлээр гэсэж, 4 дүгээр сарын сүүлчээр бүрэн гэссэн нь дунджийн орчим ажиглагдсан байна.
Хур тунадас: Хаврын улиралд 11-24 өдөр тунадас орж, Дархан суманд 39.0 мм, Хонгор суманд 30.2 мм, Шарын гол суманд 15.3 мм, Орхон суманд 18.2 мм тунадас унасан байна.
Зураг 2. Хаврын улиралд орсон хур тунадасны хэмжээ, мм
03 дугаар сард Шарын гол суманд УАД-ийн орчим, бусад сумдад дунджаас ахиу, 4 дүгээр сард Шарын гол суманд УАД-аас бага, бусад сумдад дунджийн орчим, 5 дугаар сард нийт сумдын нутгаар дунджаас бага тунадас унасан.
Салхи: Хаврын улиралд салхины хурдны дундаж 2.8-3.2 м/с, үнэмлэхүй их хурд 9-22 м/с, 10 м/с-ээс дээш хурдтай салхитай өдрийн тоо 03 дугаар сард нийт сумдаар 8-12 өдөр, 04 дүгээр сард 11-26 өдөр, 05 дугаар сард 14-24 өдөр тус тус ажиглагдлаа.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: 2018 онд Дархан-Уул аймгийн нийт нутгаар хавар эрт эхэлж, Дархан, Орхон сумын нутгаар бэлчээрийн ургамал 3 дугаар сарын сүүлчийн 10 хоногийн дунд үеэр ширэг улалж, Шарын гол, Хонгор сумдын нутгаар 04 дүгээр сарын эхний 10 хоногт цухуйсан. Энэ жил хашаалсан талбайд үетэн улалж ОЖД-аас 6-8 хоног, хашаалаагүй талбайд улалж, алаг өвсний төрөл 11-15 хоногоор эрт цухуйсан.
Цочир хүйтрэл: Аймгийн нийт нутгаар хаврын эцсийн цочир хүйтрэл Дархан сумын агаар, хөрсөн дээр 5 дугаар сарын 22 -нд, бусад сумдад 5 дугаар сарын 28 нд ажиглагдаж жимс жимсгэний навч хайрагдаж ургамалд таагүй нөлөө үзүүлсэн. Намрын эхний хүйтрэл Шарын гол суманд агаарт 9 дүгээр сарын 07 –нд, бусад сумдын нутгаар 9 дүгээр сарын 13-14 нд ажиглагдсан нь таримал ургамалд нөлөөлөөгүй.
Зуншлагын байдал: 2018 оны 06 дугаар сарын агаарын температурын дундаж нийт сумдаар 17.8-20.6 градус дулаан байсан бөгөөд УАД-аас Дархан, Хонгор сумдад 1.1-3.0 градусаар дулаан, бусад сумдад дунджийн орчим байв.
07 дугаар сард агаарын температурын дундаж нийт нутгаар 17.7.-20.1 градус дулаан буюу Орхон, Шарын гол сумдад УАД-аас 1.1 - 2.5 градусаар сэрүүн, бусад сумдад УАД-ийн орчим байлаа.
Зураг 3. Зуны улирлын агаарын температурын явц
08 дугаар сард агаарын температурын дундаж 17.3-19.3 градус дулаан буюу Дархан суманд дунджаас 1.7 градусаар дулаан, бусад сумдын нутгаар УАД-ийн орчим байв.
Энэ оны агаарын температурын үнэмлэхүй их 06 дугаар сарын 1 -нд 37.1 градус хүрч Хонгор суманд ажиглагдсан.
Зураг 4. Зуны улиралд орсон тунадасны хэмжээ, мм
Зуны улиралд 06 дугаар сард нийт нутгаар 7.8-27.3 мм буюу УАД-аас 06 дугаар саруудад 2-7 дахин бага хур тунадас орж, 07 дугаар сард нийт нутгаар 38.2-84.5 мм тунадас орж Дархан суманд дунджийн орчим, Шарын гол суманд дунджаас ахиу, Хонгор, Орхон сумдад УАД-аас бага, 08 дугаар сард нийт нутгаар УАД-аас ахиу тунадас оржээ.
Аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 06 дугаар сард 7-12 см, 07, 08 дугаар сард 10-17 см хүрсэн. Бэлчээрийн ургамлын өндрийг УАД өндөртэй харьцуулахад Орхон суманд дунджаас 2 см-ээр өндөр, бусад сумдад 2-5 см-ээр нам ургасан байна.
Бэлчээрийн ургамлын ургац 08 дугаар сард мал бэлчээрлэж буй талбайд 3.0-8.2 ц/га бүрдэж олон жилийн дунджаас Дархан, Шарын гол сумдад 0.8-2.8 ц/га-аар ахиу, бусад сумдад 2.0-2.4 ц/га –аар бага, мал бэлчээрлээгүй талбайд 15-18 ц/га бүрдэж, олон жилийн дунджаас 4-5 ахиу ургац бүрдсэн
Засгийн газрын 286 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын “ГАН, ЗУДЫН БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ” –ын дагуу гангийн байдлыг үнэлэхэд 06 дугаар сард Дархан, Хонгор сум гантай, Орхон сум гандуу, Шарын гол сум хэвийн зуншлагтай байлаа. Энэ жилийн хувьд 05, 06 дугаар сард хур тунадас багатай халалттай, 07 дугаар сар сэрүүхэн, 08 дугаар сар хур бороо ихтэй байсан.
Цаг агаарт зориудаар нөлөөлөх экспедици 7 удаа хур тунадас нэмэгдүүлэх ажиллагаа явуулж 07 дугаар сарын 1-р арав хоногийн сүүлчээс нийт нутгаар хур тунадас орж, ургамлын ургалт, газрын гарц, зуншлагын байдал сайжрах нөхцөл бүрдэж хөрсний чийгийн хангамж нэмэгдсэн. Мал ногоонд цадаж малын тарга хүч бүх төрлөөр сайжирсан.
Хортон мэрэгчид:
Дархан-Уул аймгийн нийт сумдаар бэлчээрийн ургамлын хортон царцаа 05 дугаар сарын 2-р 10 хоногоос царцааны авгалдай гарч, 07 дугаар сард бие гүйцсэн. Төрөл зүйлийн хувьд тоонолжит, сибирийн, барабений таршаа, азийн судалт, нүүдлийн зэрэг царцаа зуны турш бэлчээрт 1м2 талбайд 3-8 ш царцаа тоологдож байв.
06 дугаар сарын 28 –нд Орхон сумын төвөөс зүүн хойш Баян уул орчмын бэлчээрт хөнөөлт хортон шавьж царцааны хэт олшролт ажиглагдаж 16 цэгт тоололт хийхэд 1м2 талбайд дунджаар 14 ширхэг тоологдсон. Төрөл зүйлийн хувьд Сибир, Барабений таршаа, Тоонолжит зэрэг царцааны авгалдай ажиглагдсан. Бусад сумдад ажиглагдаагүй. Аймгийн нийт нутгаар мэрэгчдийн голомт бүхий газруудад судалгааг хийхэд Дархан, Шарын гол сумдад 15-54 ш нүх, Хонгор, Орхон сумдын нутгаар 5-8 ш нүх тоологдож, эзэнтэй нүх үлий Дархан, Шарын гол суманд 1-2 ш огтоно тоологдсон.
Бэлчээрийн төлөв байдал:
Дархан-Уул аймгийн нийт нутгаар бэлчээрийн төлөв байдлын мониторингийн судалгааг 08 дугаар сарын 11-14-ний өдрүүдэд нийт сумдын нутгийн бэлчээрийг төлөөлөх зогсоол цэгүүд дээр хийсэн. Судалгааны цэгүүд дээр тусгаг бүрхэцэд 3162 ургамал тохиолдсон. Энэ жилийн хувьд шарилж нэг настын оролцоо ихсэж зуншлага сайтай жилийнхээс шарилж 9.3%, ширэг улалж 2.7%, нэг наст 0.8%-иар тус тус өссөн, харин үетэн ургамал 9.8%, алаг өвс 2.9%-иар тус тус буурсан байна. Нийт бэлчээрийн 44.3%-нь соргог, 55.7% дунд зэргийн бэлчээрт хамрагдаж байна.
Зогсоол цэгүүд дээр бэлчээрийн ургацыг 2017- 2018 оны мөн үеийнхтэй харьцуулбал:
Зураг 5. Зогсоол цэгүүдийн бэлчээрийн ургамлын ургац, ц/га
Бэлчээрийн ургамлын ургац соргог бэлчээртээ 8-17 ц/га, бусад бэлчээртээ 3-6 ц/га ургацтай байлаа. Зуншлага сайтай байсан 2016 онтой харьцуулахад бэлчээрийн ургац соргог бэлчээртээ 1-5 ц/га-аар, бусад бэлчээрт 0.5 - 4.1 ц/га-аар тус тус бага, 2017 оны мөн үетэй харьцуулахад Дэлгэр уулын цэгт ургац буурсан бусад цэгүүдэд ахиу ургац бүрдсэн байна.
Хөрсний чийгийн нөөц: Хөрсний ашигтай чийгийн нөөцийг 5 сараас эхэлж тодорхойлсон.
Зураг 6. Хөрсний 0-20 см-ийн гүний ашигтай чийгийн нөөц, мм
Буудай тариалсан талбайд хөрсний нөөц чийг /06 дугаар сарын дунд арав хоногоос 07 дугаар сарын сүүлч хүртэл/ Цайдам, Алтангадасын талбайд 42-60 % дунд зэрэг, бусад хугацаанд 63-128 % хангалттай, 6-р бригадын буудайн талбайн нөөц 05, 06 сард 14-38 % хангалтгүй бусад хугацаанд 52-58 %-ын чийг дунд зэрэг байсан.
Зураг 7. Хөрсний 0-50 см-ийн гүний ашигтай чийгийн нөөц, мм
Талбайнуудын хөрсний намрын нөөц чийгийг тодорхойлоход бэлчээрийн талбайд 0-20 см-ийн гүнд дунд зэрэг, 0-100 см гүнд хангалтгүй, 6-р бригадын гуурстай талбай бүх гүндээ нөөц чийг дунд зэрэг, бусад уринш, гуурстай талбайнууд нь бүх гүндээ чийгийн хангалт сайн байлаа.
Таримал ургамлын судалгаа: Судалгааны талбайнуудад “Дархан-144” сортын буудайг 5 дугаар сарын 09-14 ны хооронд тариалсан.
Хүснэгт 2. Буудайн бүтээгдэхүүнт үзүүлэлтүүд
Буудайн бүрэн бололтын үе шат 08 дугаар сарын сүүлчээс 09 дүгээр сарын 8-ны хооронд ажиглагдаж тунадас оройтож орсноос болц удааширч ургалтын хугацаа 113-122 хоногт боловсорсон. Талбайн тооцоот ургац хог ургамалтай, ургалт дунд зэрэг талбайд 6.9-10.0 ц/га, ургалт сайтай талбайгаас 13.4- 22.8 ц/га авахаар тооцсон, бодит ургац нь ургалт дунд зэрэг талбайгаас 7-9 ц/га, болц гүйцсэн талбайгаас 13-24 ц/га хураан авсан.
Төмс: Төмсний ажиглалтыг УГТЭШХ-ийн судалгааны Атарын талбай, Хонгор суманд нийт 2 талбайд хийлээ. Төмс тарих ажил 5 дугаар сарын 4-20-ны хооронд явагдсан. Хураалтын өмнө төмсний бүтээгдэхүүнт үзүүлэлтийг 24 бутанд тодорхойлоход 1 бутны булцууны дундаж тоо 8-12 ш, бутны булцууны дундаж жин 647.6 - 683.3 г хэвийн хэмжээтэй булцууны хувь 36.0-41.7 %, төмсний дундаж өндөр 28-48 см, ноднингийн мөн үетэй харьцуулахад Атарын талбайн төмс 10 см-ээр нам, Хонгорын талбайн төмс 17см-ээр өндөр ургасан байна.
Цаг агаарын аюултай үзэгдэл:
03, 04 дүгээр сарын 12-13 нд нийт нутгаар цас орж орон болон цасан шуурга шуурч салхины их 8-12 м/с хүрч онц байдал зарлан орон нутгийн зам хаагдсан.
Дархан-Уул аймгийн нутгаар 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн өдөртөө дулаарснаас цас их хэмжээгээр хайлж шар усны үер болох нөхцөл бүрдсэн. Дархан суманд шар усны үеэр болж онц байдал зарлан 7 өдөр 7 шөнө ажилласан нийт хохиролын хэмжээ 5300000₮. /ОБГ/
Аймгийн нийт нутгаар 09 дүгээр сарын 19-20 өдөр 25-30 см нойтон цас, бороо хүчтэй шуурганы улмаас улаан буудайн 10.7 мянган га талбайн 11823.4 тонн ургац, төмс 250.3 га талбайн 4695 тонн, малын тэжээлийн 2503.3 га талбайн 6287.5 тонн, рапс 4182 га талбайн 585.8 тонн ургац цасанд даруулсан байна. /ХХААГ/
ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М. АРИУНБУЯН