Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2021-03-01 13:35:04


2018 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР
10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ
Цаг агаарын нөхцөл: Аймгийн нийт нутгаар агаарын дундаж температур 7.2...9.4 градус дулаан байв. Агаарын үнэмлэхүй бага -3.8...-4.0 градус хүйтэн, үнэмлэхүй их температур 23.6...25.3 градус дулаан байлаа.
Агаарт 30 градусаас давж халсан өдөр нийт сумдаар ажиглагдаагүй. Агаарын дундаж температурыг УАД -тай харьцуулахад Шарын гол, Орхон сумдад дунджаас 3 градусаар сэрүүн, Дархан суманд УАД-ийн орчим байна.
Хүснэгт 1. Агаарын температур
Хүснэгт 2. Хөрсний гадаргын температур
Хөрсний гадаргын үнэмлэхүй бага температур -2.8..-6.9 градус хүйтэн, үнэмлэхүй их температур 43.2...48.8 градус дулаан, хөрсөн дээр 40 градусаас давж халсан өдрийн тоо нийт нутгаар 3-6 өдөр ажиглагдсан.
Салхи:
Салхины хамгийн их хурд Дархан суманд 14 м/с, Орхон суманд 15 м/с, Шарын гол суманд 18 м/с хүрч, 10 м/с-ээс дээш салхитай өдөр нийт сумдын нутгаар 3-5 өдөр ажиглагджээ.
Хур тунадас:
Аймгийн нийт нутгаар 3-4 өдөр бороо орж Дархан суманд 27.6 мм, Орхон суманд 40.5 мм, Шарын гол суманд 51.8 мм хур тунадас орсон байна. УАД-тай харьцуулахад нийт сумдын нутгаар дунджаас ахиу тунадас орсон байна.
.
Зураг 1.Сумдад орсон хур тунадасны хэмжээ, мм
Бэлчээрийн ургамлын судалгаа: Нийт сумдын бэлчээрт хэмжсэн ургамлын дундаж өндөр 14-15 см, улалж, алаг өвсний төрлийн ургамлын хагдралтийн үе шат эхэлж ургалт гүйцэж байна.
Жимсний модны ургалтын байдал: Чацаргана, үхрийн нүдний модны навч унах үе шат ажиглагдаж байна.
Таримал ургамлын судалгаа: Хонгор сумын судалгааны улаан буудайн Алтангадас Цайдам, 6-р бригадын талбайд ангилан хадалт шууд хураалт үргэлжилж байна. Атарын төмсний талбайн хураалт дууссан.
Бэлчээрийн царцааны нягтшилын ажиглалт: Нийт сумдаар царцааны үнэмлэхүй нягтшилыг тодорхойлоход бүх сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Газар доорхи усны горимын ажиглалт: Гүний усны түвшин өмнөх арав хоногоос 10 см буурсан.
Хөрсний чийг: 9 дүгээр сарын 18-нд Хонгор сумын судалгааны таримал ургамлын талбайд хөрсний чийг тодорхойлов. Хөрсний 0-100 см-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг талбай тус бүрээр үзүүлэв.
Зураг 2. Хөрсний 0-20 см гүний ашигтай чийгийн нөөц, мм

Зураг 3. Хөрсний 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Зураг 4. Хөрсний 0-100 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Ашигтай чийгийн нөөц өмнөх 10 хоногоос Алтангадас, 6-р бригад, Цайдамын буудай, уриншийн нийт талбайд бүх гүнд бага зэрэг буурсан ба 0-20 см -ийн гүнд 1.1-3.5 мм-ээр, 0-50 см гүнд 4.6-7.4 мм-ээр, 0-100 см гүнд 10.6-20.2 мм-ээр тус тус багассан, Харин төмсний талбайд бүх гүндээ нэмэгдсэн.
Цасны мэдээ:
09 дүгээр сарын 21-ний байдлаар аймгийн нийт нутгаар цасан бүрхүүл тогтож цасны дундаж зузаан хэмжилтийн цэгүүдэд Шарын гол суманд 27 см, Дархан, Орхон сумдад 3-5 см, Хонгор сумын тариалан бүхий газраар 33 см, хамгийн их цасны зузаан Шарын гол, тариалангийн талбайд 45- 46 см, бусад сумдын нутгаар 10-12 см хүрсэн . Цасны дундаж нягт нийт сумдын нутгаар 0.18-0.26 гр/см3, хамгийн их нягт нь Орхон суманд 0.30 гр/см3 байлаа.
Мал аж ахуй, газар тариаланд: Аймгийн хэмжээгээр төмс, хүнсний ногоо, үр тарианы ангилан хадалт, шууд хураалт, хадлан тэжээл, хужир шүү бэлтгэх ажил үргэлжилж бороо цасны улмаас дээрхи ажлууд 1-2 өдрөөр саатаж хүндрэл учирсан. Бүх төрлийн малын тарга хүч, малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна.
Арав хоногийн онцлог. 19-ны өдрөөс аймгийн нийт нутгаар агаарын температур өмнөх хоногоос эрс сэрүүс ч, өдөртөө бороо, шөнөдөө нойтон цас их хэмжээгээр орж Хонгор сумын газар тариалангийн талбайд цасны дундаж зузаан 33 см, хамгийн их зузаан 46 см хүрч тариа ногоо цасанд даруулсан, мөн хот хоорондын зам хаагдсан мэдээтэй байна. Тариа ногоо цасанд дарагдсан хохиролын мэдээ гараагүй байна.
ТОЙМ БИЧСЭН:
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН ТЕХНИКЧ
Г.ОТГОНБАЯР