Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ 07 ДУГААР САРЫН II-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2023-02-08 07:21:08


2022 ОНЫ 07 ДУГААР САРЫН II-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ
Цаг агаарын нөхцөл: Аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж 17.9-20.40С дулаан, олон жилийн дундажтай харьцуулахад Шарын гол суманд 30С сэрүүн бусад сумдын нутгаар дунджийн орчим байв. Нийт нутгаар агаарын үнэмлэхүй бага температур Шарын гол суманд 7.00С бусад нутгаар 9.8 -11.70С дулаан, үнэмлэхүй их температур 32.4-35.30С дулаан, агаарт 30 градусаас дээш халсан өдрийн тоо 2-4 удаа ажиглагдсан.
Зураг 1.Сумдын агаар, хөрсний температурын дундаж, 0С
Хөрсний гадаргын температурын дундаж Шарын гол суманд 21.00С, бусад нутгаар 26.9-28.90С дулаан олон жилийн дундажтай харьцуулахад Дархан суманд 7.10С дулаан, Шарын гол сумын нутгаар 70С, бусад сумдын нутгаар 20С тус тус сэрүүн байлаа.
Хөрсний үнэмлэхүй бага температур 6-110С дулаан, хөрсний үнэмлэхүй их температур 53.4 - 66.80С дулаан байлаа. Хөрсөн дээр 40 градусаас давж халсан өдрийн тоо нийт нутгаар 3-9 удаа ажиглагдсан.
Зураг 2. Сумдын салхины үнэмлэхүй их хурд, м/с
Салхи: Салхины үнэмлэхүй их хурд Шарын гол суманд 23 м/с, бусад нутгаар 14-16 м/с, 10 м/с-ээс дээш салхитай өдөр 4-6 удаа ажиглагдсан.
Хур тунадас: Нийт нутгаар 7 өдөр тунадас орж Дархан суманд 30.4 мм, Орхон суманд 29.3 мм, Шарын гол суманд 24.0 мм, Хонгор суманд 19.5 мм тунадас тус тус орсон.ОЖД-тай харьцуулахад Хонгор суманд дунджийн орчим, бусад сумдын нутгаар 2 дахин их хур тунадас орсон байна.
Зураг 3. Сумдад орсон хур тунадасны хэмжээ, мм
Бэлчээрийн ургамлын ажиглалт: Нийт сумдын нутгаар ширэг улалж, ишгүй гичгэнэ, үетэн ургамлын үрийн боловсролтын шат явагдаж дууссан. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 12-14 см ургамлын ургалтын байдал Шарын гол маш сайн, Дархан, Хонгор, Орхон сумдын нутгаар сайн байна.
Бэлчээрийн хөнөөлт царцааны байнгын ажиглалт: Царцааны байнгын ажиглалтаар сумдын бэлчээрт 1м2 талбайд дунджаар 2-3 ширхэг бие гүйцсэн царцаа ажиглагдсан, төрөл зүйлийн хувьд Сибирийн, барабений таршаа, цоохор царцаахай тоологдсон.
Таримал ургамал ажиглалт: Хонгор сумын судалгааны буудайн Алтангадас, 6-р бригадын талбайд түрүүлэлт болон цэцэглэлтийн үе шат явагдаж дууссан.
Бүтээгдэхүүнт үзүүлэлтийг тодорхойлоход буудайн нийт талбайд нийт иш 210-295 ш, түрүүтэй иш 190-270 ш, хөгжсөн түрүүнцэрийн тоо 14-15 ш тус тус тоологдсон. Ургамлын дундаж өндөр 55-65 см, түрүүний урт 8-9 см байв. Төмсний талбайд цэцэглэлтийн үе шат эхэлсэн. Дундаж өндөр 29 см байв.
Тариалангийн буудай, төмсний талбайд 11.8...30.8 мм тунадас орсон, ургамлын ургалт хэвийн.
Хөрсний чийгийн ажиглалт: Хонгор сумын судалгааны буудай, уринш, төмсний талбайн хөрсний 0-100 см гүнд чийгийн нөөцийг тодорхойлов. Нийт талбайн хөрсний ашигтай чийгийн нөөц 0-20 см гүнд 7.5...13.9 мм, 0-50 см гүнд 18.8...51.3 мм, 0-100 см гүнд 100.8...146.4 мм байв. Хөрсний ашигтай чийгийн нөөцийг ЧБДХязгаартай харьцуулахад:
Хөрсний гүний 0-20 см гүнд нийт талбайд 25.2-42.8 % буюу ХАНГАЛТГҮЙ, 0-50 см гүнд төмс, 6-р бригадын талбайд 47.5-50.3% буюу ДУНД ЗЭРЭГ, бусад талбайд 22.0...36.6% ХАНГАЛТГҮЙ , 0-100 см гүнд төмсний талбайд 67.9% буюу ХАНГАЛТТАЙ, бусад талбайд ДУНД ЗЭРЭГ чийгтэй байна.
Зураг 4. Хөрсний гүний 0-100 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Мал аж ахуйд: Аймгийн хэмжээгээр малын усан хангамж сайн, голын усаар ундаалж байна. Мал хээлтүүлэх, хонины ноос авах, сүү сааль бэлтгэх ажил үргэлжилж байна.
10 хоногийн онцлог: Дархан, Орхон, Шарын гол сумдын нутгаар ОЖД-аас 2.0 дахин их хур тунадас орсон байна. Шарын гол суманд 07 дугаар 19 нд салхины их хурд секундад 23 м/с хүрч салхилсан, хохиролын мэдээ ирээгүй.
ТОЙМ БОЛОВСРУУЛСАН: ХААЦУ-ЫН ТЕХНИКЧ T.НАРАНЧИМЭГ