Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2021 ОНЫ АГРО ЦАГ УУРЫН ЖИЛИЙН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-04-22 07:18:41
Нэг. 2020-2021 оны өвлийн улирлын цаг агаарын нөхцөл
Температур: Дархан-Уул аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж 2020 оны 12 дугаар сард -19.....-220С, 2021 оны 01 дүгээр сард -20.....-240С, 02 дугаар сард -15....-180С-аар тус тус хүйтэн байсан. Агаарын температурын дунджийг олон жилийн дундажтай харьцуулахад 2021 оны 12 дугаар сард Шарын гол сумын нутгаар 1.20С-аар дулаан, бусад сумдын нутгаар дунджийн орчим байсан.
2021 оны 01-р сард Шарын гол сумын нутгаар дунджийн орчим бусад нутгаар 01-02 дугаар саруудад нийт нутгаар дунджаас 2-30С-аар тус тус дулаан болж өнгөрлөө.
Агаарт 30 градусаас давж хүйтэрсэн өдрийн тоо 2020 оны 12 дугаар сард Дархан сумын нутгаар 4, бусад нутгаар 6-8, 2021 оны 01 дүгээр сард Дархан суманд 3, бусад сумдын нутгаар 8-14, 02 дугаар сард Орхон сумын нутгаар 8, бусад нутгаар 2-3 удаа хүйтэрсэн.
30 градусаас давж хүйтэрсэн өдрийг олон жилийн дундажтай харьцуулахад 01 дүгээр сард Дархан, Шарын гол сумдын нутгаар 1-5, Хонгор, Орхон сумдын нутгаар11-16, 02 дугаар сард Хонгор суманд 10, бусад нутгаар 1-5 өдрөөр тус тус цөөн тохиолдсон.
Хур тунадас: 2020 оны 12 дугаар сард нийт нутгаар 2.4....3.3 мм, 2021 оны 01 дүгээр сард 4.3...6.6 мм, 02 дугаар сард 4.8...7.0 мм, олон жилийн дундажтай харьцуулахад 01 дүгээр сард нийт нутгаар дунджаас ахиу буюу Орхон, Хонгор сумдын нутгаар 2 дахин их, 02 дугаар сард Орхон сумын нутгаар дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу цас орсон. Цасан бүрхүүл: 2020 оны 11 дүгээр сарын II-10 хоногийн сүүлчээр цасан бүрхүүл тогтсон. 2021 оны 01 дүгээр сарын 31-ний байдлаар аймгийн нийт нутгаар цасан бүрхүүлтэй, цасны дундаж зузаан Хонгор сумын Хар бэлчир, Орхон сумын Дардай нуур, Шарын гол сумын Буянт орчмоор 9-11 см, бусад нутгаар 6-8 см, цасны дундаж нягт, цас бага зэрэг нягтарсан Хонгор сумын Хар бэлчир орчмоор дунджаар 0.19 г/см3, бусад нутгаар дунджаар 0.14-0.17 г/см3. Ихэнх нутгаар олон жилийн дунджаас 2-4 см-ээр бага цастай байлаа.
Өвөлжилтийн байдлыг МУ-ын ЗГ-ын 286 дугаар тогтоолын “ Зудыг үнэлэх шалгуур”-аар үнэлэхэд нийт нутгаар өвөлжилт ХЭВИЙН байна.
2021 оны 02 дугаар сар дулаахан малын бэлчээрлэлтэд цаг агаарын нөхцөл тааламжтай байлаа. Бог мал төллөх ажил 02 дугаар сарын дунд 10 хоногоос эхэлсэн.
Хоёр. Хаврын улирлын цаг агаарын нөхцөл
Температур: Нийт нутгаар агаарын температурын дундаж 03 дугаар сард -0.9...-2.90С хүйтэн, 04 дүгээр сард 2.9...4.80С, 05 дугаар сард 7.7...9.80С-аар тус тус дулаан байлаа.
Хаврын улирлын агаарын температурын дунджийг ОЖД-тай харьцуулахад 03 дугаар сард нийт нутгаар 4-50С-аар дулаан, 04 дүгээр сард Шарын гол, Орхон сумдын нутгаар 1.20С-аар сэрүүн бусад сумдын нутгаар дунджийн орчим, 05 дугаар сард нийт нутгаар 2-40С-аар сэрүүн байлаа.
Зураг 2. Хаврын улирлын агаарын температурын явц
Хур тунадас: 2021 оны хаврын улиралд аймгийн нийт нутгаар 03 дугаар сард 4-5 өдөр тунадас орж 9.1-15.9 мм, 04 дүгээр сард 9-11 өдөр тунадастай байж 28.5 - 33.3 мм, 05 дугаар сард 16-23 өдөр бороо орж, Дархан суманд 32.5 мм, Хонгор суманд 30.6 мм, Орхон суманд 30.1 мм, Шарын гол суманд 37.1 мм тунадас унасан байна. 03, 04 дүгээр сард нийт нутгаар дунджаас 2-4 дахин их, 05 дугаар сард нийт нутгаар ОЖД-аас ахиу тунадас оржээ.
Зураг 3. Хаврын улиралд орсон хур тунадасны хэмжээ, мм
Салхи: Хаврын улиралд салхины хурдны дундаж 3.2-3.4 м/с, үнэмлэхүй их хурд 20-35 м/с, 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо нийт нутгаар 03 дугаар сард 12-13 өдөр, 04 дүгээр сард 14-23 өдөр, 05 дугаар сард Дархан, Хонгор сумын нутгаар 10-11, бусад нутгаар 2-5 өдөр тус тус ажиглагдлаа. 05 дугаар сарын 21 ны өдөр Шарын гол сумын нутгаар 35 м/с, Хонгор сумын нутгаар 20 м/с хүрч шуурсан ч УАА-д учирсан хохиролын мэдээ ирээгүй /Эх сурвалж ОБГ/
Цасан бүрхүүл: 02 дугаар сарын сүүлчээр цасан бүрхүүл ханзран, 03 дугаар сарын эхэн үеэс цасан бүрхүүл бүрэн арилсан.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Энэ онд аймгийн нийт нутгаар бэлчээрийн ихэнх ургамал 03 дугаар сарын III-10 хоногийн дунд үеэр цухуйж эхэлсэн. Дархан, Хонгор сумдын талбайн ширэг улалж, зарим үетэн ургамал 04 дүгээр сарын эхээр цухуйсан.
Цочир хүйтрэл: Хаврын эцсийн цочир хүйтрэл 06 дугаар сарын 01 нд ажиглагдаж агаарт
-0.5...-2.7 градус, хөрсөн дээр -2.4...-2.7 градус хүрч цочир хүйтэрсэн нь Хонгор, Шарын гол сумдад ажиглагдсан байна.
Гурав. Зуны улирлын цаг агаарын нөхцөл
Дархан-Уул аймгийн нутгаар 2021 оны 6-8 дугаар сард агаарын температурын дундаж 14.4-19.8 градус дулаан байлаа. Зуны улирлын агаарын температурын дунджийг олон жилийн дундажтай харьцуулахад 06 дугаар сарын I болон III-10 хоногт 1.8-2.60С-аар, II-10 хоногт 4.50С-аар, 07 дугаар сарын II, III-10 хоногт 1.6-1.70С-аар, 08 дугаар сарын I, III-10 хоногт 1.4-2.00С-аар тус тус сэрүүн байлаа.
Зураг 4. Зуны улирлын агаарын температурын дундаж, градусаар
Энэ оны агаар, хөрсний температурын үнэмлэхүй их утгууд нь агаар, хөрсөн дээр 07 дугаар сарын 07 нд агаарт 33.9 градус, хөрсөнд нь 62.8 градус хүрч халсан нь Дархан суманд тус тус ажиглагдсан. Аймгийн нийт нутгаар агаарт 30 градусаас давж халсан өдөр ургалтын хугацаанд 4-10 өдөр ажиглагдсан. Олон жилийн дунджаар 06-08 дугаар сард нийт нутгаар 14-20 өдөр ажиглагддаг бол энэ жил 9-11 өдрөөр цөөн ажиглагдсан.
Салхи : Салхины үнэмлэхүй их хурд 06 дугаар сард Дарханд 18 м/с бусад нутгаар 23-25 хүрч салхилсан байна. 10 дээш салхитай өдрийн тоо нийт нутгаар 06-р сард 16-21, 07-р сард 5-8, 08-р сард 9-14 өдөр байлаа.
Хур тунадас: Зуны улиралд нийт нутгаар 44-47 өдөр тунадас орсон. Үүнээс аадар бороо 20-27 удаа, бороо 32-39 удаа орж, Дархан суманд 351.6 мм, Хонгор суманд 243.4 мм, Шарын гол суманд 337.2 мм, Орхон суманд 279.1 мм бороо орсон байна. 2021 оны 06-08 дугаар саруудад орсон тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад 06 дугаар сард нийт нутгаар I болон III-10 хоногт 23-32 мм-ээр их буюу 2-3 дахин их, III-10 хоногт дунджийн орчим, 07 дугаар сард I-10 хоногт дунджийн орчим, II болон III-10 хоногт 28-33 мм-ээр их буюу 2-3 дахин их, 08 дугаар сард I-10 хоногт 11.9 мм-ээр бага буюу 2 дахин бага, II болон III-10 хоногт 9-23 мм-ээр их буюу 1-2 дахин их орсон.
Зураг 5. Зуны улиралд орсон тунадасны хэмжээ, мм
Зуншлагын байдал: 06 дугаар сард тунадас ахиу орж нийт нутгаар зуншлага сайн байсан. Аймгийн нийт нутгаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 06 дугаар сарын 25-ны байдлаар
нийт нутгаар 10-14 см, Хонгор, Шарын гол сумдын нутгаар дунджийн орчим бусад нутгаар 1-2 см-ээр өндөр, 07 дугаар сарын 25-ны байдлаар 17-22 см ба нийт нутгаар дунджаас 3-5 см-ээр өндөр, 08 дугаар сард хамгийн их хэмжээндээ хүрч 24-25 см хүрч нийт нутгаар дунджаас 5-9 см-ээр өндөр ургажээ.
Бэлчээрийн ургамлын ургац нийт нутгаар 06 дугаар сард 2.6-5.5 ц/га, 07 дугаар сард Шарын гол суманд 10.6 ц/га бусад нутгаар 4.8-5.2 ц/га, 08 дугаар сард Шарын гол, Хонгор сумдын нутгаар 8.1-13.0 ц/га, бусад нутгаар 4-5 ц/га ургац бүрдсэн. Олон жилийн дунджаас 06 дугаар сард Шарын гол сумын нутгаар 2.5 ц/га-аар ахиу, бусад нутгаар 02-0.7 ц/га-аар бага, 07 дугаар сард Хонгор суманд дунджийн орчим, Шарын гол суманд 6.3 ц/га-аар, бусад нутгаар 0.2-0.3 ц/га-аар тус тус ахиу, 08 дугаар сард Дархан сумын нутгаар 1.8 ц/га-аар бага, бусад нутгаар 3-8 ц/га-аар ахиу ургац бүрдсэн.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын “ГАН, ЗУДЫН БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ” –ын дагуу гангийн байдлыг үнэлэхэд нийт нутгаар хэвийн зуншлагатай байлаа.
Хортон шавьж, мэрэгчид: Дархан-Уул аймгийн нийт сумдаар бэлчээрийн ургамлын хортон царцааны авгалдай 05 дугаар сарын дунд 10 хоногоос гарч, 07 дугаар сард бие гүйцсэн. Төрөл зүйлийн хувьд Тоонолжит, Сибирийн, Барабений таршаа, Азийн судалт зэрэг царцаа ажиглагдсан. Зуны турш 1м2 талбайд 2-3 ш царцаа тоологдож байв. Царцааны хэт олшролт ажиглагдаагүй.
Аймгийн нийт нутгаар мэрэгчдийн голомт бүхий газруудад судалгааг хийхэд Дархан сумын Мангирт багийн орчим талбайд 17-25 ш, Хонгор, Шарын гол сумдад 12-14 ш, Орхон сумын нутгаар 2-3 ш нүх тоологдсон. Эзэнтэй нүх үлий Шарын гол, Хонгор сумдад 2-4 ш, бусад сумдын нутгаар тоологдоогүй. 07 дугаар сард орсон хүчтэй аадар борооны улмаас мэрэгчийн нүх үлий усаар дүүрч 08-р сард тодорхойлсон дүнгээр мэрэгчийн тоо цөөрсөн.
Бэлчээрийн төлөв байдал: Бэлчээрийн төлөв байдлын судалгаагаар үетэн зонхилсон соргог бэлчээрт га-аас 23-26 ц/га, ширэг улалж зонхилсон бэлчээрт 5-7 ц/га, бусад цэгүүдэд 11-14 ц/га ургацтай байв. Бэлчээрийн даацын үнэлгээгээр аймгийн 20 гаруй хувьд хэтэрч гарсан. Хонгор сумын баруун өмнө, Шарын гол сумын ихэнх нутгаар 1-3 дахин хэтэрсэн байна. Нутгийн 80 орчим хувьд бэлчээрийн даац хүрэлцээтэй байна.
Зураг 6. Зогсоол цэгүүдийн бэлчээрийн ургамлын ургац, ц/га
Дөрөв. Намрын улирлын цаг агаарын нөхцөл
Температур: Аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж 09 дүгээр сард 9.3-10.8 градус, 10 дугаар сард нийт нутгаар 1-3 градус дулаан, 11 дүгээр сард -9...9 градус хүйтэн ОЖД-тай харьцуулахад 9 дүгээр сард Шарын гол суманд суманд 1.3 градусаар сэрүүн бусад нутгаар дунджийн орчим, 10 дугаар сард Дархан суманд дунджаас 1.4 градусаар дулаан бусад нутгаар дунджийн орчим, 11 дүгээр сард нийт нутгаар 2-3 градусаар дулаан байсан.
Хур тунадас: Аймгийн нийт нутгаар 4-8 өдөр хур тунадастай байж, 09 дүгээр сард нийт нутгаар 46.5-56.6 мм, 10 дугаар сард Дархан суманд 16.2 мм, бусад нутгаар 21-29 мм тунадас орж, олон жилийн дунджаас 09-10 дугаар саруудад ахиу тунадас унасан байна.
Салхи: Салхины дундаж хурд нийт нутгаар1.7-2.6 м/сек, салхины хамгийн их хурд 13-15 м/с хүрсэн ба үнэмлэхүй их хурд 11 дүгээр сард Шарын гол суманд 15 м/с хүрсэн. 10 м/сек-ээс дээш салхитай өдрийн тоо 5-9 өдөр тохиолдсон байна. Энэ жилийн хувьд намрын улирал тогтуун цаг агаартай үр тариа, төмс, хүнсний ногоо хураалтын үед тохиромжтой байлаа.
2021 оны онцлог:
-
Ургалтын эхэн үед 05 дугаар сард 2.1-4.9 градусаар, 06-08 дугаар саруудад Дархан суманд дунджийн орчим бусад нутгаар 06 дугаар сард 3-4 градусаар, 07-08 дугаар саруудад 1-2 градусаар тус тус сэрүүхэн байсан.
-
Салхины үнэмлэхүй их хурд 05 дугаар сард Шарын гол суманд 35 м/с, 06 дугаар сард Шарын гол, Орхон, Хонгор сумдын нутгаар 23-25 м/с хүрч нөөлөг салхи салхилсан.
-
Зуны улирлын хамгийн их хур тунадас: 06 дугаар сард Шарын гол суманд 123.5 мм, Хонгор суманд 120.3 мм тунадас орсон. Энэ нь Шарын гол сумын 25, Хонгор сумын 37 жилийн хугацаанд 06 дугаар сард тохиолдсон анхны их хэмжээний тунадас байлаа.
-
Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 08 дугаар сард хамгийн их хэмжээнд хүрч нийт нутгаар 24-25 см хэмжигдсэн нь олон жилийн дунджаас 6-10 см-ээр өндөр ургасан.
-
11 дүгээр сард агаарын үнэмлэхүй бага температур Дархан суманд -17.00С хүрсэн нь 37 жил, Орхон суманд -18.40С хүрч ажиглагдсан нь 46 жилд тус тус ажиглагдаагүй үнэмлэхүй бага утгыг эвдсэн.
Товчилсон үгийн тайлбар: ОЖД- олон жилийн дундаж
ТОЙМ БОЛОВСРУУЛСАН: УЦУОШТ-ИЙН ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН ЕРӨНХИЙ
ТЕХНОЛОГИЧ М. АРИУНБУЯН