Мэдээлэл > Уур амьсгалын өөрчлөлт, хандлага
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2021 ОНЫ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ХАНДЛАГА
Шинэчлэгдсэн: 2023-03-24 06:25:04


ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2021 ОНЫ
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ХАНДЛАГА
Агаарын температур. Нийт 37 жилийн дунджаар агаарын температур 0.67 градус дулаан байдаг. 2021 он олон жилийн дунджийн орчим 0.60 байна. Агаарын температурын сарын явцаас харахад 2021 оны 01-03, 10-12 дугаар саруудад олон жилийн дунджаас 2.2....6.7 градусаар дулаан, 05, 06 дугаар саруудад 1-2 градусаар сэрүүн, 04, 07, 08, 09 дүгээр сардуудад дунджийн орчим байлаа.
(Зураг 1).

Агаарын үнэмлэхүй их температурын сарын явцаас харахад олон жилийн дунджаас 2021 оны агаарын үнэмлэхүй их температурыг олон жилийн дундажтай харьцуулахад бүх саруудад сэрүүн дунджийн их утганд хүрч ажиглагдаагүй байна. Үүнээс харахад олон жилийн дунджаас бүх саруудад хүйтэн байсан байна (Зураг 2).

Дархан-Уул аймгийн нийт нутгаар олон жилийн дунджаас дулааны улиралд агаарт 30 градусыг давж халсан өдөр 19, харин 2021 онд 7 өдөр ажиглагдаж 12 өдрөөр цөөн байгаа нь олон жилийн дунджаас зуны үнэмлэхүй их халалтгүй хавар, намрын улирлын 04, 09 дүгээр сард 1-2 өдрөөр илүү ажиглагджээ.

Агаарын үнэмлэхүй бага температурын сарын явцаас харахад 2021 оны хувьд ОЖД-аас өвлийн 12, 01, 02 дугаар саруудад 8.0-11.3 градусаар дулаан, хавар 03-05 дугаар сард 8.1-11.3 градусаар, зун 6, 7, 8 дугаар сард 3.8-6.7 градусаар дулаан, 9, 10, 11 дүгээр сард 9.3-16.6 градусаар дулаан жил болжээ (Зураг 4).
2021 оны 01 дүгээр сард Дархан суманд -32.6 градус, Орхон суманд -37.1 градус, Шарын гол суманд -36.7 градус, Хонгор суманд -37.2 градус хүрч тус тус хүйтэрсэн.

Хөрсний температур. 2021 онд хөрсний гадаргын үнэмлэхүй их температур нь өвлийн 12, 01 дүгээр саруудад олон жилийн дунджаас 1-3 градусаар дулаан, 02, 03 дугаар сард -1.4....-5.7 градусаар хүйтэн, 04-10 дугаар саруудад 4-8 градусаар дулаан байсан. (Зураг 6 ).
Хөрсний гадаргын үнэмлэхүй бага температурын жилийн явцаас үзэхэд ОЖД-аас 2021 оны өвлийн 12-02 дугаар сард 8.2-11.0 градус, 03-05 дугаар сард 9.4-11.5 градус, 06, 07, 08 дугаар сард 5.3-9.7 градус, 09-11 дүгээр сард 12.0-21.2 градус дулаан байлаа (7 зураг).
2021 оны хөрсний гадаргын үнэмлэхүй их температур нь Дархан суманд 62.8 градус, Шарын гол суманд 60.0 градус, Хонгор суманд 58.4 градус, Орхон суманд 61.8 градус хүрчээ (Зураг 2.13).
Дархан суманд 01 дүгээр сард -37.6 градус, Шарын гол суманд -36.5, Хонгор суманд -39.0 градус, Орхон суманд -37.9 градус хүйтэрч үнэмлэхүй бага утгууд ажиглагдсан нь олон жилийн үнэмлэхүй бага утганаас дулаан -40 градусыг давж хүйтрээгүй байсан.

Хур тунадас. 2021 онд нийт нутгаар 356.0...525.7 мм тунадас унасан бөгөөд хур тунадасны хэмжээг улирлаар ньолон жилийн дундажтай харцуулж үзвэл өвлийн улиралд 01,02 дугаар сард олон жилийн дунджийн орчим, 03, 04 дүгээр сард хавар 6.5...9.3 мм ба 06 дугаар сард 44.7 мм-ээр илүү, 05, 08, 11, 12 дугаар саруудад 4-9 мм-ээр бага хур тунадас унасан байна (Зураг 8).
2021 оны хур тунадасны сарын хуваарилалтыг олон жилийн дундажтай харьцуулж үзэхэд 06 дугаар сард их, өвлийн 11, 12 саруудад бага тунадас орсон нь өнтэй жил болсоныг илэрхийлж байна (Зураг 8).
Зуны улиралд нийт нутгаар 50-55 өдөр тунадас орсон. Үүнээс аадар бороо 35-38 удаа, бороо 28-31 удаа орж, Дархан суманд 525.7 мм, Хонгор суманд 356.0 мм, Шарын гол суманд 505.3 мм, Орхон суманд 417.7 мм бороо орсон байна. Хамгийн их тунадас Шарын гол суманд 06 дугаар сард 123.5 мм, Орхон суманд 07 дугаар сард 111.9 мм, Хонгор суманд 06 дугаар сард 120.3 мм, Дархан суманд 07 дугаар сард 122.5 мм тунадас тус тус орсон байна.

Салхи. Олон жилийн судалгаагаар хойд, баруун хойд, өмнийн салхи ноёлдог бол 2021 онд мөн л хойд, зүүн хойд ба өмнө зүгээс давамгай салхилжээ. Олон жилийн дунджаар өмнө ба хойдын салхи 13-31 удаа байдаг бол 2021 онд 15-24 давтагдлаар илүү ажиглагдсан (Зураг 10).
Олон жилийн дунджаар Салхины хурдны дундаж 2.4 м/сек, 2020 онд 2.0 м/сек болж 0.4 м/сек-ээр бага салхитай байлаа (зураг 11).
Салхины үнэмлэхүй их хурд Дархан суманд 20 м/сек, Орхон суманд 23 м/сек, Хонгор суманд 24 м/сек, Шарын гол суманд 35 м/сек хүрч салхилсан. 10 м/с-ээс дээш хурдтай салхитай өдөр Дархан суманд 118, Хонгор суманд 99, Орхон суманд 100, Шарын гол суманд 149 удаа тохиолдсон байна.


Сүүлийн жилүүдэд конвективийн үзэгдэл ихээр ажиглагдаж аадар хур тунадасны тоо ихссэн байна. Аадар бороо 2020 онд 48 удаа ажиглагдаж хамгийн утга нийлбэр утга нь 173 заасан нь давтамж ихсэж байгааг харуулж байна.
ДҮГНЭЛТ
-
Дархан-Уул аймгийн хувьд өвөл, хаврын саруудад тунадас багатай, агаар, хөрсний үнэмлэхүй бага температур нь олон жилийн дунджаас 6-19 градусаар дулаан байна.
-
Хур тунадас зун, намрын саруудад олон жилийн дунджаас 10-44 мм-ээр нэмэгдсэн.
-
Зуны улирлын хамгийн их хур тунадас: 06 дугаар сард Шарын гол суманд 123.5 мм, Хонгор суманд 120.3 мм тунадас орсон. Энэ нь Шарын гол сумын 25 жилийн цувааны, Хонгор сумын 37 жилийн цувааны 06 дугаар сард тохиолдсон анхны их хэмжээний тунадас байсан.
-
Салхины үнэмлэхүй их хурд 05 дугаар сард Шарын гол суманд 35 м/с, 06 дугаар сард Шарын гол, Орхон, Хонгор сумдын нутгаар 23-25 м/с хүрч нөөлөг салхи салхилсан.
-
Сүүлийн жилүүдэд конвективийн үзэгдэл ихээр ажиглагдаж аадар хур тунадасны тоо ихссэн байна. Дуу цахилгаан, аадар борооны хувьд олон жилийн дунджаас 6-15 өдрөөр нэмэгдсэн.
Товчилсон үгийн тайлбар: ОЖД- олон жилийн дундаж
УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ ХАНДЛАГА ГАРГАСАН:УУР АМЬСГАЛЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ Ш.ЦАГААНЦООЖ
Холбоотой мэдээний жагсаалт
Гарчиг | Үүсгэсэн огноо | Шинэчлэгдсэн огноо | Хандалт |
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2021 ОНЫ УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТ, ХАНДЛАГА | 2022-02-18 | 2023-03-24 | 1206 |
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2020 ОНЫ УУР АМЬСГАЛЫН ТОЙМ | 2018-02-22 | 2023-03-28 | 1600 |
ДАРХАН-УУЛ АЙМАГ ОРЧМЫН УУР АМЬСГАЛЫН ХАНДЛАГА | 2017-05-09 | 2023-03-29 | 2748 |