Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм

2023 ОНЫ 03 ДУГААР САРЫН II-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ

Шинэчлэгдсэн: 2023-03-28 22:14:50
Цаг агаарын нөхцөл: 
Аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж -4...-70С хүйтэн,  олон жилийн дундажтай харьцуулахад Дархан сумад дунджаас 2.80С-аар дулаан, бусад нутгаар дунджийн орчим байлаа. Агаарын үнэмлэхүй их температур 11...140С дулаан, агаарын үнэмлэхүй бага температур -16...-200С хүйтэн байв.
 
                        
              Зураг 1.Сумдын агаар, хөрсний температурын дундаж, /градусаар/
 
          Хөрсний гадаргын температурын дундаж -1...-80С хүйтэн, олон жилийн дундажтай харьцуулахад Шарын гол суманд дунджийн орчим, бусад нутгаар 2...50С-аар дулаан байлаа. Хөрсний гадаргын үнэмлэхүй их температур 16...290С дулаан, хөрсний үнэмлэхүй бага температур -15...-210С хүйтэн байв.
Салхи:  Салхины үнэмлэхүй их хурд нийт нутгаар 14-15 м/с хүрч, 10 м/с-ээс дээш салхитай өдөр 2-3 удаа ажиглагдсан.
Хур тунадас:  Аймгийн нийт нутгаар 1-2 өдөр хур тунадас орсон. Дархан суманд 3.8 мм, Хонгор суманд 4.2 мм, Орхон суманд 4.0 мм, Шарын гол суманд 2.8 мм цас орсон, олон жилийн дундажтай харьцуулахад нийт нутгаар дунджаас их  тунадас орсон байна.   
                      
Зураг 2. Сумдын хур тунадасны хэмжээ, мм
Мал аж ахуйд: Аймгийн хэмжээгээр малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна. Хонгор суманд бог, бод мал төллөх ажил эхэлсэн, бусад нутгаар бог, бод мал төллөх ажил, малд нэмэгдэл тэжээл өгөх ажлууд үргэлжлэн явагдаж байгаа.
10 хоногийн онцлог: Нийт нутгаар хур тунадас олон жилийн дунджаас 1-4 дахин ахиу орсон.
 
 
                                     ТОЙМ БОЛОВСРУУЛСАН:
                                     ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ Л.ГҮНЖИДМАА