> Цаг уурын шинжилгээний мэдээ
7 хоногийн тойм
Шинэчлэгдсэн: 2021-02-28 08:46:23


2021 оны 02-р сарын 08-наас 02-р сарын 15-ныг хүртэлх өнгөрсөн
7 хоногийн цаг агаарын тойм:
Дархан-Уул аймгийн нутгаар: 15, 20-нд зарим газраар 0.0-0.2 мм, 21-нд ихэнх нутгаар 0.1-1.6 мм цас орсон. Салхи их хурд 15,18-21-нд 10-14 метр хүрсэн. 21-нд секундэд 11-16 метр хүрч орон шуурга шуурсан, бусад хугацаанд 2-6 м/с . Хугацааны эхэн болон сүүлчээр агаарын температур шөнөдөө 23-29 градус, өдөртөө 9-13 градус. 17-ноос хүйтний эрч суларч шөнөдөө 10-18 градус, өдөртөө 6 градус хүйтнээс 6 дулаан байлаа.
Дархан хот орчмоор: 15, 21-нд 0.0-1.5 мм цас орсон. Ажиглалтын талбайд битүү цасан бүрхүүлтэй, зузаан нь 10 см байна. Салхи ихэнх хугацаанд баруун хойноос 3-6 м/с, салхи их хурд 18-21-нд 11-13 метр хүрсэн. 21-нд секундэд 13 метр хүрч ширүүсч орон шуурга шуурсан. Хугацааны эхэн болон сүүлчээр агаарын температур шөнөдөө 23-24 градус, өдөртөө 10-14 градус. 17-ноос хүйтний эрч суларч шөнөдөө 10-14 градус, өдөртөө 4 градус хүйтнээс 4 дулаан байлаа.
ТОЙМ БИЧСЭН:
УРЬДЧИЛАН МЭДЭЭЛЭХИЙН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ Х.МЭНДЖАРГАЛ
Цаг уурын шинжилгээний мэдээ
Онцлох мэдээ
2019/05/07
ДАРХАН-БОРОО ЭКСПЕДИЦИЙН ТАЙЛАН
2018/03/27
Дархан сум шар усны үер
2017/12/19
МЭДЭГДЭЛ
2021-02-28
Дархан хот
14 цаг
-14
6.8
O
CF


2 м/с


ӨНӨӨДӨР
-11
12.2
O
CF



5 м/с

