ДАРХАН-УУЛ АЙМГИЙН УУР АМЬСГАЛЫН
2023 ОНЫ 02 ДУГААР САРЫН ТОЙМ
2023.03.01
Агаар ба хөрсний температур: Дархан-Уул аймгийн нийт нутгаар 02 дугаар сард агаарын температурын дундаж -15.9....-19.3 градус хүйтэн байлаа. Агаарын температурын дунджийг олон жилийн дундажтай харьцуулахад Дархан, Шарын гол сумдад 1.2....2.5 градусаар дулаан, Орхон, Хонгор суманд олон жилийн дунджийн орчим байлаа.

Агаарын үнэмлэхүй их температур Шарын гол суманд 9.1 градус дулаан, үнэмлэхүй бага температур Шарын гол суманд -30.9 градус хүйтэн байв.
Хөрсний гадаргын температурын дундаж нийт нутгаар -15.8....-20.0 градус хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад Дархан, Шарын гол сумдад 3.2....4.3 градусаар дулаан, Хонгор, Орхон сумдад олон жилийн дунджийн орчим байлаа.
Хөрсний гадаргын үнэмлэхүй их температур Шарын гол суманд 17.8 градус дулаан, үнэмлэхүй бага температур Орхон суманд -32.8 градус хүрч хүйтрэлт ажиглагдсан байна.

Агаарын чийгшил: Агаарын харьцаат чийгийн дундаж 71-73%, дутагдал чийг 1.9-2.6 г/па, агаарын харьцангуй чийг 30%-иас бага өдөр тохиолдол бүрдээгүй.
Хур тунадас: Аймгийн нийт нутгаар 1-2 өдөр хур тунадастай байж 0.2....0.7 мм хур тунадас орж Дархан, Хонгор, Орхон, Шарын гол сумдад олон жилийн дунджаас бага хур тунадас унажээ.

Цаг агаарын үзэгдэл: Энэ сард нийт нутгаар цас 1-2 өдөр, цас 1-2 өдөр, утаа 12-15 өдөр, хяруу 21-25 өдөр тус тус ажиглагдсан байна.
Салхи: Салхины дундаж хурд нийт нутгаар 1.2-1.7 м/сек, салхины хамгийн их хурд Хонгор суманд 12 м/с хүрч салхилсан.10 дээш салхитай өдөр 1-2 өдөр ажиглагдсан.
02 дугаар сарын 28-ны байдлаар Дархан, Шарын гол, Орхон, Хонгор сумдад цасан бүрхүүл 4-10 балл цастай, цасны дундаж зузаан 5-8 см, хамгийн их зузаан 18 см, дундаж нягт 0.13-0.17 г/см3, хамгийн их нягт 0.14-0.26 г/см3 байна. Олон жилийн дундажтай харьцуулахад дунджийн орчим байна.
Онцлог:
Өнгөрөгч 02 дугаар сарын хувьд агаар хөсний үнэмлэхүй их температур 2.8....9.1 градус хүрч дулаарсан, хур тунадас нь олон жилийн дунджаас бага тунадас унасан байна.
Товчилсон үгийн тайлбар ОЖД- олон жилийн дундаж
ТОЙМ ГАРГАСАН:
УУР АМЬСГАЛЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ Ш.ЦАГААНЦООЖ