Мэдээлэл > Мэдээ, мэдээлэл

2017 оны 7 дугаар сарын 30-нд Дархан-Уул аймгийн Дархан суманд болсон гамшигт үзэгдлийн тухай

Шинэчлэгдсэн: 2024-07-25 10:03:40

        2017 оны 07 дугаар сарын 30-ны орой 19 цаг 49 минутаас бороо орж эхэлж улмаар дуу цахилаантай хүчтэй аадар бороо 21:36-21:55 цагийн хугацаанд Дархан-Уул аймгийн Дархан сумын нутагт орж хүчтэй салхи шуурч цаг агаарын гамшигт үзэгдэл боллоо. Аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний газрын ажиглалтын талбайд салхины дундаж хурд 10м/с, үнэмлэхүй хурд 18 м/сек хүрсэн ч гамшигт үзэгдлийн дараа газар дээр нь танилцаж барилга байгууламжид учруулсан хохирлыг үнэлж “ЦАГ УУР, ОРЧНЫ ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭНИЙ XIY ЗААВАР”-ийн 2.3.5-ын салхийг нүдэн баримжаагаар ажиглах хүснэгтийн 2.6-аар үнэлж Дархан суманд хүчтэй догшин салхи 24.5-32.6 м/сек хооронд, дундаж хурд 28.5 м/сек хүрсэн болохыг  тодорхойлов. Дархан суманд орсон тунадасны хэмжээ 17.2 мм. Ургамал газар тариалан сургалт эрдэм шинжилгээний хүрээлэн,Итгэлт сүм, Дархан сумын ЗДТГ, Цэнгэлдэх хүрээлэн зэрэг объектын дээвэр хуурч унасан, мод бут хугарсан, зарим айл өрх, аж ахуй нэгж байгууллагын гэр, хашаа нурсан, авто машины зогсоол талбай усаар дүүрсэн, орон сууцны байрны дээврээс ус гоожсон зэрэг мэдээллийг холбогдох байгууллагуудаас Дархан сумын Гамшгаас хамгаалах орон тооны бус албанд эхний байдлаар ирүүлээд байна. Дархан-Уул аймгийн хөдөөгийн 3 суманд хохирол гарсан талаарх мэдээ ирээгүй. Хүчтэй салхи, дуу цахилгаантай аадар борооны улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирсон талаарх мэдээлэл одоогоор алга байна. Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас гарсан хохирлын хэмжээг тогтоон, бусад арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна.

Цэнгэлдэх хүрээлэнгийн дээвэр нурсан байдал

  2-р багт нурсан хашаа     Дархан-Уул сумын ЗДТГ-ын дээвэр нурсан  Автомашины ар тал эвдэрсэн

 

      

   УГТСЭШХүрээлэнгийн дээвэр нурсан байдал                                Ургаа мод булгарсан байдал