Мэдээлэл > Мэдээ, мэдээлэл

Дархан сум шар усны үер

Шинэчлэгдсэн: 2024-03-18 11:18:47

ШАР УСНЫ ҮЕРИЙН ТУХАЙ МЭДЭЭ

Дархан-Уул аймгийн нутгаар 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс агаарын температур  дулаарснаас цас их хэмжээгээр хайлж шар усны үер болох нөхцөл бүрдсэн байна.

2018 оны 03 дугаар сарын 19 -нд цаг уурын Дархан өртөөнөөс Зүүн өмнө зүгт 9 км-ийн зайд Дархан сумын Мангирт хороололд байх үерийн далан илүүдэл ус зайлуулах хоолойгоос ус хальж гарч ирсэн тул аймгийн онцгой комисс хуралдаж газар дээр нь ажиллаж илүүдэл ус хуримтлуулах шороон далан байгуулж усыг хорьсон.

2018 оны 3 дугаар сарын 21-ний өглөөний 05 цаг хүртэл суваг татах ажиллагаа явагдаж усны урсацыг шинээр үүсгэсэн сувгаар явуулж, төв үерийн шугамтай холбож чадсанаар хүний амь эрсдэх, иргэдийн хөрөнгө усанд автахаас сэргийлж хохирол багатай өнгөрөөлөө. Мөн өдрийн 10 цагт АОК хуралдсан ба манай байгууллагаас 21-26-ны өдрийн 5 хоногийн төлөв, сарын сүүлийн өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв мэдээг танилцуулсан байна.

1 дүгээр зураг. Илүүдэл ус хаях даланг сэтэлсэн байдал

2 дугаар зураг. Шинээр голдирол үүсгэж усыг зайлуулсан байдал

                             4 дүгээр зураг. Шинээр голдирол үүсгэж усыг зайлуулсан байдал