Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ТАРИМАЛ УРГАМЛЫН УРГАЛТЫН ХУГАЦААНЫ ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2023-03-29 10:02:41


Нэг. Цаг уурын нөхцөл.
Агаарын температур: Аймгийн нийт нутгаар 5-8 дугаар сард агаарын температурын дундаж 13.2-21.7 градус дулаан, үнэмлэхүй хамгийн их температур 5 дугаар сард 37.0 градус 6 дугаар сард 38.0 градус, 7 дугаар сард 38.6 градус, 8 дугаар сард 32.2 градус дулаан, үнэмлэхүй хамгийн бага температур 5 дугаар сард -3.9 градус, 6 дугаар сард 1.1 градус, 07-р сард 5.5 градус, 8 дугаар сард -0.7 градус байлаа.
Агаарын дундаж температур 10 градусыг дайрч тогтвортой дулаарсан хугацаа Дархан суманд 5 дугаар сарын 13-нд, бусад сумдад 5 дугаар сарын 14-нд ажиглагдсан байна.
1-р хүснэгт. Дархан-Уул аймгийн 5-8 дугаар сарын
агаар, хөрсний температур
Сумын нэр
|
Сар
|
Агаарын температур,0С
|
Хөрсний температур,0С
|
||||
Дундаж
|
Хамгийн их
|
Хамгийн бага
|
Дундаж
|
Хамгийн их
|
Хамгийн бага
|
||
Дархан
|
Y
|
14.0
|
36.4
|
-1.1
|
21.8
|
64.0
|
-1.7
|
VI
|
20.6
|
37.4
|
5.0
|
28.6
|
65.1
|
5.5
|
|
VII
|
22.1
|
38.6
|
10.4
|
30.7
|
66.2
|
9.9
|
|
VIII
|
17.8
|
31.2
|
1.8
|
24.0
|
60.2
|
0.4
|
|
Хонгор
|
Y
|
13.6
|
37.0
|
-3.4
|
18.9
|
60.4
|
-4.3
|
VI
|
20.4
|
38.0
|
2.0
|
27.7
|
65.2
|
0.3
|
|
VII
|
22.4
|
38.5
|
8.4
|
28.9
|
65.1
|
6.2
|
|
VIII
|
17.6
|
32.2
|
1.8
|
21.6
|
58.1
|
0.4
|
|
Орхон
|
Y
|
13.3
|
36.0
|
-1.9
|
18.5
|
59.3
|
-5.0
|
VI
|
20.0
|
36.8
|
3.3
|
27.1
|
58.8
|
2.3
|
|
VII
|
21.6
|
37.5
|
8.5
|
27.7
|
61.0
|
8.0
|
|
VIII
|
17.5
|
31.6
|
0.1
|
22.2
|
55.5
|
-0.2
|
|
Шарын гол
|
Y
|
11,7
|
34.5
|
-3.9
|
18.0
|
59.4
|
-5.0
|
VI
|
18,6
|
35.9
|
1.1
|
26.0
|
60.0
|
-0.0
|
|
VII
|
20,7
|
36.1
|
5.5
|
27.8
|
60.0
|
4.1
|
|
VIII
|
16,3
|
31.5
|
-0.7
|
20.4
|
60.0
|
-1.0
|
Энэ жилийн хувьд 5-8 дугаар сард агаарт 30 градусаас дээш халсан өдрийн тоо нийт нутгаар 5 дугаар сард 2-6 өдөр, 6 дугаар сард 9-11 өдөр, 7 дугаар сард 12-18 өдөр, 08 дугаар сард Шарын гол суманд 3 өдөр, бусад сумдад 7-10 өдөр тус тус ажиглагдсан байна. Ноднингийн мөн үетэй харьцуулахад 5-р сард 4-5 өдрөөр 6-р сард 7-8 өдрөөр, 7-8 дугаар саруудад 3-6 өдрөөр тус тус илүү халалт ажиглагдсан байна. Энэ жилийн онцлог бол 6, 7 дугаар сард хур тунадас багатай халалт ихтэй, 8 дугаар сард бороо хур элбэг байлаа.
Хөрсний температур: Тус аймгийн нутагт хөрсний гадаргын өнгөн хэсэг гэсэх хугацаа олон жилийн дунджаар 3 дугаар сарын III- 10 хоног, 4 дүгээр сарын эхээр ажиглагдаж, хөрс бүрэн гэсч дуусах хугацаа 4 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 02-ны хооронд ажиглагддаг. 2017 оны хувьд хөрс 3 сарын II-10 дунд үеэс гэсэж 4 дүгээр сарын I- 10 хоногийн сүүлээр бүрэн гэссэн ба уур амьсгалын дунджаас дулаан байж эрт хавар эхэлсэн.
Хур тунадас: 2017 онд ургамлын ургалтын хугацааны эхэн болон дунд үеэр 5 дугаар сард нийт нутгаар 22.0-37.6 мм, 6 дугаар сард Орхон суманд 41.8 мм, Хонгор суманд 34.9 мм, Дархан суманд 48.5 мм, Шарын гол суманд 41.6 мм, 7 дугаар сард Орхон суманд 88.9 мм, Хонгор суманд 44.6 мм, Дархан суманд 67.1 мм, Шарын гол суманд 44.7 мм тунадас орсон байна. Ургалтын хугацааны төгсгөл үе буюу 8 дугаар сард Дархан суманд 88.8 мм, Хонгор суманд 102.4 мм, Орхон суманд 144.1 мм, Шарын гол суманд 86.2 мм тунадас унасан байна.
1-р зураг. 5-8 дугаар сард орсон тунадасны хэмжээ, мм
Ургамлын ургалтын хугацаанд буюу 5-8 дугаар сард Дархан суманд нийт 242.0 мм, Хонгор суманд 206.3 мм, Орхонд 311.3 мм, Шарын голд 194.5 мм тунадас унажээ. Хамгийн их хур тунадас Орхон суманд суманд , хамгийн бага нь Шарын гол суманд орсон байна. Ургалтын хугацаанд сард дунджаар 7-16 өдөр бороо орж, Дархан суманд нийт 55, Хонгор суманд 46, Орхон суманд 51, Шарын гол суманд 47 өдөр бороо оржээ. Ургалтын хугацааны нийт тунадасны 50-60 орчим хувь нь 8 дугаар сард орлоо /2-р хүснэгт/.
2-р хүснэгт. Дархан-Уул аймгийн нутагт 5-8-р сард орсон
тунадасны хэмжээ, тунадастай өдрийн тоо
Сар
|
Хур тунадасны хэмжээ, мм
|
Хур тунадастай өдрийн тоо
|
||||||
Дархан
|
Хонгор
|
Орхон
|
Шарын гол
|
Дархан
|
Хонгор
|
Орхон
|
Шарын гол
|
|
Y
|
37.6
|
24.3
|
36.5
|
22.0
|
8
|
6
|
6
|
8
|
VI
|
48.5
|
34.9
|
41.8
|
41.6
|
16
|
14
|
14
|
10
|
VII
|
67.1
|
44.7
|
88.9
|
44.7
|
14
|
12
|
16
|
13
|
VIII
|
88.8
|
102.4
|
144.1
|
86.2
|
17
|
14
|
15
|
16
|
нийт
|
242.0
|
206.3
|
311.3
|
194.5
|
55
|
46
|
51
|
47
|
Салхи: 5-8 дугаар сард салхилсан салхины үнэмлэхүй их хурд, 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тооны давтагдалыг тооцоход /3-р хүснэгт/
3-р хүснэгт. Салхины хамгийн их хурд, 10 м/с-ээс
дээш салхитай өдрийн тоо
Сар
|
Салхины үнэмлэхүй их хурд
|
10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо
|
||||||
Дархан
|
Хонгор
|
Орхон
|
Шарын гол
|
Дархан
|
Хонгор
|
Орхон
|
Шарын гол
|
|
Y
|
17
|
22
|
20
|
18
|
18
|
13
|
13
|
27
|
VI
|
18
|
18
|
20
|
21
|
17
|
12
|
11
|
22
|
VII
|
19
|
17
|
20
|
27
|
14
|
9
|
13
|
18
|
VIII
|
18
|
21
|
17
|
18
|
6
|
12
|
7
|
5
|
5-8 дугаар сард салхины үнэмлэхүй их хурд 9-27 м/с хүрч, салхины хамгийн их хурд Шарын гол суманд ажиглагджээ. 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо нийт хугацаанд Дархан суманд 55, Хонгор 46, Орхонд 44, Шарын голд 72 өдөр ажиглагдсан байна. УАД-тай харьцуулахад салхи ихтэй байлаа.
Хөрсний чийг. 2017 оны 5-р сарын 8-аас 8-р сарын 28-ныг хүртэл хөрсний чийг нийт гүнүүддээ 5-р сар, 7-р сарын дунд үе, 8-р сарын сүүлчээр хангалттай бусад хугацаанд чийг хангалт дунд зэрэг байлаа. Хонгор сумын улаан буудай, төмс тариалсан талбайд хөрсний чийг 0-20, 0-50, 0-100 см-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг талбай тус бүрээр үзүүлэв.
2-р зураг. Хөрсний 0-20 см-ийн гүний ашигтай чийгийн нөөц, мм
3-р зураг. Хөрсний 0-50 см-ийн гүний ашигтай чийгийн нөөц, мм
4-р зураг. Хөрсний 0-100 см-ийн гүний ашигтай чийгийн нөөц, мм
Энэ оны 5 дугаар сар, 7 дугаар сарын II арав хоног, 8 дугаар сарын дунд арав хоногт хөрсний чийг сайн, 6 дугаар сарын эхний арав хоногоос хөрсний ашигтай чийгийн нөөц бүх талбайд багассан.
0-20 см гүнд Алтангадасын талбай 3.3 мм-ээр, 6-р бригадын талбайд 1.2-4.5 мм-ээр, Цайдамын талбайд 1.0-12.4 мм-ээр, Төмсний талбайд 5.9 мм-ээр бага байлаа.
0-50 см гүнд Алтангадасын талбайд 11.6 мм-ээр, Цайдамын талбай 11.6 мм-ээр 6-р бригадын талбайд 1.5-11.2 мм-ээр, Төмсний талбайд 14.4 мм-ээр багассан.
0-100 см гүнд Алтангадасын талбай 35.3 мм-ээр, Цайдамын талбайд 13.2 мм-ээр , 6-р бригадын талбайд 10.3 мм-ээр, Төмсний талбайд 17.8 мм-ээр багассан байна.
Цаг агаарын үзэгдэл: 6 дугаар сарын 1-р 10 хоногийн эхэн үеэс халалт ажиглагдаж бэлчээрийн зарим ургамлын ургалт саатсан. Дархан сумын төвд 6 дугаар сарын 4-нд 0.3 мм голчтой мөндөр 4 минут, мөн сарын 21-нд Хонгор суманд 0.7 мм голчтой мөндөр 8 минут үргэлжлэн орсон боловч УАА-д хохирол учруулаагүй
Ургамлын ургалтын хугацаанд хүчтэй салхи 7 дугаар сарын 30 нд Дархан суманд зурваслан салхилж байшин барилгын дээвэр, ургаа мод хугарч их хэмжээний хохирол гарсан ч таримал ургамалд нөлөөлөөгүй. Мөн 8 дугаар сарын 18 нд Орхон суманд аадар бороо 53 минут үргэлжлэн орж 46 мм тунадас унасан. Үүний улмаас зарим газрын нарийн ногооны талбай усанд автсан. Бусад сумдад цаг агаарын онц аюултай үзэгдэл ажиглагдаагүй.
Хоёр. Таримал ургамлын ургалтын байдал:
Буудайн соёололтын үе шат 5 дугаар сарын 14-18 нд, цухуйлтын үе шат 5 дугаар сарын 20-24 нд, 3-дахь навчлалын үе шат 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 4-нд ажиглагдаж, 6 дугаар сарын 04-10-нд буталж, гололтын үе шат 6 дугаар сарын 14-24 нд, түрүүлэлт 7 дугаар сарын 8-14-нөөс, , цэцэглэлт 7 дугаар сарын 14 нд үеэр явагдсан.
Сүүн бололтын үе шат 7 дугаар сарын 24 нд, аарцан бололтын үе шат 8 дугаар сарын 8-10 -ны хооронд явагдаж дууссан. Бүрэн бололтын үе шат 8 дугаар сарын 24-нөөс эхлэж 8 дугаар сарын 28 гэхэд буудайн бүрэн бололтын үе шат жигдрэн ургалтын хугацаа дууссан.
4 –р хүснэгт. Буудайн ургалтын байдал
Компани бригадын нэр
|
Тариалалтын өмнөх талбайн байдал
|
Үр суулгасан хугацаа
|
Буудайн сорт, үе шатны нэр
|
Ургамлын ургалтын байдал
|
|||||
Дундаж өндөр, см
|
үнэлэлт, баллаар
|
1 м2 түрүүтэй ишний тоо
|
Ургац ц/ га
|
Налалт
|
Хог ургамлын тархацын үнэлгээ, балл
|
||||
Цайдам
|
Химийн уринш
|
Y/ 13
|
“Дархан-144
”Бүрэн бололт жигдэрсэн
|
42/7
|
4
|
210
|
9.5
|
үгүй
|
3
|
Алтангадас
|
Химийн уринш
|
Y/09
|
“Дархан-144” Бүрэн бололт
|
56/9
|
4
|
231
|
13.9
|
үгүй
|
2
|
6-р бригад
|
Химийн уринш
|
Y/14
|
“Дархан-144”
Бүрэн бололт
|
46/8
|
4
|
228
|
11.6
|
үгүй
|
2
|
2017 оны 8 дугаар сарын дунд үеэр Хонгор сумын буудай тариалсан талбайд урьдчилсан байдлаар ургац тогтоох, ургалтын байдал үнэлэх явуул судалгааг хийв. Энэ жилийн хувьд буудайн болц эрт явагдаж, буудайн өндөр тарьсан хугацаанаас шалтгаалан харилцан адилгүй, дунджаар 42-56 см, түрүүний урт 7-9 см байна. Ихэнх талбайд буудайн ургалтын байдал сайн, налалт ажиглагдаагүй, хог ургамлын тархац их байна. Буудайн түрүүн дэх түрүүнцэрийн тоо 12-14 ш, 1 м2 талбай дахь түрүүтэй ишнээс хамаарч 1 м2 талбай дахь үрийн жин 135.9-185.0 г байлаа.
Буудайн 1000 үрийн жин, 1м2 талбай дахь түрүүндээ үртэй ишний тоо зэргийг харгалзан талбай тус бүрийн ургацыг тооцоолоход нийт талбайгаас дунджаар 9-13 ц/га ургац авах урьдчилсан төлөвтэй байна.
Төмс: Дархан-Уул аймгийн Хонгор суманд 5 дугаар сарын I арав хоногийн дунд үеэс III арав хоногийн дунд үед багтаан тариалж дууссан. Төмсний ургамлын үе шатны ажиглалтыг “Гала” сортын төмсөн дээр ажиглалт хийсэн. Төмсний цухуйлтын үе шат 6 дугаар сарын 4 нд, хажуугийн нахианы үүсэлтийн үе шат 6 дугаар сарын 14-20, баг цэцэгийн үүсэлтийн үе шат Атарын талбайн төмс 6 дугаар сарын 24, Хонгор харуулын талбайн төмс 7 дугаар сарын 12- нд, цэцэглэлтийн үе шат 7 дугаар сарын 4-24-ний хооронд тус тус эхэлж, иш навчны гулжийлт 8 дугаар сарын 24-31-нд ажиглагдсан. Төмсний дундаж өндөр 31-38 см ургасан. Хонгор харуулын ажиглалтын төмсний ургалтын байдал сайн. Дархан өртөөний ажиглалтын талбайн төмсний ургалтын байдал онц байлаа. Энэ жилийн хувьд төмсний талбайнуудад хортон шавьж болон цаг агаараас шалтгаалсан гэмтэл ажиглагдаагүй. Төмсний бүтээгдэхүүнт үзүүлэлтийг 24 бутанд тодорхойлоход 1 бутны булцууны дундаж тоо 18 ш, бутны булцууны дундаж жин 914,6 г, хэвийн хэмжээтэй булцууны хувь 32.6 %, газрын дээрхи хэсгийн тооцоот жин,ц/га 165,3 байлаа.
Хүнсний болон нарийн ногоо: 5 дугаар сарын 1-нээс 6 дугаар сарын 27-ны хооронд тариалсан. Орхон сумын Шарын гол харуул 0.10 га-д лууван, 0.20 га-д өргөст хэмх, 20 бутан дээр үхрийн нүдний ажиглалт хийдэг. Лууванг 5 дугаар сарын 1-нд, өргөст хэмх 6 дугаар сарын 9-нд тарьсан. Луувангийн цухуйлтын үе шат 5 дугаар сарын 20, үндэс үрийн өсөлтийн эхлэл үе шат 7 дугаар сарын 4 нд ажиглагдсан. Өргөст хэмхийн цухуйлтын үе шат 6 дугаар сарын 16, баг цэцгийн үүсэл 7 дугаар сарын 6, цэцэглэлт 7 дугаар сарын 14, бүрэн бололт 7 дугаар сарын 24–нд ажиглагдсан. Ургалтын байдал сайн гэмтэл ажиглагдаагүй. Халалт ихтэй байсан нь өргөст хэмхийн болц болон ургацад сайнаар нөлөөлсөн.
Үхрийн нүдний нахианы хөөлт 4 дүгээр сарын 4, цэцэглэлтийн үе шат 5 дугаар сарын 8, үр жимсний үүслийн үе шат 6 дугаар сарын 4, үр жимс боловсролтын үе шат 6 дугаар сарын 30-нд ажигдлагдсан. Ургалтын байдал сайн. 1 модноос 1.5 кг, нийт 20 модноос 36 кг үхрийн нүд хураан авсан.
Чацаргана нахианы хөөлт 4 дүгээр сарын сүүлчээр, цэцэглэлтийн үе шат 6 дугаар сарын 14, үр жимсний үүсэлт 6 дугаар сарын 24, үр жимс боловсролт 7 дугаар сарын 31-нд ажигдлагдсан. Ургалтын байдал сайн. Ургац тодорхойлоход 1 модноос 10 кг, Биологийн ургац, ц/га 112.0 байлаа.
ТОЙМ БИЧСЭН:
ХААЦУ-Н ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М.АРИУНБУЯН
ХЯНАСАН:
ЦУОТ-ИЙН ХЭЛТСИЙН ДАРГА Б. ЭНХЖАРГАЛ