Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ 06 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2021-02-26 18:25:24


Цаг агаарын нөхцөл: Аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж 18.5...21.60С дулаан, УАД-тай харьцуулахад Дархан сумын нутгаар 3.30С дулаан, бусад сумдад дунджийн орчим, агаарын үнэмлэхүй бага температур нийт сумдаар 7.9...11.8 градус дулаан, үнэмлэхүй их температур 31.4...34.9 градус дулаан байв. Агаарт 30 градусаас давж халсан өдрийн тоо нийт нутгаар 2-5 удаа ажиглагдсан байна.


Зураг 1. Сумдын агаар, хөрсний температурын дундаж, /градусаар/
Хөрсний гадаргын температурын дундаж 24.5...29.50С дулаан, УАД-тай харьцуулахад Дархан, Хонгор сумдын нутгаар 1.7...6.20С-аар дулаан, бусад сумдаар дунджийн орчим байлаа. Хөрсний гадаргын үнэмлэхүй бага температур нийт сумдаар 7.8...10.7 градус дулаан, хөрсний үнэмлэхүй их температур 60.0...65.50С дулаан байв. Хөрсөн дээр 40 градусаас давж халсан өдрийн тоо нийт нутгаар 9-10 удаа ажиглагдсан.
Салхи: Салхины үнэмлэхүй их хурд Дархан суманд 17 м/с, Хонгор суманд 16 м/с, Орхон суманд 14 м/с, Шарын гол суманд 20 м/с хүрч явган шороон шуурга шуурсан. 10м/с-ээс дээш салхитай өдөр нийт нутгаар 3-7 удаа ажиглагдсан.
Хур тунадас: Аймгийн нийт нутгаар 6-7 өдөр хур тунадас орсон байна. Дархан суманд 1.0 мм, Хонгор суманд 6.3 мм, Орхон суманд 12.5 мм, Шарын гол суманд 3.8 мм хур тунадас орсон, УАД-тай харьцуулахад нийт сумдаар дунджаас бага хур тунадас орсон байна.

Зураг 2. Сумдын хур тунадасны нийлбэр, мм
Бэлчээрийн ургамлын ажиглалт: Бэлчээрийн хашаалаагүй талбай Дархан суманд мангир бундуйжилтын үе шат, Хонгор суманд ширэг улалж үрийн боловсролт, Орхон суманд ерхөг цэцэглэлт, бусад ургамлууд шинэ үе шат ажиглагдаагүй. Ургамлын дундаж өндөр 9-14 см, ургамлын ургац дунджаар 1.7-3.8 ц/га байв. Бэлчээрийн хашаалсан талбай Дархан суманд нангиад цагаан суль цэцэглэлтын үе шат, ширэг улалж шинэ үе шатгүй, Шарын гол суманд нийт ургамал шинэ үе шат ажиглагдаагүй байна. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 6-28 см, ургамлын ургац дунджаар 3.0-6.3 ц/га, ургамлын ургацыг УАД-тай харьцуулахад Дархан суманд 3.4 ц/га-аар бага, Шарын гол суманд 0.8 ц/га-аар ахиу ургац бүрэлдсэн. Нийт сумдын ургамлын ургалтын байдал сайн байна.
Таримал ургамлын ажиглалт: Хонгор сумын судалгааны Цайдамын талбайд ИДЗХГД цухуйх үе шат 30-нд эхэлж, бусад талбайн буудайн гол хатгалтын үе шат жигдэрсэн. Буудайн дундаж өндөр 23-31см, ургалтын байдал сайн. Төмсний үзэгдэл зүйн ажиглалтаар ХНҮүслийн үе шат жигдэрсэн төмсний дундаж өндөр 5 см, төмсний өтгөн сийргийг тодорхойлоход 100м2 талбайд дунджаар 300 ш бут тоологдсон.
Хортон шавжийн ажиглалт: Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны байнгын ажиглалтаар нийт сумдын бэлчээрт 1м2 талбайд дунджаар 1-2 ш Сибирийн царцааны авгалдай ажиглагдсан.
Хөрсний чийгийн ажиглалт: 06 дугаар сарын 28-нд Хонгор сумын судалгааны таримал ургамлын талбайд хөрсний чийг тодорхойлов. Хөрсний 0-100 см-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг талбай тус бүрээр үзүүлэв.

Зураг 3. Хөрсний 0-20 см гүний ашигтай чийгийн нөөц, мм

Зураг 4. Хөрсний 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц, мм

Зураг 5. Хөрсний 0-100 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Хөрсний ашигтай чийгийн нөөц өмнөх арав хоногоос бүх талбайд 0-20 см гүнд 9.4...23.2 мм-ээр, 0-50 см гүнд 24.0...40.1 мм-ээр, 0-100 см гүнд 23.2...52.5 мм-ээр тус тус буурсан. Чийг багтаамжын доод хязгаартай харьцуулахад 0-20, 0-50 см гүндээ 6-р бригадын талбайн чийг дунд зэрэг, бусад талбайн чийг хангалтгүй, 0-100 см гүндээ Цайдам, Төмсний талбайн чийг дунд зэрэг, бусад талбай хангалттай чийгийн нөөцтэй байна.
Мал аж ахуйд: Аймгийн нийт нутгаар хонины ноос авах ажил үргэлжилж байна. Мал ногоонд цадаж бүх төрлийн малын тарга хүч, малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна.
Газар тариаланд: Аймгийн хэмжээгээр уринш боловсруулах ажил үргэлжилэн явагдаж байна.
ТОЙМ БОЛОВСРУУЛСАН:
ХААЦУ-ЫН ТЕХНИКЧ Л.ГҮНЖИДМАА