Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ДАРХАН-УУЛ АЙМАГ ОРЧМЫН 2018 ОНЫ ТАРИАЛАЛТЫН ҮЕИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2023-03-19 08:14:33


Агаар, хөрсний температур: Дархан-Уул аймгийн нийт нутгаар 4 дүгээр сард 4.4...6.4 градус, 5 дугаар сард 11.7...14.2 градусаар дулаан байлаа.
4, 5 дугаар сарын агаарын температурын дунджийг УАД-тай харьцуулахад 4 дүгээр сард Дархан, Орхон, Хонгор сумдад дунджаас 1.0-2.4 градусаар дулаан, Шарын гол суманд УАД-ийн орчим, 5 дугаар сард Дархан суманд 2.3 градус дулаан, бусад сумдад УАД-ийн орчим дулаан байлаа.
Зураг 1. Хаврын улирлын агаарын температурын явц
2018 оны хавар аймгийн нийт нутгаар 4 дүгээр сарын 14 –нөөс 50С –ыг дайрч, үүнээс 8 хоногийн дараа 100С –ыг дайрч тогтвортой дулаарсан байна.
Дархан-Уул аймгийн тариалалтын үеийн агаар, хөрсний температурын үнэмлэхүй их ба бага утгуудыг хүснэгтээр үзүүлбэл:
Хүснэгт 1. Агаар, хөрсний температурын үнэмлэхүй их,
бага утгууд
Сумд
|
Агаарын температур,0С
|
Хөрсний температур,0С
|
||||
Үнэм
лэхүй
их
|
Үнэм
лэхүй
бага
|
30 градус
аас дулаан өдрийн тоо
|
Үнэм
лэхүй
их
|
Үнэм
лэхүй
бага
|
40 градус
аас дулаан
өдрийн тоо
|
|
Дархан
|
35.9
|
-11.1
|
4
|
64.0
|
-12.0
|
39
|
Хонгор
|
36.5
|
-11.3
|
4
|
61.9
|
-12.7
|
29
|
Орхон
|
28.8
|
-11.8
|
0
|
-
|
-12.7
|
-
|
Шарын гол
|
34.4
|
-14.2
|
3
|
60.0
|
-21.0
|
33
|
Тариалалтын үеийн агаар, хөрсний үнэмлэхүй бага температур 4 дүгээр сард тохиолддог. Агаарын үнэмлэхүй бага температур -11.1....-14.2 градус хүйтэн байсан нь УАД-тай харьцуулахад Дархан, Шарын гол сумдад дунджийн орчим, бусад сумдын нутгаар нутгаар 2.3...2.5 градусаар дулаан, хөрсний гадаргын үнэмлэхүй бага температур нийт сумдаар -12.0...-21.0 градус хүйтэн, УАД-тай харьцуулахад Шарын гол суманд 5.8 градусаар хүйтэн бусад сумдын нутгаар 2.0...3.5 градусаар дулаан байв.
2018 оны 5 дугаар сард агаарын үнэмлэхүй их температур нийт нутгаар 28.8...36.5 градус дулаан УАД-тай харьцуулахад Орхон суманд дунджаас 3.6 градусаар сэрүүн, бусад сумдад 4.0-4.3 градусаар дулаан.
Хур тунадас: 2018 оны хаврын улиралд 6-8 өдөр тунадас орж, Дархан суманд 32.5 мм, Хонгор суманд 25.0 мм, Шарын гол суманд 10.2 мм, Орхон суманд 8.3 мм тунадас унасан байна.
Зураг 2. Хаврын улиралд орсон хур тунадасны хэмжээ, мм
4 дүгээр сард Шарын гол суманд УАД-аас бага, бусад сумдад дунджийн орчим, 5 дугаар сард нийт сумдын нутгаар дунджаас бага тунадас унасан.
Салхи: Хаврын улиралд салхины хурдны дундаж 2.8-3.2 м/с, үнэмлэхүй их хурд 14-22 м/с, 10 м/с-ээс дээш хурдтай салхитай өдрийн тоо 4 дүгээр сард 11-21 өдөр, 5 дугаар сард 17-24 өдөр тус тус ажиглагдлаа.
Цаг агаарын үзэгдэл: Дархан-Уул аймгийн нийт нутгаар 4 дүгээр сард нийт нутгаар орон шуурга-8, явган шороон шуурга-31, шороон шуурга 9, 5 дугаар сард нийт нутгаар орон шуурга-1, явган шороон шуурга-29, шороон шуурга 3 удаа тус тус ажиглагдсан байна.
Газар тариалангийн үйлдвэрлэлийн талаар: Дархан-Уул аймгийн нутгаар үр тариа, төмс хүнсний ногоо 5 сарын 4-нөөс үр тариа. төмс хүнсний ногоо тариалах ажил эхэлж, 5 дугаар сарын гуравдугаар 10 хоногийн дунд үеэр үр тариа, төмс тарих ажил дууссан. Хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариалах ажил үргэлжилэн явагдаж байна.
Улаанбуудайн үр суулгалт судалгааны Алтангадасын талбайд 5 дугаар сарын 10, Цайдамын талбайд 5 дугаар сарын 9, 6-р бригадын талбайд 5 дугаар сарын 14 нд “Дархан-144” сортын үр суулгасан. УГТХ-гийн туршлагын талбай, Хонгор сумын төмсний талбайд гала сортын үрийг тус тус тариалсан. Тариалалт явагдах хугацаанд хөрсний чийгийн нөөц хангалттай байсан ч салхи шуургатай, өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй, цаг агаар тааламж муутай байлаа.
Таримал ургамлын судалгаа: Хонгор сумын судалгааны талбайнуудад тариалсан улаанбуудайн цухуйлтын үе шат бүх талбайд 5 дугаар сарын 24-нд эхлэн, 28-нд жигдэрсэн.
Жимсний модны ургалтын байдал: Чацарганы модны нахианы хөөлт 4 дүгээр сарын дунд 10 хоногт, нахианы задралын үе шат III-10 хоногийн дунд үеэр явагдаж, 5 дугаар сарын 14 нд цэцэглэлтийн үе шат эхэлсэн. Үхрийн нүдний модны нахианы задрал 4 дүгээр сарын дунд арав хоногт жигдэрсэн. Жимс модны ургалтын байдал сайн.
Хөрсний чийг: Хаврын хөрсний угтвар чийгийн нөөцийг бэлчээрийн болон таримлын талбайд 4 дүгээр сарын 3-нд тодорхойлсон. Хөрсний ашигтай чийгийн нөөцийг чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулж үнэлэхэд:
Хүснэгт 2. Хаврын хөрсний ашигтай чийгийн нөөцийг чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулсан үнэлгээ
/Уринштай талбай /2018 он/
Талбайн нэр
|
0-20 см
|
0-50 см/40 см/
|
0-100 см/70 см/
|
|||
Ашигтай чийгийн нөөц, мм
|
Чийгийн хангамж
|
Ашигтай чийгийн нөөц, мм
|
Чийгийн хангамж
|
Ашигтай чийгийн нөөц, мм
|
Чийгийн хангамж
|
|
Бэлчээр
|
26.5
|
74.9%
|
67.4
|
84.9%
|
88.9
|
76.2%
|
Үнэлгээ
|
Хангалттай
|
Хангалттай
|
|
|||
Уринштай талбай
|
||||||
Цайдам
|
24.1
|
81.1%
|
75.9
|
88.7%
|
хөлдүү
|
|
Үнэлгээ
|
Хангалттай
|
Хангалттай
|
|
|||
Алтангадас
|
31.9
|
107.4%
|
77.3
|
90.3%
|
хөлдүү
|
|
Үнэлгээ
|
Хангалттай
|
Хангалттай
|
|
|||
4-р бригад
|
43.9
|
147.8%
|
97.5%
|
113.9%
|
хөлдүү
|
|
Үнэлгээ
|
Хангалттай
|
Хангалттай
|
|
|||
5-р бригад
|
43.1
|
145.1%
|
89.3
|
132.1%
|
хөлдүү
|
|
Үнэлгээ
|
Хангалттай
|
Хангалттай
|
|
|||
Төмс
|
43.2
|
115.2%
|
92.3
|
85.2%
|
хөлдүү
|
|
Үнэлгээ
|
Хангалттай
|
Хангалттай
|
|
|
Хүснэг 3. Дархан-Уул аймгийн 2018 оны хаврын хөрсний
угтвар чийгийн нөөц /гуурстай талбайд/:
Талбайн нэр
|
0-20 см
|
0-50 см
|
0-100 см
|
|||
Ашигтай чийгийн нөөц, мм
|
Чийгийн хангамж
|
Ашигтай чийгийн нөөц, мм
|
Чийгийн хангамж
|
Ашигтай чийгийн нөөц, мм
|
Чийгийн хангамж
|
|
Алтангадас
|
37.9
|
127.6%
|
94.9
|
110.9%
|
Хөлдүү
|
|
Үнэлгээ
|
Хангалттай
|
Хангалттай
|
||||
Цайдам
|
28.6
|
96.3%
|
79.0
|
92.3%
|
Хөлдүү
|
|
Үнэлгээ
|
Хангалттай
|
Хангалттай
|
||||
6-р бригад
|
31.3
|
105.4%
|
73.8
|
86.2%
|
Хөлдүү
|
|
Үнэлгээ
|
Хангалттай
|
Хангалттай
|
Хөрсний ашигтай чийгийн нөөцийг чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулахад бүх талбайд чийгийн хангалт сайн байлаа. Хөрсний чийгийн ажиглалтыг 5 дугаар сарын 8 наас эхлэн тодорхойлсон. Хэмжилтийн дүнгээс харахад Ашигтай чийгийн нөөц өмнөх 10 хоногоос 0-20 см –ийн гүнд Цайдамын талбайд өөрчлөлтгүй бусад талбайд 2.4-6.2 мм-ээр багассан, 6-р бригадын талбайн чийг 2.6 мм-ээр нэмэгдсэн.
Зураг 3. Хөрсний 0-20 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Зураг 4. Хөрсний 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Зураг 5. Хөрсний 0-100 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
0-50 см гүнд 6-р бригадын талбай өөрчлөлтгүй бусад талбайд 1.9-12.4 мм-ээр бага 0-100 см гүнд 6-р бригадын талбай 14.1 мм-ээр нэмэгдсэн, бусад талбай 8.5-16.0 мм–ээр буурсан байна.
Хөрсний ашигтай чийгийн нөөцийг чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулахад 0-20 см гүнд бүх талбай дунд зэрэг чийгтэй, 0-50 см гүнд 6-р бригадын талбай дунд зэргийн чийгтэй бусад талбай хангалттай, 0-100 см гүнд бүх талбайн чийгийн нөөц хангалттай сайн байна.
Тайлбар: УАД-Уур амьсгалын дундаж
ТОЙМ БИЧСЭН:
ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М. АРИУНБУЯН