Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ДАРХАН-УУЛ АЙМАГ ОРЧМЫН 2018 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


2018 оны 6 дугаар сарын 8
Зураг 1. Хаврын улирлын агаарын температурын явц
Салхи: Хаврын улиралд салхины хурдны дундаж 2.8-3.2 м/с, үнэмлэхүй их хурд 9-22 м/с, 10 м/с-ээс дээш хурдтай салхитай өдрийн тоо 3 дугаар сард нийт сумдаар 8-12 өдөр, 4 дүгээр сард 11-26 өдөр, 5 дугаар сард 14-24 өдөр тус тус ажиглагдлаа.
Цасан бүрхүүл: 2018 оны 1 дүгээр сарын сүүлийн арав хоногийн эхээр агаарын температур огцом хүйтэрч бод, бог малын өвлийн бэлчээрлэлтэд цаг агаарын “тааламжгүй” нөхцөл болсон.
МУ-ын ЗГ-ын 286 дугаар тогтоолын зудыг үнэлэх шалгуураар үнэлэхэд хэмжилт хийсэн ихэнх цэгүүдэд хэвийн өвөлжилттэй, Хонгор сумын Хар бэлчирийн ам, Шарын гол сумын Олон хөтөл орчмын нутгаар ЦАГААНААР ЗУДАРХУУ нөхцөлтэй байлаа.
Хонгор сумын Хар бэлчирийн ам, Шарын гол сумын Олон хөтөл орчмоор цас нэмж орох, цас нягтарч өвөлжилтийн байдал хүндрэх нөхцөл үүссэн байсан.
Аймгийн нийт нутгаар 3 дугаар сарын нэгдүгээр арав хоногт Дархан, Хонгор сумдад УАД-ийн орчим зузаан цастай, бусад сумдад 2 см-ээр бага цастай байлаа. Сарын дунд үеэс цаг агаар огцом дулаарч цас бүрэн хайлсан.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: 2018 онд Дархан-Уул аймгийн нийт нутгаар хавар эрт эхэлж, бэлчээрийн ургамал 3 дугаар сарын гуравдугаар 10 хоногийн дунд үеэр, ширэг улалж Шарын гол Хонгор сумдын нутгаар 4 дүгээр сарын эхний 10 хоногт цухуйсан. Энэ жилийн хувьд ургамлын цухуйлт ОЖД-аас хашаалсан талбайд үетэн улалж 6-8 хоног, хашаалаагүй талбайд улалж, алаг өвсний төрөл 11-15 хоногоор эрт ажиглагдсан.
Хашаалсан талбайд хэмжсэн бэлчээрийн ургамлын ургац Дархан, Шарын гол сумын нутгаар 2.7-3.7 ц/га, ОЖД-аас Дархан өртөө 1.1 ц/га-аар их, Шарын гол суманд дунджийн орчим, хашаалаагүй талбайд хэмжсэн бэлчээрийн ургамлын ургац 0.9-1.6 ц/га бүрдэж ОЖД ургацтай харьцуулахад Хонгор суманд 0.8 ц/га-аар их, бусад сумдад дунджийн орчим ургацтай байна.
Ургамлын дундаж өндөр хашаалсан талбайд хэмжсэн үетэн ургамал 10-12 см, улалж 6-12 см, хашаалаагүй талбайд хэмжсэн ургамал 6-9 см ургалтын байдал сайн байсан. Цочир хүйтрлээс болж мангирын цухуйсан навч гэмтэж дахин сэргээгүй. Харин бусад ургамалд цаг агаарын нөхцөл болон хортон шавьжаас шалтгаалсан гэмтэл ажиглагдаагүй.
МАА-н үйлдвэрлэлд үзүүлсэн нөлөө: Хонгор сумын Хар бэлчир, Шарын гол сумын Олон хөтөл орчмын нутгаар цагаан зудтай нөхцөлд байсан хэдий ч малын зүй бус хорогдол харьцангуй бага байсан. Малын зүй бус хорогдлын мэдээгээр Хонгор суманд 76 толгой, Шарын гол суманд 141 толгой мал хорогдсон бусад сумдад малын хорогдолгүй. Хаврын сарууд салхи шуурга ихтэй, өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй байсан хэдий ч мал хаваржилтын байдал хүндрээгүй бэлчээрлэлт саатсан хоногийн тоо байхгүй, усан хангамж сайн байсан. МАА-д ямааны ноолуур самнах, мал ногоолуулах, бог, бод мал төллөх ажил явагдсан. ХХААГ-аас өгсөн мэдээгээр аймгийн нийт нутгаар мал төлөлт 5 дугаар сарын байдлаар 72.9%-тай байна.
Товчилсон үгийн тайлбар: УАД- Уур амьсгалын дундаж
ОЖД- Олон жилийн дундаж
ТОЙМ БИЧСЭН:
ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М.АРИУНБУЯН