Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2017 ОНЫ 5 ДУГААР САРЫН ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2023-03-26 22:18:06


ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2017 ОНЫ 5 ДУГААР САРЫН
ЦАГ УУРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
2017.06.02
Агаар ба хөрсний температур: Дархан-Уул аймгийн нийт нутгаар 5 дугаар сард агаарын температурын дундаж 11.6...13.8 градус дулаан буюу УАД-аас Дархан суманд 2.0 градус дулаан, бусад сумдад УАД-ийн орчим байв.
Агаарын үнэмлэхүй их температур Хонгор суманд 37.0 градус дулаан, үнэмлэхүй бага температур Шарын гол суманд -3.9 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дулаан өдөр Дархан, Хонгор суманд 6 өдөр, Орхон суманд 5 өдөр, Шарын гол суманд 3 өдөр ажиглагдсан.
Хүснэгт 1. Агаар хөрсний температур
Сумдын нэрс
|
Агаарын температур 0C
|
Хөрсний температур 0C
|
||||||
дундаж
|
үнэмлэхүй их
|
үнэмлэхүй бага
|
300C-аас дулаан өдөр
|
дундаж
|
үнэмлэхүй их
|
үнэмлэхүй бага
|
400C-аас дулаан өдөр
|
|
Дархан
|
13,8
|
36,4
|
-1,1
|
6
|
21,8
|
64,0
|
-1,7
|
23
|
Шарын гол
|
11.6
|
34.5
|
-3.9
|
3
|
18.0
|
59.4
|
-5.0
|
19
|
Орхон
|
13.3
|
36.0
|
-1.9
|
5
|
18.5
|
59.3
|
-3.4
|
18
|
Хонгор
|
13.5
|
37.0
|
-2.6
|
6
|
18.9
|
60.4
|
-4.3
|
19
|
Хөрсний температурын дундаж нийт нутгаар 18.0...21.8 градус дулаан буюу УАД-аас Дархан суманд 2.5 градусаар дулаан, бусад сумдад УАД-ийн орчим байв. Хөрсний гадаргын үнэмлэхүй их температур Дархан суманд 64.0 градус дулаан, үнэмлэхүй бага температур Шарын гол суманд -5.0 градус хүйтэн байв. Хөрсөнд 40 градусаас дулаан өдөр Дарханд 23 өдөр, Шарын гол, Хонгор суманд 19 өдөр, Орхон суманд 18 өдөр тус тус ажиглагдсан байна.
Агаарын чийгшил: Агаарын харьцаат чийгийн дундаж 43-48%, дутагдал чийг 10.0-11.9 г/па, агаарын харьцангуй чийг 30%-иас бага өдрийн тоо 13-28 өдөр ажиглагдсан.
Хур тунадас: Аймгийн нийт нутгаар 22.0-37.6 мм тунадас орж, Дархан, Орхон суманд УАД-аас ахиу, Шарын гол суманд УАД-аас бага, Хонгор суманд УАД-ийн орчим тунадас унасан байна.
Хүснэгт 2 . Хур тунадас
Сумдын нэрс
|
Тунадас, мм
|
||
нийлбэр
|
УАД
|
хазайц
|
|
Дархан
|
37,6
|
26,5
|
УАД-аас ахиу
|
Шарын гол
|
22.0
|
34,1
|
УАД-аас бага
|
Орхон
|
36.5
|
18,4
|
УАД-аас ахиу
|
Хонгор
|
24.3
|
21,2
|
УАД-ийн орчим
|
Цаг агаарын үзэгдэл: Энэ сард нийт нутгаар цас-3, орон шуурга-6, нойтон цас-4, хяруу-5, аянга цахилгаан-4, аадар бороо-4, бороо-25, явган шороон шуурга-29, шороон шуурга-8, шүүдэр-7, будан-2 тус тус ажиглагдсан байна.
Салхи: Салхины дундаж хурд нийт нутгаар 2.9-3.9 м/сек, салхины хамгийн их хурд 17-22 м/с хүрч, хамгийн их хурд Хонгор суманд 22 м/с хүрсэн байна.
10 м/сек-ээс дээш салхитай өдрийн тоо Дархан суманд 18, Шарын гол суманд 27, Орхон, Хонгор суманд 13 өдөр тус тус тохиолдсон байна.
Хүснэгт 3. Салхины дундаж, их хурд
Сумдын нэрс
|
Салхины хурд м/с
|
||
Дундаж хурд
|
Их хурд
|
10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо
|
|
Дархан
|
2.9
|
17
|
18
|
Шарын гол
|
3,4
|
18
|
27
|
Орхон
|
3.9
|
20
|
13
|
Хонгор
|
3.6
|
22
|
13
|
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Бэлчээрийн ургамлын хашаалсан талбайн ширэг, улалжийн цэцэглэлтийн үе шат I-10 хоногийн дунд үеэр, алаг өвсний төрлийн агьны нахианы өсөлтийн үе шат I-10 хоногийн сүүлчээр эхэлж, II-10 хоногийн эхээр тус тус жигдэрсэн нь ОЖД-н орчим ажиглагдсан байна. Үетний төрлийн ургамалд түрүүлэлтийн үе шат эхлээгүй. Ургац авах нөхцөл Дархан өртөөнд 5-р сарын 4 нд, Шаазгайт өртөөнд 5-р сарын 14-нөөс бүрдэж 0.5-1.1 ц/га, III-10 хоногт 2,6 ц/га байна.Нийт ургамлын дундаж өндөр Дархан суманд 9-15 см, Шарын гол суманд 3-11 см, ургалтын байдал сайн. Сонгинолог ургамлын төрөл мангир цочир хүйтрлээс цухуйсан ургамал үхсэн бусад ургамалд цаг агаар болон хортон шавьжаас шалтгаалсан гэмтэл ажиглагдаагүй.Бэлчээрийн ургамлын хашаалаагүй талбайн ширэг- улалж цэцэглэлтийн үе шат II-10 хоногийн сүүлч, алаг өвсний төрөл ишгүй гичгэнэ үрийн боловсролтын үе шат III-10 дунд үеэр явагдаж нийт ургамлын дундаж өндөр 6-10 см ургамалд гэмтэл ажиглагдаагүй.Хашаалаагүй талбайн ургац нийт нутгаар 0.4-2.0 ц/га байна.
Жимсний модны ургалтын байдал: Үхрийн нүдний модны цэцэглэлтийн үе шат I-10 сүүлээр эхэлж, II-10 дунд үеэр жигдэрч, цэцэглэлтийн төгсгөлийн үе шат III-10 дунд үеэр эхэлсэн, ургалтын байдал сайн. Чацарганы модны нахиа задралын үе шат явагдаж дуусаж, цэцэглэлтийн үе шат эхлээгүй. Моджилтын ургалтын байдал онц.
Хортон шавьжийн ажиглалт: 25-нд нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны үнэмлэхүй нягтшлыг тодорхойлоход Сибирийн царцааны авгалдай дунджаар Дархан суманд 5ш, Орхон суманд 3ш, Шарын гол суманд 3ш, Тоонолжит царцааны авгалдай Хонгор суманд 2ш тоологдсон.
Таримал ургамлын судалгаа: Хонгор суманд тариалсан улаанбуудайн судалгааны 6-р бригадын талбайд цухуйлтын үе шат жигдэрч, Цайдамын талбайн буудайн 3 дахь навчлалтын үе шат эхэлж, Алтангадасын талбайн буудайн 3 дахь навчлалтын үе шат жигдэрсэн. Ургамлын дундаж өндөр 17см, 1м2 талбай дахь ургамлын тоог гаргахад 264 ш тоологдсон.
Хөрсний чийг: 5-р сарын 8,18,28 нд Хонгор сумын тариалангийн судалгааны талбай буудай, гуурстай талбайгаас хөрсний 05-100 см гүнээс дээж авч тодорхойлж хөрсний чийгийн хангамж ямар байсныг хөрсний чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулан үнэлбэл: I 10 хоногт нийт талбайн бүх гүнүүдэд чийгийн нөөц хангалттай.
II 10 хоногт Цайдамын буудайн чийгийн нөөц 20 см-ийн гүнд хангалттай, 50 см гүнд дунд зэрэг, 100 см-ийн гүнд хангалтгүй, бусад талбай бүх гүнүүдэд чийгийн нөөц хангалттай байв. 5-р сарын 8-нд тодорхойлсон чийгийн нөөцтэй харьцуулахад 20 см гүнд өөрчлөлтгүй, 50, 100 см гүнд 5.2-13.2 мм-ээр өөрчлөгджээ.
III 10 хоногт Цайдамын буудайн чийгийн нөөц 20, 50 см-ийн гүнд дунд зэрэг, 100 см-ийн гүнд хангалтгүй, бусад талбай бүх гүнүүдэд чийгийн нөөц хангалттай байв. 5-р сарын 18-нд тодорхойлсон чийгийн нөөцтэй харьцуулахад бүх талбайн 20 см гүнд 1.9-5.5 мм-ээр, 50 см гүнд 6.6-13.0 мм-ээр, 100 см гүнд 2.1-34.4 мм-ээр тус тус багассан байна.
ХАА-д үзүүлсэн нөлөө: 5-р сарын I-10 хоногийн эхээр хур тунадас орж газрын гарц сайжирч мал ногоонд эрт цадаж, малын тарга хүч сайжирах нөхцөл бүрдсэн.Сарын зарим өдрүүдэд салхи шуурга, хуурайшилттай, өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй байсан ч МАА-д хүндрэл учруулаагүй, мал ногоолуулах ажил явагдаж байна. Нийт сумдад бог мал төллөх ажил үргэлжилж, ямааны ноолуур самнах ажил Орхон суманд I-10 хоногт дууссан. Хаваржилтын байдал сайн байна. Малын усан хангамж сайн худгийн болон голын усаар ундаалж байна. I-10 хоногийн эхээр чийг хаах хаврын хагалгаа, 10 хоногийн дунд үеэр үр тариа , төмс хүнсний ногоо тариалах ажил эхэлж, чийг хаах хаврын хагалгаа I-10 хоногийн дунд үе, үр тариа тарих ажил III-10 хоногийн сүүлчээр дуусч төмс хүнсний ногоо, тосны ургамал тарих ажил үргэлжилж байна. Тариалалтын үеэр салхи шуургатай цаг агаар тохиромжгүй байсан ч ажил саатаагүй.
Товчилсон үгийн тайлбар
УАД-Уур амьсгалын дундаж
УУР АМЬСГАЛЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ Ө.ЭНХТУЯА
ХААЦУ-Н ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М. АРИУНБУЯН