Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН БЭЛЧЭЭРИЙН ДААЦЫН МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2021-02-22 23:27:30


Зуншлагын байдал:
05 дугаар сард ихэнх нутгаар агаарын температур уур амьсгалын дунджийн орчим дулаан, хур тунадас Дархан суманд дунджийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орж бэлчээрийн ургамлын ургалтанд таатай нөлөөлсөн.
06 дугаар сарын дунд арав хоногт нийт нутгаар хур тунадас орж Шарын гол суманд дунджаас ахиу, бусад сумдын нутгаар дунджийн орчим, бусад хугацаанд дунджаас 2 дахин бага тунадас орж ургамал гандах төлөвтэй болсон. 07 дугаар сарын эхээр нийт нутгаар ахиу тунадас орж зуншлага сайжирч ялангуяа Шарын гол сумын нутгаар маш сайн зуншлагатай байна.
Бэлчээрийн ургац.
Сумын төвийн ойролцоох бэлчээрийн ургамлын ургац 06 дугаар сард нийт нутгаар 1.7-3.8 ц/га ургац бүрдэж цаашид нэмэгдэн 07 дугаар сард Шарын гол, Орхон сумдын нутгаар 5.0-10.1 ц/га, бусад нутгаар 3.4-3.8 ц/га ургац бүрджээ. Мал бэлчээрлээгүй хашаалсан талбайд 12 ц/га бүрдэж, Шарын гол суманд олон жилийн дунджаас 5.8 ц/га-аар ахиу, бусад нутгаар дунджийн орчим ургац бүрдсэн.
Сансрын хиймэл дагуулын ургамалжилтын зургаас харахад 06 дугаар сарын дунд үеэс ногоон ургамлын бүрхэц болон ургамлын ногоон масс нэмэгдсэн.
Зураг 1. Ургамалжилтын зураг
а) 6-р сарын 3 арав хоног б) 7-р сарын 3 арав хоног в) 8-р сарын 2 арав хоног
Аймгийн нийт нутгийн 80%-д NDVI-гийн индекс 0.6-0.8 нутгийн 10%-д индекс 0.5 % (Зураг 1.в).
Дархан-Уул аймгийн бэлчээрийн төлөв байдлын зогсоол цэгүүд дээр 2019-2020 оны бэлчээрийн ургацын дүнгээс харахад 2019 2020 онуудад соргог бэлчээрт 12-17 ц/га, бусад цэгүүдэд 3-10 ц/га ургацтай байв. Зогсоол цэгүүдээс Цогт-өндөр, Дардай нуур орчмын соргог бэлчээрт хамгийн өндөр ургац бүрджээ (Зураг 2). Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад Дардай нуур, Дэлгэр уул, Дархан уул орчмын бэлчээрт ахиу ургац бүрдсэн.
Зураг 2. Бэлчээрийн төлөв байдлын зогсоол цэгүүдийн ургац, ц/га
Засгийн газрын 286 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын “ГАН, ЗУДЫН БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ” –ын дагуу гангийн байдлыг үнэлэхэд 06 дугаар сард Дархан сум гандуу бусад нутгаар хэвийн зуншлагатай байлаа.
2020-2020 оны Өвөл- Хаврын бэлчээрийн даацыг тодорхойлсон дүн
Монгол улсын Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2020-2021 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж боловсруулан гаргасан.
2020 оны 8 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 80 гаруй хувьд нь хэвийн, 20 орчим хувьд дунд, өөрөөр хэлбэл нутгийн 80 гаруй хувьд нь өвөлжилт, хаваржилт хэвийн байх боломжтой гэж үзэж болохоор байна. Иймд нутгийн 20 орчим хувьд нь бэлчээрийн боломж муу байгаа тул өөр нутагт отор нүүдэл хийх, нэмэгдэл тэжээл бэлтгэх, малын тоог бууруулах зэргээр мал өвөлжилт, хаваржилтын ажлыг эртнээс анхаарах шаардлагатай байна.
Дархан сум, Шарын гол сумын Хайрхан багийн нутгаар бэлчээрийн даац олон дахин хэтэрсэн, Хонгор сумын Салхит, Буурал багийн нутгаар бэлчээрийн даац 1-3 дахин хэтэрсэн тул дээрх сумдад мал өвөлжих, хаваржих нөхцөл хүндрэх төлөвтэй байна. Иймд дээрх сумдад бэлчээрийн зохицуулалт хийх ажлыг өөрсдийн дотоод нөөц бололцоон дээр тулгуурлан оновчтой, шуурхай зохион байгуулахыг зөвлөж байна /Зураг 3/.
Зураг 3. Дархан-Уул аймгийн бэлчээрийн даацын үнэлгээ
ДАРХАН-УУЛ АЙМГИЙН УЦУОШТӨВ