Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ТАРИМАЛ УРГАМЛЫН УРГАЛТЫН ХУГАЦААНЫ ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


НЭГ. ЦАГ УУРЫН НӨХЦӨЛ
Агаарын температур: Аймгийн нийт нутгаар 2019 оны 05-08 дугаар сард агаарын температурын дундаж 15.7-18.0 градус дулаан, үнэмлэхүй хамгийн их температур 05 дугаар сард 35.4 градус, 06 дугаар сард 36.4 градус, 07 дугаар сард 35.8 градус, 08 дугаар сард 32.6 градус дулаан, үнэмлэхүй хамгийн бага температур 05 дугаар сард -9.8 градус, 06 дугаар сард - 0.4 градус, 07 дугаар сард 7.4 градус, 08 дугаар сард 4.7 градус байлаа.

Хөрсний температур: Таримал ургамлын ургалтын хугацаанд аймгийн нийт нутгаар хөрсний гадаргын дундаж температур 21.1-25.8 градус дулаан, хөрсний гадаргын үнэмлэхүй бага температур 05 дугаар сард -4.1...-9.8 градус хүйтэн, 06 дугаар сард -0.4 -+2.8 градус, бусад хугацаанд 4.7-12.5 градус, үнэмлэхүй их температур 61.0...68.6 градус хүрч халсан байна.
Зураг 2. Таримал ургамлын ургалтын хугацааны хөрсний температурын дундаж
Хөрсний үнэмлэхүй их температурыг УАД-тай харьцуулахад Орхон, Шарын гол сумдын нутгаар 3.7....6.7 градусаар сэрүүн, Дархан, Хонгор сумдын нутгаар 2.7...3.1 градусаар дулаан байсан. Хөрсөн дээр 40 градусаас давж халсан өдөр 08 дугаар сард Шарын гол суманд 15 өдөр бусад нутгаар нутгаар 23-26 өдөр, 5-7 сард нийт нутгаар 21-24 өдөр ажиглагдсан нь дунджаас 3-8 өдрөөр олон ажиглагдсан.

Хамгийн их хур тунадас Орхон суманд, хамгийн бага тунадас Шарын гол суманд орсон байна.
Сар
|
Хур тунадастай өдрийн тоо
|
|||
Дархан
|
Хонгор
|
Орхон
|
Шарынгол
|
|
Y
|
4
|
3
|
6
|
3
|
VI
|
13
|
10
|
14
|
12
|
VII
|
15
|
12
|
15
|
12
|
VIII
|
16
|
13
|
16
|
14
|
Нийт
|
48
|
38
|
51
|
41
|
Хүснэгт 1. Таримал ургамлын ургалтын хугацаанд орсонтунадастай өдрийн тоо
Сар
|
Салхины үнэмлэхүй их хурд м/с
|
10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо
|
||||||
Дархан
|
Хонгор
|
Орхон
|
Шарын
гол
|
Дархан
|
Хонгор
|
Орхон
|
Шарын
гол
|
|
Y
|
18
|
20
|
23
|
20
|
21
|
18
|
21
|
26
|
VI
|
17
|
20
|
18
|
21
|
20
|
15
|
13
|
20
|
VII
|
16
|
18
|
20
|
29
|
10
|
11
|
11
|
17
|
VIII
|
13
|
13
|
14
|
14
|
9
|
5
|
3
|
7
|
Хүснэгт 2. Салхины хамгийн их хурд, 10 м/с-ээс дээш
ХОЁР. ТАРИМАЛ УРГАМЛЫН УРГАЛТЫН БАЙДАЛ
Судалгааны талбайнуудад “Дархан-144” сортын буудайг 05 дугаар сарын 06-12 ны хооронд тариалсан. Энэ жил буудайг тариалснаас цухуйлт, 3 дахь навчлалт хүртэлх хугацаанд агаарын температур УАД-аас сэрүүн байснаа бутлалт, гололтын үе шатанд дулаарсан. Цаашид дулааны хэмжээ нэмэгдэж түрүүлэлт ба цэцэглэлтийн үе шатандаа дунджаас 2.6 градусаар дулаарч түрүүлэлтийн үе шат дундаж хугацаандаа явагдах нөхцөл бүрдсэн.
Буудайн бүрэн бололтын үе шат 08 дугаар сарын III-10 хоногийн дунд үеэс 09 дүгээр сарын 08-ны хооронд ажиглагдаж тунадас оройтож орсноос болц удааширч ургалтын хугацаа 119-120 хоногт боловсорсон нь дунджаас 21-26 хоногоор илүү хоногт боловсорч гүйцсэн.
Буудайн дундаж өндөр 59-68 см, түрүүний урт 9-11 см ба ОЖД-аас Алтангадасын талбай 18 см-ээр нам бусад талбай дунджийн орчим ургасан. Ихэнх талбайд буудайн ургалтын байдал сайн, налалт ажиглагдаагүй, хог ургамлын тархац бага байсан. Буудайн түрүүн дэх түрүүнцэрийн тоо 14-15 ш, 1 м2 талбай дахь түрүүтэй ишнээс хамаарч 1 м2 талбай дахь үрийн жин 152.9-239.1 г байлаа.
Талбайн тооцоот ургац хог ургамалтай, ургалт дунд зэрэг талбайд 8-10 ц/га, ургалт сайтай талбайгаас 12- 18 ц/га авахаар тооцсон.
№
|
Талбайн нэр
|
Тарьсан хугацаа
|
1м2 дахь түрүүтэй ишний тоо
|
Түрүүн дэх түрүүнцэрийн тоо
|
Үрийн тоо
|
1000-н
үрийн жин гр
|
Тооцоот ургац
ц/га
|
Ургалтын хугацаа
|
1
|
Алтангадас
|
Y/07
|
295
|
15/1
|
30
|
39.4
|
16.2
|
120
|
2
|
Цайдам
|
Y/06
|
270
|
14/1
|
29
|
34.6
|
11.5
|
121
|
3
|
6-р бригад
|
Y/12
|
281
|
15/1
|
32
|
38.9
|
17.9
|
119
|
Хүснэгт 3. Буудайн бүтээгдхүүнт үзүүлэлтүүд
Төмс: Төмсний ажиглалтыг УГТЭШХ-ийн судалгааны Хүрээлэнийн талбай, Хонгор суманд нийт 2 талбайд Гала” сортын төмсөн дээр ажиглалт хийсэн. Хураалтын өмнө төмсний бүтээгдэхүүнт үзүүлэлтийг 24 бутанд тодорхойлоход 1 бутны булцууны дундаж тоо 8-9 ш, бутны булцууны дундаж жин 380 - 385 г хэвийн хэмжээтэй булцууны хувь 34.6 %, төмсний дундаж өндөр 37-56 см ургасан. 08 дугаар сард өмнөх 10 хоногоос ургамлын өндөр 5-20 см-ээр нэмэгдсэн. Цэцэглэлтийн үе шатанд хур тунадас ахиу орж дулаан хангамж сайн байсан нь ургамлын өндөр огцом нэмэгдэхэд нөлөөлсөн. Төмсний талбайнуудад хортон шавьж болон цаг агаараас шалтгаалсан гэмтэл ажиглагдаагүй.
Жимс жимсгэнэ болон нарийн ногоо: Орхон сумын Шарын гол харуул 0.10 га-д лууван, 20 бутан дээр үхрийн нүдний ажиглалт хийдэг. Лууванг 05 дугаар сарын 09-нд тарилт хийгдсэн. Луувангийн цухуйлтын үе шат 05 дугаар сарын 28, үндэс үрийн өсөлтийн эхлэл үе шат 07 дугаар сарын 14 нд ажиглагдсан. Ургалтын байдал сайн гэмтэл ажиглагдаагүй.
Үхрийн нүд: 05 дугаар сарын II-10 хоногийн эхээр цэцэглэлтийн үед агаарт -5.8, хөрсөн дээр -8.4 градус хүрч цочир хүйтэрсний улмаас зарим жимсний модны навч хөлдөж гэмтсэн. Жимсний ургалтын байдал дунд зэрэг. Цочир хүйтрэлд нэрвэгдсэн нь ургацад муугаар нөлөөлж 1 модноос 150 г, нийт 20 модноос 3 кг үхрийн нүд хураан авсан. Ноднингын мөн үеэс 2.6 дахин бага жимс хураан авсан.
ХӨРСНИЙ ЧИЙГИЙН НӨӨЦ
Хөрсний ашигтай чийгийн нөөцийг 05 сараас эхэлж тодорхойлсон. Буудай тариалсан талбайд хөрсний нөөц чийг /06 дугаар сарын I, III-10 хоног, 07 дугаар сарын II-10 хоногт / Цайдамын талбайд 46.8% дунд зэрэг бусад талбайд 13.1-33.6 % хангалтгүй, /06 дугаар сарын дунд арав хоногт/ бүх талбайд 41.6-46.1 % дунд зэрэг, бусад хугацаанд нийт талбайд 60-143 % хангалттай чийгийн нөөцтэй байсан.
Зураг 4. Хөрсний 0-20 см-ийн гүний ашигтай чийгийн нөөц, мм
Зураг 5. Хөрсний 0-50 см-ийн гүний ашигтай чийгийн нөөц, мм
Талбайнуудын хөрсний хаврын нөөц чийгийг тодорхойлоход бэлчээрийн талбайд 0-20, 0-80 см-ийн гүнд дунд зэрэг, 6-р бригадын гуурстай талбай бүх гүндээ нөөц чийг дунд зэрэг, бусад уриншилсан болон гуурстай талбайнууд нь бүх гүндээ чийгийн нөөц хангалт сайн байлаа.
Цаг агаарын үзэгдэл: Шарын гол сумын төв орчмоор 07 дугаар сарын 19-нд 0.6 мм голчтой мөндөр 15 минут, 08 дугаар сарын 25-нд Орхон суманд 11 мм голчтой мөндөр 8 минут үргэлжлэн орсны улмаас зарим төрлийн нарийн ногоо мөндөрт цохиулан ургац буурсан.
07 дугаар сарын 28 нд Орхон суманд аадар бороо 02 цаг, зүс бороо 13 цаг үргэлжлэн орж 41 мм тунадас унасан. Үүний улмаас зарим газрын нарийн ногооны талбай усанд автсан. 07 дугаар сарын 19 нд Шарын гол суманд салхины үнэмлэхүй их хурд секундэд 29 м/схүрч хүчтэй салхи салхилж байшин барилгын дээвэр салхинд хийссэн. Бусад сумдад цаг агаарын онц аюултай үзэгдэл ажиглагдаагүй.
Онцлог: 1. 2019 оны 05 дугаар сарын агаарын температурын дундаж УАД-аас 2.3-3.4 градусаар сэрүүхэн, жимс жимсгэнийн цэцэглэлтийн үед агаарт -5.8, хөрсөн дээр -8.4 градус хүрч цочир хүйтэрсний улмаас зарим жимсний модны навч хөлдөж улмаар ургац буурсан.
06 дугаар сар, 07 дугаар сарын дунд арав хоногийн эцэс хүртэл халалт ихтэй, агаарт 30 градусаас давж халсан өдөр 2018 оны мөн үетэй харьцуулахад 07 дугаар сард 7-9 өдрөөр тус тус илүү халалт ажиглагдсан.
08 дугаар сар нь ургамлын болц гүйцэх үед хур тунадастай, агаарын температур уур амьсгалын дунджаас 1.0...1.7 градусаар сэрүүхэн байсан нь буудайн болц оройтоход нөлөөлсөн.
2. Хур тунадас 05 дугаар сард аймгийн нийт нутгаар дунджаас маш бага, 07 дугаар сар дунджаас ахиу, Орхон суманд 07 дугаар сарын III-10 хоногт 164.5 мм, 08 дугаар сард 179.9 мм тунадас орсны нөлөөгөөр сонгины төрлийн ургамал ялзарч ургац алдсан.
ТОЙМ БОЛОВСРУУЛСАН:
АГРО ЦАГ УУРЫН ЕРӨНХИЙ
ТЕХНОЛОГИЧ М.АРИУНБУЯН