Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ДАРХАН-УУЛ АЙМАГ ОРЧМЫН 2020 ОНЫ ТАРИАЛАЛТЫН ҮЕИЙН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ


Сумдын
нэрс
|
Агаарын температур,0С
|
Хөрсний температур,0С
|
|||||
Үнэм
лэхүй
их
|
Үнэм
лэхүй
бага
|
300С - аас дулаан өдрийн тоо
|
Үнэм
лэхүй
их
|
Үнэм
лэхүй
бага
|
400С-аас дулаан өдрийн тоо
|
||
04 сар
|
05 сар
|
||||||
Дархан
|
34.5
|
-9.9
|
3
|
58.3
|
-12.1
|
23
|
23
|
Хонгор
|
35.0
|
-13.9
|
3
|
51.0
|
-16.0
|
19
|
19
|
Орхон
|
34.2
|
-9.7
|
1
|
52.0
|
-13.6
|
17
|
-
|
Шарын гол
|
31.7
|
-11.8
|
1
|
53.0
|
-14.3
|
18
|
18
|
2020 оны тариалалтын үеийн агаарын үнэмлэхүй бага температур 04 дүгээр сард -9.7...-13.90С, 05 дугаар сард Дархан суманд 0.70С дулаан, бусад нутгаар -3.0...-3.20С хүйтэн, хөрсний гадаргын үнэмлэхүй бага температур 04 дүгээр сард -12.1....-16.00С-аар, 05 дугаар сард -0.4...-5.80С-аар тус тус хүйтэн байсан. ОЖД-тай харьцуулахад агаарын үнэмлэхүй бага 04 дүгээр сард 1.4...5.70С-аар хүйтэн, 05 дугаар сард Дархан суманд 5.70С, бусад нутгаар 2.5...2.80С–аар тус тус дулаан. Хөрсний гадаргын үнэмлэхүй бага температурын хувьд дунджаас 04 дүгээр сард нийт нутгаар 2.3...5.40С-аар хүйтэн, 05 дугаар сард Дархан суманд 6.40С-аар дулаан, бусад нутгаар 1.2...1.80С-аар дулаан байв.
Хур тунадас: Дархан-Уул аймгийн нийт нутгаар 04 дүгээр сард 2-4 өдөр 0.3-0.5 мм, 05 дугаар сард 12-14 өдөр бороо орж, тунадасны хувьд Дархан суманд 27.5 мм, Хонгор суманд 50.4 мм, Орхон суманд 19.0 мм, Шарын гол суманд 46.5 мм тунадас унасан байна. 04 дүгээр сард нийт нутгаар ОЖД-аас маш бага, 05 дугаар сард Дархан суманд дунджийн орчим, бусад сумдын нутгаар ОЖД-аас ахиу, Хонгор суманд 1 дахин их тунадас оржээ.
Зураг 2. Хаврын улиралд орсон хур тунадасны хэмжээ, мм


