Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
ДАРХАН-УУЛ АЙМАГ ОРЧМЫН 2022 ОНЫ ХАВРЫН УЛИРЛЫН ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2023-02-06 01:29:40


Цаг агаарын нөхцөл: Дархан-Уул аймгийн нийт нутгаар 2022 оны 03 дугаар сарын агаарын температур -3.9...-6.0 градус хүйтэн, 04 дүгээр сард 3.5 - 5.8 градус, 05 дугаар сард 11.3 - 14.1 градусаар тус тус дулаан байлаа. Хаврын улирлын агаарын температурын дунджийг ОЖД-тай харьцуулахад 03 дугаар сард Дархан суманд 2 градусаар дулаан бусад нутгаар дунджийн орчим, 04 дүгээр сард нийт нутгаар ОЖД-ийн орчим, 05 дугаар сард Дархан суманд 2 градусаар дулаан, бусад сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим байна.
Зураг 1. Хаврын улирлын агаарын температурын явц
2022 онд агаарын температур 00С-ыг дайрч тогтвортой дулаарсан хугацаа Дархан суманд 03 дугаар сарын 31 нд, бусад нутгаар 04 дүгээр сарын 01 нээс, 50С-ыг дайрч тогтвортой дулаарсан хугацаа Дархан, Хонгор, Орхон сумдын нутгаар 04 дүгээр сарын 16-19 нд, Шарын гол суманд 04 дүгээр сарын 30 нд эхэлсэн.
Хүснэгт 1. Хаврын улирлын агаар, хөрсний температурын
үнэмлэхүй их, бага утгууд
Сумдын
нэрс
|
Агаарын температур,0С
|
Хөрсний температур,0С
|
|||||
Үнэм
лэхүй
их
|
Үнэм
лэхүй
бага
|
300С - аас дулаан өдрийн тоо
|
Үнэм
лэхүй
их
|
Үнэм
лэхүй
бага
|
400С-аас дулаан өдрийн тоо
|
||
04 сар
|
05 сар
|
||||||
Дархан
|
31.9
|
-20.1
|
2
|
58.1
|
-19.0
|
12
|
26
|
Хонгор
|
31.8
|
-22.4
|
4
|
56.1
|
-25.1
|
02
|
21
|
Орхон
|
31.4
|
-22.8
|
2
|
58.4
|
-23.5
|
02
|
20
|
Шарын гол
|
29.4
|
-24.1
|
-
|
59.8
|
-24.3
|
04
|
24
|
Хаврын улирлын агаар, хөрсний үнэмлэхүй бага температур 03 дугаар сард ажиглагддаг. Энэ онд агаарын үнэмлэхүй бага температур -20.1....-24.1 градус, хөрсний гадаргын бага температур Дархан сумын нутгаар -19.0 градус бусад нутгаар -23.5...-25.1 градус тус тус хүйтэн байсан.
ОЖД-тай харьцуулахад агаарын үнэмлэхүй бага температур Шарын гол суманд 3 градусаар, Дархан, Хонгор, Орхон сумдын нутгаар 5-6 градусаар тус тус дулаан, хөрсний гадаргын үнэмлэхүй бага температур олон жилийн дунджаас Дархан, Орхон сумдын нутгаар 8-10 градус, Шарын гол, Хонгор сумдын нутгаар 4-5 градусаар тус тус дулаан ба 03 дугаар сар нь дулаахан сар болж өнгөрсөн.
Аймгийн нийт нутгаар агаар, хөрсний үнэмлэхүй их температур 05 дугаар сард ажиглагдаж агаарт 29.4 - 31.9 градус дулаан, ОЖД-тай харьцуулахад нийт сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим байсан. Хөрсний гадаргын үнэмлэхүй их температур сумдын нутгаар 56-60 градус дулаан ОЖД-тай харьцуулахад нийт нутгаар 3-5 градусаар тус тус дулаан байв. Нийт сумдын нутгаар агаарт 30 градусаас дээш дулаан өдөр Шарын гол суманд ажиглагдаагүй бусад нутгаар 2-4 удаа ажиглагдсан. Хөрсний гадарга дээр 40 градусаас дулаан өдөр 4-5 дугаар саруудад Дархан суманд 38, бусад нутгаар 22-28 өдөр, олон жилийн дунджаас Дархан суманд 22 өдрөөр, бусад нутгаар 5-7 өдрөөр тус тус олон ажиглагдсан.
Хаврын эцсийн цочир хүйтрэл агаарт нийт нутгаар 05 дугаар сарын 12-30 нд, хөрсөн дээр Дархан суманд 05 дугаар сарын 14 нд, бусад нутгаар 05 дугаар сарын 30 нд ажиглагдсан.
Хүснэгт 2. Хаврын эцсийн цочир хүйтрэл ажиглагдсан хугацаа
№
|
Сумдын нэр
|
Цочир хүйтрэл ажиглагдсан өдөр
|
Агаарт
|
Хөрсөнд
|
|
Агаарт
|
Хөрсөнд
|
Температур0С
|
Температур0С
|
||
1.
|
Дархан
|
12/Y
|
14/Y
|
-1.7
|
-0.1
|
2.
|
Хонгор
|
30/Y
|
30/Y
|
-0.9
|
-2.4
|
3.
|
Орхон
|
12/Y
|
30/Y
|
-1.6
|
-1.5
|
3.
|
Шарын гол
|
30/Y
|
30/Y
|
-3.3
|
-5.4
|
Хаврын эцсийн цочир хүйтрэл агаарт -3.3 градус, хөрсөн дээр -5.4 градус хүрч цочир хүйтэрсэн нь Шарын гол суманд ажиглагдсан байна(Хүснэгт2).
Хур тунадас: 2022 оны хаврын улиралд 20-27 өдөр тунадас орж, Дархан суманд 24.3 мм, Хонгор суманд 29.4 мм, Шарын гол суманд 22.6 мм, Орхон суманд 30.7 мм тунадас орсон байна. Аймгийн нийт нутгаар хаврын саруудад олон жилийн дунджаас 03-р сард Дархан суманд дунджийн орчим бусад нутгаар 1.8-2 дахин их, 04 дүгээр сард Хонгор Орхон сумдад дунджийн орчим, бусад нутгаар 2-5 дахин бага, 05 дугаар сард нийт нутгаар дунджаас 1.2-2.7 дахин бага тунадас оржээ.
Зураг 2. Хаврын улиралд орсон хур тунадасны хэмжээ, мм
Салхи: Хаврын улиралд салхины хурдны дундаж 2.4-3.3 м/с, үнэмлэхүй их хурд 03 дугаар сард 15-16 м/с, 4 дүгээр сард 20-27 м/с, 05 дугаар сард 19-20 м/с, 10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо нийт нутгаар 03 дугаар сард 10-13, 04 дүгээр сард 12-24, 05 дугаар сард 17-24 өдөр тус тус ажиглагдлаа. 04 дүгээр сард Шарын гол сумын нутгаар 27 м/с хүрч нөөлөг салхи салхилсан УАА-д учирсан хохиролын мэдээ ирээгүй /Эх сурвалж ОБГ/.
Цасан бүрхүүл: 2022 оны өвлийн бэлчээрийн явуул судалгааны хэмжилтийн дүнгээр цасны дундаж зузаан Дархан сум Төмөр толгой, Орхон сумын Дэлгэр уул, Шарын гол сумын Олон хөтөл, Буянт орчимын нутгаар 10-12 см, бусад нутгаар 8-9 см, дундаж нягт 0.09-0.14 гр/см3 байсан. МУ-ын ЗГ-ын 286 дугаар тогтоолын зудыг үнэлэх шалгуураар үнэлэхэд аймгийн нутгаар өвөлжилт ХЭВИЙН байсан. Харин Хонгор сумын зүүн болон зүүн өмнөд хэсэг, Шарын гол сумын хойд хэсгээр бусад сумтай харьцуулахад цастай байсан. Цаг агаарын байдлаас шалтгаалсан мал аж ахуйд хүндрэл учруулаагүй, малын хорогдолын мэдээ ирээгүй.
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Бэлчээрийн ихэнх ургамлын цухуйлтын үе шат 04-р сарын эхээр, Дархан суманд 3-р сарын сүүлчээр эхэлж Дархан суманд ОЖД-аас 5-6 хоногоор эрт бусад нутгаар дунджийн орчим ажиглагдсан. Хашаалсан талбайд хэмжсэн ургацын хэмжээ 05 дугаар сарын 24 ний байдлаар 2-3 ц/га бүрдэж ожд-аас 0.9 ц/га-аар бага ургац бүрдсэн. Хашаалаагүй талбайд хэмжсэн бэлчээрийн ургамлын ургац ургацын хэмжээ 0.8-1.4 ц/га бүрдэж ожд-аас нийт нутгаар 0.6-1.0 ц/га-аар бага ургац бүрдсэн. Ургамлын дундаж өндөр үетэн 13-14 см, улалж 8 см, алаг өвс 3 см хэмжигдэж дунджийн орчим ургасан. 05 дугаар сарын III-10 хоногоос хуурайшилтын улмаас гандах төлөв ажиглагдсан.
Онцлог: Агаарын температурын дундаж нийт нутгаар хаврын саруудад олон жилийн дунджийн орчим байсан. 05 дугаар сард олон жилийн дунджаас 1.2-2.7 дахин бага тунадас орсон. 04 дүгээр сард Шарын гол суманд салхины үнэмлэхүй их хурд 27 м/с хүрч шуурч хүчтэй салхи ажиглагдсан. Хаврын 03, 04 дүгээр сарууд салхи шуургатай, өдөр шөнийн температурын хэлбэлзэл ихтэй байсан хэдий ч мал хаваржилтын байдал хүндрээгүй, бэлчээрлэлт саатсан хоногийн тоо байхгүй. МАА-д ямааны ноолуур самнах, мал ногоолуулах, бог, бод мал төллөх, шүлхий өвчин, мал товруутах өвчнөөс урьдчилан сэргийлэх тарилга хийгдсэн.
Товчилсон үгийн тайлбар: ОЖД- олон жилийн дундаж
ТОЙМ БОЛОВСРУУЛСАН:
ХААЦУ-ЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М.АРИУНБУЯН