Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
УУР АМЬСГАЛЫН 2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2023-03-20 17:51:45


УУР АМЬСГАЛЫН 2018 ОНЫ 08 ДУГААР
САРЫН ТОЙМ
2018.09.03 Дархан-Уул аймаг
Агаар ба хөрсний температур: Дархан-Уул аймгийн нийт нутгаар 08 дугаар сард агаарын температурын дундаж 17.3...19.4 градус дулаан буюу Дархан суманд 1.8 градусаар дулаан бусад сумдад уур амьсгалын дунджийн орчим байлаа.
Агаарын үнэмлэхүй их температур Хонгор суманд 33,1 градус дулаан, үнэмлэхүй бага температур Хонгор суманд 5,9 градус дулаан байв. Агаарт 30 градусаас дулаан өдөр бүх сумдаар 1-3 өдөр ажиглагдлаа.
Хүснэгт 1. Агаар хөрсний температур
Сумдын нэрс
|
Агаарын температур (0C)
|
Хөрсний температур (0C)
|
||||||
дундаж
|
Үнэм-лэхүй их
|
Үнэм-лэхүй бага
|
300C-аас дулаан
өдөр
|
дундаж
|
Үнэм-
лэхүй их
|
Үнэм-лэхүй бага
|
400C-аас дулаан өдөр
|
|
Дархан
|
19.4
|
32.9
|
9.7
|
2
|
25.6
|
59.8
|
8.5
|
22
|
Шарын гол
|
17.3
|
30.7
|
6.4
|
1
|
22.0
|
55.0
|
5.0
|
17
|
Хонгор
|
18.6
|
33.1
|
5.9
|
3
|
23.1
|
57.2
|
4.7
|
19
|
Орхон
|
19.2
|
33.0
|
8.3
|
2
|
23.8
|
52.4
|
7.6
|
19
|
Хөрсний гадаргын температурын дундаж нийт нутгаар 22,0...25,6 градусаар дулаан байлаа. УАД-тай харьцуулахад Дархан суманд 4.2 градусаар дулаан бусад сумдад уур амьсгалын дунджийн орчим байлаа.
Хөрсний гадаргын үнэмлэхүй их температур Дархан суманд 59,8 градус дулаан, үнэмлэхүй бага температур Хонгор суманд 4,7 градусаар дулаан, хөрсөнд 400C-аас дулаан өдөр нийт сумдаар 17-22 өдөр ажиглагдсан.
Агаарын чийгшил: Агаарын харьцаат чийгийн дундаж 59-76%, дутагдал чийг 6.1-10.9 г/па, агаарын харьцангуй чийг 30%-иас бага 2 өдөр ажиглагдсан.
Хур тунадас: Аймгийн нийт нутгаар 14-20 өдөр хур тунадастай байж 92.1...126.3 мм хур тунадас орж, Дархан сумын нутгаар УАД-ын орчим Шарын гол УАД- аас ахиу, Орхон сумын нутгаар бага хур тунадас унасан байна.
Хүснэгт 2. Хур тунадас
Сумдын нэрс
|
Тунадас, (мм)
|
||
нийлбэр
|
УАД
|
хазайц
|
|
Дархан
|
117,7
|
81.4
|
УАД-аас ахиу
|
Шарын гол
|
126.3
|
84.8
|
УАД-аас ахиу
|
Хонгор
|
108.6
|
72.6
|
УАД-аас ахиу
|
Орхон
|
92.1
|
70.3
|
УАД-аас ахиу
|
Цаг агаарын үзэгдэл: Энэ сард нийт нутгаар бороо 9-11, аадар бороо 3-10, дуу цахилгаан 1-3, шүүдэр 16-23, манан 2-8, будан 1-4, униар 2 өдөр тус тус ажиглагдсан байна.
Хүснэгт 3. Үзэгдэлтэй өдрийн тоо
Сумдын нэрс
|
Үзэгдлийн нэр
|
||||||
бороо
|
Аадар бороо
|
шүүдэр
|
Дуу цахил
гаан
|
Униар
|
Явган манан
|
Будан
|
|
Дархан
|
11
|
7
|
23
|
2
|
1
|
-
|
1
|
Шарын гол
|
10
|
10
|
21
|
2
|
-
|
3
|
3
|
Хонгор
|
11
|
3
|
18
|
1
|
-
|
2
|
1
|
Орхон
|
9
|
5
|
16
|
3
|
1
|
8
|
4
|
Салхи: Салхины дундаж хурд нийт нутгаар 1.7-2.1 м/сек, салхины хамгийн их хурд
11-14 м/с хүрч, хамгийн их хурд Хонгор суманд 14 м/с хүрч ажиглагдсан.
10 м/сек-ээс дээш салхитай өдрийн тоо Дархан суманд 1, Шарын гол суманд 6, Хонгор Орхон суманд 3 өдөр тус тус тохиолдсон байна.
Хүснэгт 4. Салхины дундаж, их хурд
Бэлчээрийн ургамлын судалгаа: Нийт сумдын нутгаар үетэн, улалж, алаг өвсний төрлийн ургамалд үр боловсролтын үе шатаас хойш шинэ үе шат эхлээгүй, шарилжын төрлийн ургамалд үр боловсролтын үе шат явагдаж дууссан.
Хүснэгт 5. Бэлчээрийн ургамлын ажиглалтын мэдээ
Жимсний модны ургалтын байдал: Чацарганы модны жимс боловсролтын болц гүйцэж хураалт эхэлсэн. Үхрийн нүдний жимс хураасан навч унах үе шат ажиглагдаагүй байна.
Таримал ургамлын судалгаа: Хонгор сумын судалгааны улаан буудайн Алтангадасын талбайд бүрэн бололтын үе шат эхэлж, Цайдам, 6-р бригадын талбайд аарцан бололтын үе шат явагдаж дууссан.
Хүснэгт 6. Буудайн ургацын бүрдэц

Цайдамын талбайн буудайн ургалт сайн бусад талбайн буудайн ургалт онц байна. Атарын талбайн төмсний гулжийлтын үе шат эхэлсэн. Хонгорын талбайн төмсний гулжийлтын үе шат жигдэрсэн. Хонгорын талбайн төмсний бүтээгдхүүнт үзүүлэлтийг 24 бутанд тодорхойлоход 1 бутны булцууны жин 647,7 гр, бутны дундаж тоо 8 ш тоологдсон байна.
Орхон сумын Шар дэрст тариалсан луувангын захын навч шарлах үе шат ажиглагдсан түүвэр хураалт эхэлсэн. Өргөст хэмхийн болц гүйцэж хураалт явагдаж байна.
Бэлчээрийн царцааны нягтшилын ажиглалт: Царцааны үнэмлэхүй нягтшилыг тодорхойлоход бүх сумдад Сибирийн, тоонолжит, барбины таршаа царцааны бие гүйцсэн болон авгалдай 1м2 талбайд дунджаар 1-4 ширхэг тоологдсон. Царцааны хэт олшролт ажиглагдаагүй.
Хөрсний ууршилтын ажиглалт: Цайдамын талбайд ГГ-550 хөрсний ууршуурыг ургамалтай, ургамалгүй хөрсөнд ажиглалт хийсэн. Энэ арав хоногт ургамалтай, ургамалгүй хөрснөөс ууршилт бага байна.
Газар доорхи усны горимын ажиглалт: Гүний усны түвшин өмнөх арав хоногоос 5 см-ээр буурсан.
Хөрсний чийг: 8 дугаар сарын 28-нд Хонгор сумын судалгааны таримал ургамлын талбайд хөрсний чийг тодорхойлов. Хөрсний 0-100 см-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг талбай тус бүрээр үзүүлэв.

Зураг 2. Хөрсний 0-20 см гүний ашигтай чийгийн нөөц, мм

Зураг 3. Хөрсний 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц, мм


Зураг 4. Хөрсний 0-100 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Ашигтай чийгийн нөөц өмнөх 10 хоногоос Алтангадасын талбайд 20, 50 см –ийн гүнд 0.8 мм-ээр нэмэгдэж бусад талбайд 0-20 см гүнд 0.5-4.6 мм-ээр, 0-50 см гүнд 3.2-14.1 мм-ээр, 0-100 см гүнд бүх талбайд 7.1-20.1 мм-ээр тус тус багассан байна.
Мал аж ахуйд: Бүх сумдын нутгаар хадлан тэжээл бэлтгэх ажил эхэлж, төмс хүнсний ногооны түүвэр хураалт, жимс жимсгэний хураалт үргэлжлэн явагдаж байна. Бүх төрлийн малын тарга хүч, малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна. Хур тунадас ахиу орж байгаа нь хадлан тэжээл бэлтгэх, тарианы болцод нөлөөлж байна.
Товчилсон үгийн тайлбар
УАД-Уур амьсгалын дундаж