Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН ТОЙМ МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2021-03-05 07:18:01


ДАРХАН-УУЛ АЙМГИЙН 2017 ОНЫ 04 ДҮГЭЭР САРЫН
ЦАГ АГААРЫН НӨХЦӨЛИЙН ТОЙМ
Агаар ба хөрсний температур: Дархан-Уул аймгийн нийт нутгаар 4 дүгээр сард агаарын температурын дундаж 4.5...7.1 градус дулаан буюу УАД-аас Дархан суманд 3.1 градус дулаан, Орхон суманд 1.2 градус дулаан, Шарын гол суманд орчим байв.
Агаарын үнэмлэхүй их температур Орхон суманд 27.5 градус дулаан, үнэмлэхүй бага температур Шарын гол суманд -10.4 градус хүйтэн байв. Агаарт 30 градусаас дулаан өдөр ажиглагдаагүй.
Хөрсний температурын дундаж нийт нутгаар 9.2...12.9 градус дулаан буюу УАД-аас Дархан суманд 5.7 градус, Шарын гол суманд 1.2 градус, Орхон суманд 1.9 градусаар дулаан байв.
Хөрсний гадаргын үнэмлэхүй их температур Дархан суманд 53.1 градус дулаан, үнэмлэхүй бага температур Шарын гол суманд -10.3 градус хүйтэн байв. Хөрсөнд 40 градусаас дулаан өдөр Дарханд 14 өдөр, Шарын гол суманд 6 өдөр, Орхон суманд 4 өдөр тус тус ажиглагдсан байна.
Агаарын чийгшил: Агаарын харьцаат чийгийн дундаж 44-55%, дутагдал чийг 5.9-7.5, агаарын харьцангуй чийг 30%-иас бага өдрийн тоо 6-26 өдөр ажиглагдсан.
Хур тунадас: Аймгийн нийт нутгаар 4.1-13.1 мм тунадас орж, Дархан суманд УАД-ийн орчим, Шарын гол суманд УАД-аас бага, Орхон суманд УАД-аас ахиу тунадас унасан байна.
Хүснэгт 1. Хур тунадас
Сумдын нэрс
|
Тунадас, мм
|
||
нийлбэр
|
УАД
|
хазайц
|
|
Дархан
|
13.1
|
11.8
|
УАД-ийн орчим
|
Шарын гол
|
4.1
|
10.3
|
УАД-аас бага
|
Орхон
|
12.5
|
6.9
|
УАД-аас ахиу
|
Цаг агаарын үзэгдэл: Энэ сард нийт нутгаар цас-2, орон шуурга-2, нойтон цас-12, аадар нойтон цас-3, хяруу-27, цасан туйлаадас-1, аадар бороо-3, бороо-5, явган шороон шуурга-23, шороон шуурга 3, утаа-2, униар-3 тус тус ажиглагдсан байна.
Хүснэгт 2. Үзэгдэлтэй өдрийн тоо
Сумдын нэрс
|
Үзэгдлийн нэр
|
|||||||||||
Цас
|
Орон шуурга
|
Нойтон
цас
|
Аадар нойтон цас
|
хяруу
|
Цасан туйл-аадас
|
Аадар бороо
|
Бороо
|
Явган шороон шуурга
|
Шороон шуурга
|
Утаа
|
Униар
|
|
Дархан
|
1
|
-
|
4
|
1
|
9
|
-
|
2
|
3
|
11
|
1
|
-
|
2
|
Шарын гол
|
-
|
1
|
4
|
1
|
8
|
-
|
-
|
1
|
3
|
2
|
-
|
-
|
Орхон
|
1
|
1
|
4
|
1
|
10
|
1
|
1
|
1
|
9
|
-
|
2
|
1
|
Салхи: Салхины дундаж хурд нийт нутгаар 2.5-3.2 м/сек, салхины хамгийн их хурд 17-20 м/с хүрч, хамгийн их хурд Шарын гол суманд 20 м/с хүрсэн байна. 10 м/сек-ээс дээш салхитай өдрийн тоо Дархан суманд 18, Шарын гол суманд 22, Орхон суманд 12 өдөр тус тус тохиолдсон байна.
Хүснэгт 3. Салхины дундаж, их хурд
Сумдын нэрс
|
Салхины хурд, м/с
|
||
Дундаж хурд
|
Их хурд
|
10 м/с-ээс дээш салхитай өдрийн тоо
|
|
Дархан
|
2.5
|
18
|
18
|
Шарын гол
|
2.9
|
20
|
22
|
Орхон
|
3.2
|
17
|
12
|
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал: Нийт нутгаар бэлчээрийн ургамал 4-р сарын эхээр цухуйсан нь ОЖД-ын орчим ажиглагдлаа. III-10 хоногийн дунд үеэр бэлчээрийн ургамлын улалжийн төрлийн ургамалд баг цэцэг үүсэлт, алаг өвсний төрөл гичгэнэ цэцэглэлт, харин дулаанд дуртай ургамал болох мангирын цухуйлт III-10 хоногийн дунд үеэр цухуйж эхэлсэн. Нийт ургамлын дундаж өндөр 3-4 см, хашаалсан талбайн ургамлын өндөр 4-6 см, ургалтын байдал сайн байлаа.
Жимсний модны ургалтын байдал: Үхрийн нүдний модны нахианы задрал болон анхны навчны хуйлаас дэлгэгдэх үе шат 4-р сарын II-10 хоногийн дунд үеэр эхэлж, III-10 хоногийн дунд болон сүүлчээр жигдэрсэн.Чацарганы модны нахиа хөөлтийн үе шат III-10 хоногийн дунд үеэр эхэлж, сүүлчээр жигдэрсэн. Нахианы задралын үе шат III-10 хоногийн сүүлчээр эхэлсэн.
Хортон мэрэгчдийн судалгаа:14-19-ны өдрүүдэд нутгаар мэрэгчидийн голомт бүхий газруудад мэрэгчдийн үнэмлэхүй нягт тодорхойлсон. Дархан суманд 17, Хонгор суманд 5 , Орхон суманд 6 , Шарын гол суманд 20 нүх илэрсэн. Эзэнтэй нүх, үлий тоологдоогүй.
Хөрсний чийг: Хаврын хөрсний угтвар чийгийг явуул судалгаагаар / хэдэн талбайгаас чийг авсан / тодорхойлж, хөрсний гүний нийт ба ашигтай чийгийн хэмжээг тооцоолж хөрсний чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулан үнэлбэл: Бэлчээрийн талбайд 0-50 см-ийн гүндээ дунд зэрэг, 50 см-ээс доош чийг хангалтгүй, төмсний талбайд 0-50 см гүндээ чийг хангалт сайн, 50 см-ээс доош гүндээ дунд зэрэг байна. Тариалангийн гуурстай талбайд 0-20 см гүнд чийгийн хангалт сайн, 50 см-ээс доош гүндээ чийгийн хангалт дунд зэрэг байна. Цайдам, 6-р бригадын уриншилсан талбайд 0-50 см –ийн гүнд чийгийн хангалт сайн, 100 см-ийн гүнд чийгийн хангалт дунд зэрэг, Алтангадасын уриншийн талбай бүх гүнүүдэд чийгийн хангалт сайн байна.
ХАА-д үзүүлсэн нөлөө: Сарын зарим өдрүүдэд салхи шуургатай, хур тунадас бага байсан ч МАА-д хүндрэл учруулаагүй, ихэнх өдрүүд дулаахан байж, мал ногоолуулах ажил эхэлсэн. Нийт сумдад мал төллөх ажил үргэлжилж, ямааны ноолуур самнах ажил Хонгор, Шарын гол сумдад дууссан. Хаваржилтын байдал сайн байна. Малын усан хангамж сайн худгийн болон голын усаар байлаа. Малын зүй бус хорогдол Хонгор суманд 876, Орхон суманд 615 хорогдсон байна.
Товчилсон үгийн тайлбар:
УАД - Уур амьсгалын дундаж
УУР АМЬСГАЛЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ Ө.ЭНХТУЯА
ХААЦУ-Н ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М.АРИУНБУЯН