Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 7 ДУГААР САРЫН II-10 ХОНОГИЙН ТОЙМ


Цаг агаарын нөхцөл: Дархан-Уул аймгийн нийт нутгаар агаарын температур 20.8...22.5 градус дулаан, үнэмлэхүй их температур 34.0...35.5 градус, үнэмлэхүй бага температур 7.8...12.1 градус, агаарт 30 градусаас давж халсан өдрийн тоо 3-7 удаа ажиглагдав. Уур амьсгалын дундажтай харьцуулахад агаарын дундаж температур Дархан суманд 1.30С, бусад сумдад УАД-н орчим байна. Хөрсний дундаж температур 26.9...30.2 градус дулаан, хөрсний үнэмлэхүй их температур 57.8...66.0 градус, үнэмлэхүй бага температур 5.4...10.9 градус, хөрсөн дээр 40 градусаас давж халсан өдрийн тоо 7-9 удаа ажиглагдав. Хөрсний их температурыг УАД-тай харьцуулахад нийт сумдаар УАД-н орчим, хөрсний бага температур Дархан суманд 2.1 градус дулаан, Хонгор, Орхон сумдад УАД-н орчим, Шарын гол суманд 1.5 градусаар сэрүүн байлаа.
Хүснэгт 1. Агаар, хөрсний температур
Сумдын нэр
|
Агаарын температур oС
|
Хөрсний температур oС
|
||||
Дундаж
|
Үнэмлэхүй
их
|
Үнэмлэхүй
бага
|
Дундаж
|
Үнэмлэхүй
их
|
Үнэмлэхүй
бага
|
|
Дархан
|
22.1
|
34.0
|
12.1
|
30.2
|
66.0
|
10.9
|
Хонгор
|
22.5
|
35.5
|
9.1
|
28.1
|
60.7
|
6.3
|
Орхон
|
21.6
|
33.7
|
10.1
|
27.8
|
57.8
|
9.5
|
Шарын гол
|
20.8
|
35.0
|
7.8
|
26.9
|
60.0
|
5.4
|
Нийт нутгаар салхины их хурд 12-19 м/с , мөн 10 м/с-ээс дээш салхитай өдрийн давтагдал 3-6 удаа ажиглагдсан.
Аймгийн нийт нутгаар 4-5 өдөр хур тунадас орсон. Үүнд: Дархан суманд 28.6 мм, Хонгор суманд 24.6 мм, Орхон суманд 42.8 мм, Шарын гол суманд 26.3 мм хур тунадас орсон байна. Уур амьсгалын дундажтай харьцуулахад нийт сумдаар 4.5-23.0 мм-ээр ахиу хур тунадас оржээ.
Бэлчээрийн ургамлын судалгаа: Бэлчээрийн төлөөлөх ургамал ширэг улалж, алаг өвсний төрлийн ургамлын үр боловсролтын үе шат жигдэрсэн. Нийт ургамлын дундаж өндөр 7-14 см, хашаалсан талбайн ургамлын дундаж өндөр 14-25 см, ургалтын байдал сайн байна. Хур тунадас орж бэлчээрийн ургамлын ургалт сайжирч байна.
Таримал ургамлын судалгаа: Хонгор суманд тариалсан судалгааны 6-р бригад, Цайдам, Алтангадасын талбайнуудын буудай түрүүлэлт, цэцэглэлтийн үе шат жигдэрсэн. Атарын талбайн төмсний цэцэглэлтийн төгсгөлийн үе шат жигдэрч, Хонгорын талбайн төмс баг цэцгийн үүслийн үе шат жигдэрсэн байна. Тунадас ахиу орсон учир ургамлын ургалтын байдал сайжирч байна. Буудайн дундаж өндөр 41-55 см, түрүүний урт 8-9 см, 1м2 талбай дахь бүтээгдхүүнт иш 240-288ш тоологдсон.Төмсний дундаж өндөр 19-30 см, 10м2 талбай дахь өтгөн сийрэг 340-540 ш ургамал тоологдсон.
Хөрсний чийг: 7-р сарын 18 нд Хонгор сумын тариалангийн буудай, гуурстай талбайгаас хөрсний 05-100 см гүнээс дээж авч тодорхойлов. Цайдамын талбайд ашигтай чийгийн нөөц 20 см-ийн гүнд 25.5 мм, 50 см-ийн гүнд 36.1 мм, 100 см-ийн гүнд 64.5 мм-ийн чийгтэй, 6-р бригадын талбайд 20 см гүнд 11.4 мм, 50 см-ийн гүнд 29.4 мм, 100 см-ийн гүнд 63.4 мм-ийн чийгтэй, Алтангадасын талбайд 20 см гүнд 23.8 мм, 50 см-ийн гүнд 39.0 мм, 100 см-ийн гүнд 99.2 мм-ийн чийгтэй байна. Атарын төмсний талбайд 20 см гүнд 31.6 мм, 50 см-ийн гүнд 63.4 мм, 100 см-ийн гүнд 138.9 мм-ийн чийгтэй байлаа. 7 дугаар сарын 8-нд тодорхойлсон чийгийн нөөцтэй харьцуулахад 20 см гүнд Цайдам, Атарын талбайн чийг 7.5-19,0мм -ээр, 50 см гүнд 2.1-19.9 мм-ээр, 100 см гүнд 12.0-28.8 мм-ээр нэмэндсэн, Алтангадас, 6-р бригадын буудайн талбайд 20 см гүнд өөрчлөлтгүй, 50 см гүн, 100 см гүнүүдэд чийгийн нөөц багасч өөрчлөгдсөн.
Жимсний модны ургалтын байдал: Үхрийн нүдний модны үр жимсний үүслийн үе шат жигдэрсэн, ургалтын байдал сайн. Чацарганы модны үр жимс үүсэл эхэлж байна. Моджилтын ургалтын байдал сайн.
Хортон шавжийн ажиглалт: 19 нд нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны үнэмлэхүй нягтшлыг тодорхойлоход Дархан, Шарын гол сумдад Сибирийн царцаа, Барбаны таршаа бие гүйцсэн 1м2 талбайд дунджаар 3-5 ш, Хонгор, Орхон сумдад Сибир, Азийн судалт царцааны авгалдай 3ш тоологдсон.
Дархан сумын Төмөртолгой орчимоор царцааны хэт олширолт ажиглагдаж 16 цэгт тоололт хийхэд Сибир, Бараан далавчит зүйлийн бие гүйцсэн царцаа дунджаар 8 ш тоологдсон.
Хөдөө аж ахуйд үзүүлсэн нөлөө: Бүх сумдаар хонины ноос хяргах ажил дуусч, малын усан хангамж сайн. Мал малын тарга хүч сайн байна. 19 нөөс бороо орж газрын гарц сайжрах төлөвтэй. Зуншлагын байдал сайн.
Газар тариаланд уринш боловсруулах, төмс манах, хор цацах ажилууд үргэлжлэн явагдаж байна.
ТОЙМ БОЛОВСРУУЛСАН: ХААЦУ-ЫН ТЕХНИКЧ Б.ГАНЧИМЭГ