Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2017 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН I АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2021-02-25 14:37:50


2017 ОНЫ 9 ДҮГЭЭР САРЫН I АРАВ ХОНОГИЙН ТОЙМ
Цаг агаарын нөхцөл: Дархан-Уул аймгийн нийт нутгаар агаарын температур 12.5...13.8 градус дулаан, үнэмлэхүй их температур 25.2…27.5 градус, үнэмлэхүй бага температур 0.3...3.8 градус, агаарт 30 градусаас давж халсан өдрийн тоо ажиглагдаагүй. Уур амьсгалын дундажтай харьцуулахад агаарын дундаж температур Дархан суманд 0.6 градус сэрүүн, бусад сумдад 0.1...0.9 градус буюу дунджийн орчим байлаа. Хөрсний дундаж температур 15.5...19.4 градус дулаан, хөрсний үнэмлэхүй их температур 44.9...54.0 градус, үнэмлэхүй бага температур 0.4...2.6 градус, хөрсөн дээр 40 градусаас давж халсан өдрийн тоо 1-6 удаа ажиглагдав. Хөрсний их температурыг Уур амьсгалын дундажтай харьцуулахад Орхон суманд УАД-ын орчим, бусад сумдад 3.6...10.5 градус дулаан байлаа.
Хүснэгт 1. Агаар, хөрсний температур
Сумдын нэр
|
Агаарын температур oС
|
Хөрсний температур oС
|
||||
Дундаж
|
Үнэмлэхүй
их
|
Үнэмлэхүй
бага
|
Дундаж
|
Үнэмлэхүй
их
|
Үнэмлэхүй
бага
|
|
Дархан
|
13.8
|
26.5
|
3.8
|
19.4
|
54.0
|
2.6
|
Хонгор
|
13.6
|
27.5
|
0.3
|
16.9
|
46.7
|
2.1
|
Орхон
|
13.2
|
26.0
|
3.0
|
16.6
|
44.9
|
0.4
|
Шарын гол
|
12.5
|
25.2
|
2.8
|
15.5
|
49.8
|
2.5
|
Салхи: Нийт нутгаар салхины их хурд 14-23 м/с, 10м/с-ээс дээш салхитай өдрийн давтагдал 3-7 удаа ажиглагдсан.
Хур тунадас: Аймгийн нийт нутгаар 5-7 өдөр хур тунадас орсон. Үүнд: Дархан суманд 44.1 мм, Хонгор суманд 23.0 мм, Орхон суманд 48.9 мм, Шарын гол суманд 41.9 мм хур тунадас орсон байна. Уур амьсгалын дундажтай харьцуулахад Дархан суманд 22.7 мм, Хонгор суманд 4.0 мм, Орхон суманд 31.3 мм, Шарын гол суманд 29.2 мм-ээр их хур тунадас тус тус орсон байна.
Бэлчээрийн ургамлын хашаалсан талбайд: Алаг өвсний төрлийн ургамлын цэцэглэлтийн үе шат жигдэрсэн, ургамлын дундаж өндөр 15-29 см, ургалтын байдал сайн байна.
Бэлчээрийн ургамлын хашаалаагүй талбайд:
Аймгийн нийт нутгаар бэлчээрийн үетэн , ширэг улалж, алаг өвсний төрлийн ургамлуудын хагдралтын үе шат эхлээгүй, ургамлын дундаж өндөр 7-18 см байна.
Хортон шавьжийн ажиглалт: Нийт сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Хөрсний чийг: 9-р сарын 8 нд Хонгор сумын тариалангийн буудай, уринш, гуурстай талбайгаас хөрсний 5-100 см гүнээс дээж авч тодорхойлоход Цайдамын талбайд ашигтай чийгийн нөөц 20 см-ийн гүнд 20.3 мм, 50 см-ийн гүнд 49.3 мм, 100 см-ийн гүнд 95.6 мм, 6-р бригадын талбайд 20 см гүнд 28.8 мм, 50 см-ийн гүнд 63.6 мм, 100 см-ийн гүнд 97.2 мм, Алтангадасын талбайд 20 см гүнд 28.2 мм, 50 см-ийн гүнд 71.1 мм, 100 см-ийн гүнд 134.5 мм, Атарын төмсний талбайд 20 см гүнд 34.4 мм, 50 см-ийн гүнд 70.8 мм, 100 см-ийн гүнд 128.1 мм чийгтэй байлаа. 8 дугаар сарын 28-нд тодорхойлсон чийгтэй харьцуулахад нийт талбайд бүх гүнд чийгийн нөөц багассан.
Жимсний модны ургалтын байдал: Чацарганы модны үр жимс боловсролтын үе шат дууссан. Моджилтын байдал сайн байна.
Хөдөө аж ахуйд үзүүлсэн нөлөө: Нийт сумдад хадлан тэжээл бэлтгэх ажил үргэлжилж байна. Бүх сумдаар малын усан хангамж сайн. Малын тарга хүч сайн. Намаржилтын байдал сайн байна.
Газар тариаланд үр тариа болон төмс, хүнсний ногоо, чацаргана хураах ажил үргэлжилжиж байна. Энэ арав хоногт 1-2 хоног бороотой байж ажил саатсан ба бусад хугацаанд ажил саатаагүй.
ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ-ЫН ТЕХНИКЧ Л.ГҮНЖИДМАА