2017 ОНЫ 7 ДУГААР САРЫН III-10 ХОНОГИЙН ТОЙМ
Цаг агаарын нөхцөл: Дархан-Уул аймгийн нийт нутгаар агаарын температур 20.3...22.3 градус дулаан, үнэмлэхүй их температур 33.0...36.7 градус, үнэмлэхүй бага температур 8.3...11.2 градус, агаарт 30 градусаас давж халсан өдрийн тоо 5 удаа ажиглагдав. Уур амьсгалын дундажтай харьцуулахад агаарын дундаж температур Дархан суманд 1.70С, Хонгор суманд 1.20С, Орхон, Шарын гол сумдад УАД-н орчим байна. Хөрсний дундаж температур 26.6...29.9 градус дулаан, хөрсний үнэмлэхүй их температур 55.0...61.9 градус, үнэмлэхүй бага температур 7.5...10.1 градус, хөрсөн дээр 40 градусаас давж халсан өдрийн тоо 9-10 удаа ажиглагдав. Хөрсний их температурыг Уур амьсгалын дундажтай харьцуулахад агаарын дундаж температур Дархан суманд 4.90С, Хонгор суманд 1.20С, Орхон, Шарын гол сумдад УАД-н орчим байна.
Хүснэгт 1. Агаар, хөрсний температур
Сумдын нэр
|
Агаарын температур oС
|
Хөрсний температур oС
|
Дундаж
|
Үнэмлэхүй
их
|
Үнэмлэхүй
бага
|
Дундаж
|
Үнэмлэхүй
их
|
Үнэмлэхүй
бага
|
Дархан
|
21.8
|
35.4
|
11.2
|
29.9
|
61.5
|
10.1
|
Хонгор
|
22.3
|
36.7
|
9.5
|
28.4
|
61.9
|
7.5
|
Орхон
|
21.0
|
33.0
|
10.6
|
26.6
|
55.0
|
10.0
|
Шарын гол
|
20.3
|
35.1
|
8.3
|
27.8
|
60.0
|
7.3
|
Нийт нутгаар салхины их хурд 17-27 м/с , мөн 10 м/с-ээс дээш салхитай өдрийн давтагдал 3-5 удаа ажиглагдсан.
Аймгийн нийт нутгаар 4-7 өдөр хур тунадас орсон. Үүнд: Дархан суманд 20.5 мм, Хонгор суманд 2.3 мм, Орхон суманд 25.9 мм, Шарын гол суманд 5.4 мм хур тунадас орсон байна. Уур амьсгалын дундажтай харьцуулахад Хонгор суманд 32.3 мм, Орхон суманд 7.9 мм, Шарын гол суманд 10.1 мм-ээр ахиу хур тунадас орсон. Дархан суманд УАД-н орчим байна.
Бэлчээрийн ургамлын судалгаа: Бэлчээрийн төлөөлөх ургамал үетэн, ширэг улалж, алаг өвсний төрлийн ургамлын үр боловсролтын үе шат жигдэрсэн. Агь шарилж бундуйжилт, сонгинолог төрлийн ургамал цэцэглэлтийн үе шат эхэлж байна. Нийт ургамлын дундаж өндөр 7-17 см, хашаалсан талбайн ургамлын дундаж өндөр 13-25 см, ургалтын байдал сайн байна. Дархан сумын хашаалаагүйн талбайн ширэгний үзүүр царцаанд идэгдсэн бусад сумдын ургалтын байдал сайн байна. Бэлчээрийн ургамлын ургалт сайжирч байна.Бэлчээрийн ургамлын ургац Дархан суманд 1.4 ц/га, Хонгор суманд 1.2 ц/га, Орхон суманд 2.9 ц/га, Шарын гол суманд 2.1 ц/га бүрдээд байна. ОЖД ургацтай харьцуулахад 2.0 ц/га-3.6 ц/га –аар бага ургацтай байна.
Таримал ургамлын судалгаа: Хонгор суманд тариалсан судалгааны 6-р бригад, Цайдам, Алтангадасын талбайнуудын буудай сүүн бололтын үе шат жигдэрсэн. Атар, Хонгорын талбайд тарьсан төмсний цэцэглэлтийн төгсгөлийн үе шат жигдэрсэн байна. Буудайн дундаж өндөр 42-56 см, түрүүний урт 7-9 см, 1м2 талбай дахь бүтээгдхүүнт иш 216-304ш, үрийн тоо 22-34ш тоологдсон.Төмсний дундаж өндөр 19-30 см, 10м2 талбай дахь өтгөн сийрэг 340-540 ш ургамал тоологдсон.
Хөрсний чийг: 7-р сарын 28 нд Хонгор сумын тариалангийн буудай, гуурстай талбайгаас хөрсний 05-100 см гүнээс дээж авч тодорхойлов. Цайдамын талбайд ашигтай чийгийн нөөц 20 см-ийн гүнд 13.1 мм, 50 см-ийн гүнд 26.8 мм, 100 см-ийн гүнд 50.7 мм-ийн чийгтэй, 6-р бригадын талбайд 20 см гүнд 9.5 мм, 50 см-ийн гүнд 24.0 мм, 100 см-ийн гүнд 57.7 мм-ийн чийгтэй, Алтангадасын талбайд 20 см гүнд 7.3 мм, 50 см-ийн гүнд 19.1 мм, 100 см-ийн гүнд 57.3 мм-ийн чийгтэй байна. Атарын төмсний талбайд 20 см гүнд 15.7 мм, 50 см-ийн гүнд 33.5 мм, 100 см-ийн гүнд 87.6 мм-ийн чийгтэй байлаа. 7 дугаар сарын 18-нд тодорхойлсон чийгийн нөөцтэй харьцуулахад бүх талбай, бүх гүндээ чийг багассан байна. 20 см гүнд 1.9-16.5 мм-ээр, 50 см гүнд 9.3-29.9 мм-ээр, 100 см гүнд 5.7-51.3 мм-ээр тус тус чийгийн нөөц багасч өөрчлөгдсөн байна.
Жимсний модны ургалтын байдал: Үхрийн нүд, Чацарганы модны үр жимс боловсролт эхэлж байна. Ургалтын байдал сайн. Чацарганы моджилтын ургалтын байдал сайн. Мөчрийн урт 20 см, ерөнхий өндөр 2.1 м, титмийн өндөр 1.6 м, титмийн өргөн 2.2 м байна.
Хортон шавжийн ажиглалт: 25 нд нийт сумдын нутгаар бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны үнэмлэхүй нягтшлыг тодорхойлоход Дархан суманд Сибир, Барбаны таршаа, Хонгор суманд Азийн судалт, Тоонолжит, Орхон суманд Азийн судалт, Сибир, Шарын гол суманд Сибирийн царцааны бие гүйцсэн 1м2 талбайд дунджаар 3-4 ш тоологдсон.
Хөдөө аж ахуйд үзүүлсэн нөлөө: Бүх сумдаар бог мал хээлтүүлэх ажил эхэлсэн, малын усан хангамж сайн. Малын тарга хүч сайн байна. Зуншлагын байдал сайн.
Газар тариаланд уринш боловсруулах, төмс манах, хор цацах ажлууд үргэлжлэн явагдаж байна.
Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу гангийн байдлыг үнэлэхэд 7 дугаар сарын 31 –ний байдлаар Дархан –Уул аймгийн Дархан, Хонгор, Шарын гол сумдын нутгаар гандуу, Орхон суманд хэвийн зуншлагтай байна.
ТОЙМ БИЧСЭН: ЭХХ-ИЙН ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Р.БАТЧУЛУУН