Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2023-03-20 18:09:22


2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР
10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ
2018.09.03
Цаг агаарын нөхцөл: Аймгийн нийт нутгаар агаарын дундаж температур 16.5...18.7 градус дулаан байв. Агаарын үнэмлэхүй бага 5.9...9.7 градус дулаан, үнэмлэхүй их температур 28.0...30.0 градус дулаан байлаа. Агаарт 30 градусаас давж халсан өдөр Хонгор суманд 1 өдөр, бусад сумдад ажиглагдаагүй. Агаарын дундаж температурыг УАД -тай харьцуулахад Дархан, Орхон сумдад дунджаас 1-2 градусаар дулаан бусад сумдын нутгаар УАД-ийн орчим байлаа.
Хүснэгт 1. Агаарын температур

Хөрсний гадаргын үнэмлэхүй бага температур 4.7...8.5 градус дулаан, үнэмлэхүй их температур 48.4...56.8 градус дулаан, хөрсөн дээр 40 градусаас давж халсан өдрийн тоо нийт нутгаар 8-10 өдөр ажиглагдсан.
Хүснэгт 2. Хөрсний гадаргын температур

Салхи:
Салхины хамгийн их хурд Дархан суманд 9, Орхон суманд 12 м/с, Хонгор суманд 10 м/с, Шарын гол суманд 11 м/с хүрч, 10 м/с-ээс дээш салхитай өдөр Дархан суманд ажиглагдаагүй, бусад сумдад 1-3 удаа ажиглагдсан байна.
Хур тунадас:
Аймгийн нийт нутгаар 3 өдөр бороо орж Дархан суманд 25.7 мм, Хонгор суманд 32.4 мм, Орхон суманд 23.2 мм, Шарын гол суманд 34.1 мм хур тунадас орсон байна. УАД-тай харьцуулахад нийт сумдын нутгаар дунджаас ахиу тунадас орсон байна.
Зураг 1.Сумдад орсон хур тунадасны хэмжээ, мм
Бэлчээрийн ургамлын судалгаа: Нийт сумдын нутгаар үетэн, улалж, алаг өвсний төрлийн ургамалд үр боловсролтын үе шатаас хойш шинэ үе шат эхлээгүй, шарилжын төрлийн ургамалд үр боловсролтын үе шат явагдаж дууссан.
Хүснэгт 3. Бэлчээрийн ургамлын ажиглалтын мэдээ
Жимсний модны ургалтын байдал: Чацарганы модны жимс боловсролтын болц гүйцэж хураалт эхэлсэн. Үхрийн нүдний жимс хураасан навч унах үе шат ажиглагдаагүй байна.
Таримал ургамлын судалгаа: Хонгор сумын судалгааны улаан буудайн Алтангадасын талбайд бүрэн бололтын үе шат эхэлж, Цайдам, 6-р бригадын талбайд аарцан бололтын үе шат явагдаж дууссан.
Хүснэгт 3. Буудайн ургацын бүрдэц
Цайдамын талбайн буудайн ургалт сайн бусад талбайн буудайн ургалт онц байна. Атарын талбайн төмсний гулжийлтын үе шат эхэлсэн. Хонгорын талбайн төмсний гулжийлтын үе шат жигдэрсэн. Хонгорын талбайн төмсний бүтээгдхүүнт үзүүлэлтийг 24 бутанд тодорхойлоход 1 бутны булцууны жин 647,7 гр, бутны дундаж тоо 8 ш тоологдсон байна.
Орхон сумын Шар дэрст тариалсан луувангын захын навч шарлах үе шат ажиглагдсан түүвэр хураалт эхэлсэн. Өргөст хэмхийн болц гүйцэж хураалт явагдаж байна.
Бэлчээрийн царцааны нягтшилын ажиглалт: Царцааны үнэмлэхүй нягтшилыг тодорхойлоход бүх сумдад Сибирийн, тоонолжит, барбины таршаа царцааны бие гүйцсэн болон авгалдай 1м2 талбайд дунджаар 1-4 ширхэг тоологдсон. Царцааны хэт олшролт ажиглагдаагүй.
Хөрсний ууршилтын ажиглалт: Цайдамын талбайд ГГ-550 хөрсний ууршуурыг ургамалтай, ургамалгүй хөрсөнд ажиглалт хийсэн. Энэ арав хоногт ургамалтай, ургамалгүй хөрснөөс ууршилт бага байна.
Газар доорхи усны горимын ажиглалт: Гүний усны түвшин өмнөх арав хоногоос 5 см-ээр буурсан.
Хөрсний чийг: 8 дугаар сарын 28-нд Хонгор сумын судалгааны таримал ургамлын талбайд хөрсний чийг тодорхойлов. Хөрсний 0-100 см-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг талбай тус бүрээр үзүүлэв.
Зураг 2. Хөрсний 0-20 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Зураг 3. Хөрсний 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Зураг 4. Хөрсний 0-100 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Ашигтай чийгийн нөөц өмнөх 10 хоногоос Алтангадасын талбайд 20, 50 см –ийн гүнд 0.8 мм-ээр нэмэгдэж бусад талбайд 0-20 см гүнд 0.5-4.6 мм-ээр, 0-50 см гүнд 3.2-14.1 мм-ээр, 0-100 см гүнд бүх талбайд 7.1-20.1 мм-ээр тус тус багассан байна.
Мал аж ахуйд: Бүх сумдын нутгаар хадлан тэжээл бэлтгэх ажил эхэлж, төмс хүнсний ногооны түүвэр хураалт, жимс жимсгэний хураалт үргэлжлэн явагдаж байна. Бүх төрлийн малын тарга хүч, малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна. Хур тунадас ахиу орж байгаа нь хадлан тэжээл бэлтгэх, тарианы болцод нөлөөлж байна.
ТОЙМ БИЧСЭН:
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН ТЕХНИКЧ Г. ОТГОНБАЯР