Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2021-02-27 12:46:42


2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР
10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ
2018.08.11
Цаг агаарын нөхцөл: Аймгийн нийт нутгаар агаарын дундаж температур 18.2...19.9 градус дулаан байв. Агаарын үнэмлэхүй бага 9.5...13.6 градус дулаан, үнэмлэхүй их температур 26.5...28.5 градус дулаан байлаа. Агаарт 30 градусаас давж халсан өдөр ажиглагдаагүй. Агаарын дундаж температурыг УАД -тай харьцуулахад нийт сумдын нутгаар дунджийн орчим байлаа.
Хүснэгт 1. Агаарын температур
Хөрсний гадаргын үнэмлэхүй бага температур 9.1...13.1 градус дулаан, үнэмлэхүй их температур 51.4...55.4 градус дулаан, хөрсөн дээр 40 градусаас давж халсан өдрийн тоо 4-5 өдөр ажиглагдсан.
Хүснэгт 2. Хөрсний гадаргын температур
Салхи:
Салхины хамгийн их хурд Дархан, Орхон сумдад 9 м/с, Хонгор суманд 14 м/с, Шарын гол суманд 11 м/с хүрч, 10 м/с-ээс дээш салхитай өдөр Дархан, Орхон сумдад ажиглагдаагүй бусад сумдад 1-2 удаа ажиглагдсан байна.
Хур тунадас:
Аймгийн нийт нутгаар 5-6 өдөр бороо орж Дархан суманд 68.1 мм, Хонгор суманд 70.2 мм, Орхон суманд 48.7 мм, Шарын гол суманд 68.7 мм хур тунадас орсон байна. УАД-тай харьцуулахад нийт сумдын нутгаар дунджаас 2-3 дахин их тунадас орсон байна.
Бэлчээрийн ургамлын судалгаа: Нийт сумдын нутгаар үетэн, алаг өвсний төрлийн ургамалд үр боловсролтын үе шатны төгсгөл, шарилжын төрлийн ургамалд бундуйжилтын үе шат явагдаж дууссан, улалжийн төрлийн ургамалд шинэ үе шат явагдаагүй. Нийт сумдын бэлчээрт хэмжсэн ургамлын дундаж өндөр 11-18 см байна.
Дархан, Шарын гол сумдын бэлчээрийн ургамлын хашаалсан талбайд хэмжсэн үетэн ургамлын ургамлын дундаж өндөр 23-28 см, алаг өвсний өндөр 16-25 см, ширэг улалжийн өндөр 11-18 см. Энэ арав хоногт бэлчээрийн ургамлын хашаалсан талбайд хэмжсэн ургац Дархан, Шарын гол сумдад 11.4-13.4 ц/га ургацтай байна. ОЖД ургацтай харьцуулахад Дархан суманд ОЖД-ийн орчим, Шарын гол суманд дунджаас 2.3 ц/га-аар ахиу ургац бүрдсэн байна. Бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт сумдын нутгаар сайн газрын гарц эрс сайжирсан.
Жимсний модны ургалтын байдал: Чацарганы модны жимс боловсролтын болц гүйцсэн. Жимс модны ургалтын байдал онц.
Таримал ургамлын судалгаа: Хонгор сумын судалгааны улаан буудайн
Цайдам, 6-р бригадын талбайд сүүн бололтын үе шат явагдаж дууссан. Аарцан бололтын үе шат эхлээгүй байна. Буудайн дундаж өндөр 57-81 см, түрүүний урт 8-11 см Цайдамын талбайн буудайн ургалт сайн бусад талбайн буудайн ургалт онц. Цайдам, 6-р бригадын буудайн талбайд тодорхойлсон бүтээгдэхүүнт үзүүлэлтээр 1м2 талбайд дунджаар нийт иш 196-300 ш, түрүүтэй иш 175-275 ш, хөгжсөн түрүүнцэрийн тоо 12-15 ш, хөгжөөгүй түрүүнцэр 1 ш, үрийн тоо 25-32 ш тоологдсон байна. Атарын талбайн төмсний цэцэглэлтийн төгсгөлийн үе шат жигдэрч, Хонгорын талбайн төмсний цэцэглэлтийн төгсгөлийн үе шат явагдаж дууссан.
Төмсний ургамлын дундаж өндөр 26-38 см. Хонгорын талбайн төмсний бүтээгдхүүнт үзүүлэлтийг 24 бутанд тодорхойлоход 1 бутны булцууны жин 128,5 гр, бутны дундаж тоо 4 ш тоологдсон байна.
Бэлчээрийн царцааны нягтшилын ажиглалт: Царцааны үнэмлэхүй нягтшилыг тодорхойлоход бүх сумдад Сибирийн, тоонолжит, барбины таршаа царцааны бие гүйцсэн болон авгалдай 1м2 талбайд дунджаар 2-5 ширхэг тоологдсон. Царцааны хэт олшролт ажиглагдаагүй.
Хөрсний ууршилтын ажиглалт: Цайдамын талбайд ГГ-550 хөрсний ууршуурыг ургамалтай, ургамалгүй хөрсөнд ажиглалт хийсэн. Энэ арав хоногт ургамалтай, ургамалгүй хөрснөөс бага ууршилт явагдсан.
Газар доорхи усны горимын ажиглалт: Гүний усны түвшин өмнөх арав хоногоос нэмэгдсэн байна.
Хөрсний чийг: 8 дугаар сарын 08-нд Хонгор сумын судалгааны таримал ургамлын талбайд хөрсний чийг тодорхойлов. Хөрсний 0-100 см-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг талбай тус бүрээр үзүүлэв.
Зураг 2. Хөрсний 0-20 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Зураг 3. Хөрсний 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Зураг 4. Хөрсний 0-100 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Ашигтай чийгийн нөөц өмнөх 10 хоногоос нийт талбайн бүх гүнүүдэд нэмэгдсэн.
0-20 см –ийн гүнд 9.4-12.8 мм-ээр, 0-50 см гүнд 23.5-27.4 мм-ээр, 0-100 см гүнд 3.2-60.2 мм-ээр тус тус нэмэгдэж чийгийн хангалт сайн байлаа.
Мал аж ахуйд: Бүх сумдын нутгаар мал хээлтүүлэх ажил үргэлжилж, төмс хүнсний ногооны түүвэр хураалт явагдаж, хадлан тэжээл бэлтгэх бэлтгэл ажил хангагдаж байна. Бүх төрлийн малын тарга хүч, малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна. Хур тунадас ахиу орж байгаа нь үр тарианы болц оройтоход нөлөөлөх төлөвтэй.
ТОЙМ БИЧСЭН:
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М.АРИУНБУЯН