Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 08 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2021-03-01 13:42:40


Цаг агаарын нөхцөл: Аймгийн нийт нутгаар агаарын дундаж температур 17.4...19.5 градус дулаан байв. Агаарын үнэмлэхүй бага 7.7...11.3 градус дулаан, үнэмлэхүй их температур 30.7...33.1 градус дулаан байлаа. Агаарт 30 градусаас давж халсан 1-2 өдөр ажиглагдсан байна. Агаарын дундаж температурыг УАД -тай харьцуулахад Дархан суманд 1.9 градус дулаан бусад сумдад дунджийн орчим байлаа.
Хөрсний гадаргын үнэмлэхүй бага температур 5.4...11.0 градус дулаан, үнэмлэхүй их температур 52.1...59.8 градус дулаан, хөрсөн дээр 40 градусаас давж халсан өдрийн тоо 5-7 өдөр ажиглагдсан.
Салхи:
Салхины хамгийн их хурд Дархан суманд 11м/с, бусад сумдад 12 м/с хүрч, 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-2 өдөр ажиглагдсан байна.
Хур тунадас: Аймгийн нийт нутгаар 3-4 өдөр бороо орж Дархан суманд 23.9 мм, Хонгор суманд 16.0 мм, Орхон суманд 20.2 мм, Шарын гол суманд 23.5 мм хур тунадас орсон байна. УАД-тай харьцуулахад нийт сумдын нутгаар дунджаас 0.6-7.5 мм-ээр бага хур тунадас орсон байна.
.
Зураг 1.Сумдад орсон хур тунадасны хэмжээ, мм
Бэлчээрийн ургамлын судалгаа: Нийт сумдын нутгаар үетэн, алаг өвсний төрлийн ургамалд үр боловсролтын үе шат жигдэрсэн, бусад төрлийн ургамалд шинэ үе шат ажиглагдаагүй байна. Нийт сумдын бэлчээрт хэмжсэн ургамлын дундаж өндөр 12-18 см байна.
Дархан, Шарын гол сумдын бэлчээрийн ургамлын хашаалсан талбайд хэмжсэн үетэн ургамлын дундаж өндөр 23-28 см, алаг өвсний өндөр 17-26 см, ширэг улалжийн өндөр 11-18 см. Энэ арав хоногт бэлчээрийн ургамлын хашаалсан талбайд хэмжсэн ургац Дархан, Шарын гол сумдад 11.5-16.1 ц/га ургацтай байна. УАД ургацтай харьцуулахад Дархан суманд 1.1 ц/га, Шарын гол суманд 2.7 ц/га-аар тус тус ахиу ургац бүрдсэн байна. Бэлчээрийн ургамлын ургалтын байдал нийт сумдын нутгаар сайн байна.
Жимсний модны ургалтын байдал: Чацарганы модны жимс боловсролтын үе шат жигдэрсэн. Ургалтын байдал сайн байна. Жимс хураалтын ажил 15-аас эхэлсэн.
Таримал ургамлын судалгаа: Хонгор сумын судалгааны улаан буудайн Цайдам, 6-р бригадын талбайд аарцан бололтын үе шат эхэлсэн байна. Ургамлын ургалтын байдал сайн байна. Атарын талбайн төмсний хагдралтын үе шат эхлэж байна.
Төмсний ургамлын дундаж өндөр 27-41 см.
Бэлчээрийн царцааны нягтшилын ажиглалт: Царцааны үнэмлэхүй нягтшилыг тодорхойлоход бүх сумдад Сибирийн, тоонолжит, барбины таршаа царцааны бие гүйцсэн болон авгалдай 1м2 талбайд дунджаар 1-4 ширхэг тоологдсон. Царцааны хэт олшролт ажиглагдаагүй.
Бэлчээрийн мэрэгчдийн нягтшилын ажиглалтаар Дархан суманд 45 шар чичүүлийн нүх, Шарын гол суманд 15 шар чичүүлийн нүх тоологдсон байна.
Хөрсний ууршилтын ажиглалт: Цайдамын талбайд ГГ-550 хөрсний ууршуурыг ургамалтай, ургамалгүй хөрсөнд ажиглалт хийсэн. Энэ арав хоногт ургамалтай, ургамалгүй хөрснөөс бага ууршилт явагдсан.
Газар доорхи усны горимын ажиглалт: Гүний усны түвшин өмнөх арав хоногоос нэмэгдсэн байна.
Хөрсний чийг: 8 дугаар сарын 18-нд Хонгор сумын судалгааны таримал ургамлын талбайд хөрсний чийг тодорхойлов. Хөрсний 0-100 см-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг талбай тус бүрээр үзүүлэв.
Зураг 2. Хөрсний 0-20 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Зураг 3. Хөрсний 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Зураг 4. Хөрсний 0-100 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Ашигтай чийгийн нөөц өмнөх 10 хоногоос нийт талбайн бүх гүнүүдэд буурсан. 0-20 см –ийн гүнд 5.3-10.4 мм-ээр, 0-50 см гүнд 6.0-27.3 мм-ээр, 0-100 см гүнд 14.7-29.0 мм-ээр тус тус чийгийн хангамж буурсан байлаа.
Мал аж ахуйд: Бүх сумдын нутгаар бод мал хээлтүүлэх ажил үргэлжилж, төмс хүнсний ногооны түүвэр хураалт явагдаж, хадлан тэжээл бэлтгэх бэлтгэл ажил хангагдаж байна. Бүх төрлийн малын тарга хүч, малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна.
ТОЙМ БИЧСЭН:
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН ТЕХНИКЧ
Б.ГАНЧИМЭГ