Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2021-02-23 01:19:11


2018 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР
10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ
Цаг агаарын нөхцөл: Дархан-Уул аймгийн нийт нутгаар 4 дүгээр сарын II-10 хоногт агаарын температурын дундаж 5.2-7.2 градус дулаан буюу Шарын гол суманд УАД-ийн орчим, бусад сумдын нутгаар УАД-аас 2.0-3.1 градусаар дулаан байлаа.
Хүснэгт 1. Агаарын температурыг уур амьсгалын дундажтай харьцуулбал:
Хөрсний температурын дундаж нийт нутгаар 8.7- 11.3 градус дулаан байж, УАД-аас Дархан суманд 3.7 градусаар дулаан, бусад сумдын нутгаар УАД-ийн орчим байлаа.
Хүснэгт 2. Хөрсний температурыг уур амьсгалын дундажтай харьцуулбал:
Салхи (Wind)
Салхины хамгийн их хурд Дархан, Орхон сумдад 15м/с, Хонгор суманд 17м/с, Шарын гол суманд 22м/с хүрч, 10 м/с-ээс дээш салхитай өдөр 5-9 удаа ажиглагдсан.
Хур тунадас (Precipitаtion)
Аймгийн нийт нутгаар 2-4 өдөр хур тунадас орж, Дархан суманд 13.6 мм, Хонгор суманд 11.3 мм, Орхон суманд 0.7 мм, Шарын гол суманд 3.5 мм тунадас орж Дархан, Хонгор, сумдад УАД-аас ахиу, Орхон суманд дунджаас бага, Шарын гол суманд УАД-ийн орчим тунадас тус тус орсон байна.
Зураг 1. Сумдад орсон хур тунадасны хэмжээ, мм
Хөрсний чийгийн мэдээ:
Дархан сумын бэлчээрийн талбайн хөрсний ашигтай чийгийн нөөц 0-20 см-ийн гүнд 23.1 мм, 0-50 см-ийн гүнд 49.5 мм байна. Бэлчээрийн талбайн хөрсний 0-20 см, 0-50 см-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг зургаар үзүүлэв.
Зураг 2. Хөрсний 0-20 см-ийн гүний ашигтай чийгийн нөөц, мм
Зураг.3. Хөрсний 0-50 см-ийн гүний ашигтай чийгийн нөөц, мм
Хөрсний 0-20 см, 0-50-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулахад 62-65%-тай, чийгийн хангамж хангалттай байна.
Бэлчээрийн ургамлын судалгаа:
Бэлчээрийн ургамлын хашаалаагүй талбайн ширэг, улалжийн төрлийн ургамалд баг цэцэг үүсэлт, алаг өвсний төрөл гичгэнэ бундуйжилт, мангир цухуйлтын үе шат эхэлсэн. Нийт ургамлын дундаж өндөр 2-3 см, хашаалсан талбайн ургамлын дундаж өндөр 3-4 см, ургалтын байдал сайн байна. Цаг агаар болон хортон шавьжаас шалгаалсан гэмтэл ажиглагдаагүй.
Жимсний модны ургалтын байдал:
Үхрийн нүдний модны анхны нахиа дэлгэлтийн үе шат эхэлсэн, ургалтын байдал сайн. Чацарганы модны нахиа хөөлтийн үе шат эхэлж, моджилтын ургалтын байдал онц.
Хөрсний чийг:
2018 оны 4 дүгээр сарын 3 нд хаврын хөрсний угтвар чийгийн явуул судалгааг тодорхойлж, хөрсний гүний нийт ба ашигтай чийгийн нөөцийг тооцож хөрсний чийг багтаамжын доод хязгаартай харьцуулж үнэлэхэд: Хөрсний ашигтай чийгийн нөөц бүх талбайд чийгийн хангалт сайн байлаа.
Бэлчээрийн хортон мэрэгчдийн ажиглалт:
4 дүгээр сарын 19-нд царцааны үнэмлэхүй нягтшилыг тодорхойлох ажиглалтаар нийт нутгаар царцаа ажиглагдаагүй. Царцааны хаврын бортогоны ажиглалтаар /50*50*5 см-ийн/ хөрснөөс дээж авч тодорхойлоход Дархан суманд гэмтээгүй бортог 1, гэмтсэн бортого илэрээгүй, бусад сумдад бортого илрээгүй.
Мэрэгчдийн ажиглалтаар сумдын бэлчээрт 50*50 м талбайд тоололт хийхэд Дархан суманд 56 ширхэг, бусад сумдад 6-9 ширхэг нүх тоологдож, эзэнтэй нүх 3-4 ширхэг байлаа.
Мал аж ахуйд:
10 хоногийн ихэнх өдрүүдэд салхи шуургатай байсан ч мал аж ахуйд хүндрэл учруулаагүй. Нийт сумдад бог, бод мал төллөх, зарим малд нэмэгдэл тэжээл өгөх ажил үргэлжилж, ямааны ноолуур самнах ажил эхэлсэн.
Малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна. Цаг агаараас шалтгаалсан малын хорогдолгүй.
Газар тариаланд:
Газар тариалангийн үйлдвэрлэлд газар хагалах, борнойдох, чийг хаах хааа-н машин механизм засварлах ажил явагдаж, хүнсний ногооны үрслэгээ хийгдэж байна.
ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ-ЫН ТЕХНИКЧ Л. ГҮНЖИДМАА