Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 5 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2023-03-19 08:15:01


2018 ОНЫ 5 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР
10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ
Цаг агаарын нөхцөл: Аймгийн нийт нутгаар агаарын температурын үнэмлэхүй бага 0.5...-3.1 градус хүйтэн, үнэмлэхүй их температур 29.4...30.6 градус дулаан байлаа. Агаарын дундаж температурыг УАД -тай харьцуулахад Хонгор сум 0.8 градус буюу УАД-ийн орчим, бусад сумд 1.3...2.1 градус дулаан байлаа.
Хүснэгт.1 Агаарын температурыг уур амьсгалын дундажтай харьцуулбал:
Хөрсний гадаргын үнэмлэхүй бага температур -1.0...-4.8 градус хүйтэн, үнэмлэхүй их температур 54.9...58.1 градус дулаан, агаарт 30 градусаас давж халсан өдрийн тоо 1, хөрсөн дээр 40 градусаас давж халсан өдрийн тоо 8-9 өдөр байна.
Хүснэгт.2 Хөрсний температурыг уур амьсгалын дундажтай харьцуулбал:
Салхи:
Салхины хамгийн их хурд Дархан суманд 20 м/с, Хонгор суманд 12 м/с, Шарын гол суманд 18 м/с хүрч, 10 м/с-ээс дээш салхитай өдөр 7-8 удаа ажиглагдсан.
Хур тунадас:
Аймгийн нийт нутгаар 1-2 өдөр хур тунадас орж, Дархан суманд 0.7 мм, Хонгор суманд 0.7 мм, Шарын гол суманд тунадас ороогүй байна. УАД-тай харьцуулахад нийт сумдаар УАД-аас бага тунадас орсон.
Зураг 1.Сумдад орсон хур тунадасны хэмжээ, мм
Хөрсний чийгийн мэдээ: 5 дугаар сарын 18-нд Хонгор сумын судалгааны буудай, төмс, гуурстай талбайнуудын хөрсний чийг тодорхойлов. Хөрсний 0-100 см-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг талбай тус бүрээр үзүүлэв.
Зураг 2. Хөрсний 0-20 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Зураг 3. Хөрсний 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Зураг 4. Хөрсний 0-100 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Ашигтай чийгийн нөөц өмнөх 10 хоногоос 0-20 см –ийн гүнд Цайдам, Алтангадасын буудайн талбайд 2.9-9.1 мм-ээр багассан, төмсний талбайн чийг өөрчлөлтгүй.
0-50 см гүнүүдэд бүх талбайд 3.8-4.7 мм-ээр бага, 0-100 см гүнд Цайдамын талбайд 9.7 мм-ээр буурсан бусад талбайн чийг 0.3-2.0 мм-ээр өссөн байна.
Хөрсний ашигтай чийгийн нөөцийг чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулахад 20 см гүнд Алтангадас, төмсний талбайн чийг хангалттай, бусад талбайн чийгийн нөөц дунд зэрэг, 0-50 см гүнд төмсний талбайн чийг дунд зэрэг, бусад талбайн чийг хангалттай.
0-100 см гүнд бүх талбайн чийгийн хангалт сайн, 6-р бригадын буудайн талбайн чийгийн нөөц бүх гүндээ дунд зэрэг чийгтэй байна.
Бэлчээрийн ургамлын судалгаа:
Бэлчээрийн төлөөлөх ургамал ширэг улалж, алаг өвсний төрлийн ургамал цэцэглэлт жигдэрсэн. Нийт ургамлын дундаж өндөр 6-8 см, хашаалсан талбайн ургамлын дундаж өндөр үетэн ургамал 9-11 см, ширэг улалж 6-11см, алаг өвсний төрлийн ургамал 3 см өндөр байв. Бэлчээрийн ургамлын хашаалсан талбайн ургац тодорхойлоход Шарын гол суманд 2.8 ц/га, Дархан суманд 2.2 ц/га байна. Ургамлын ургалтын байдал сайн. Ургамалд цаг агаар болон хортон шавьжаас шалтгаалсан гэмтэл ажиглагдаагүй.
Жимсний модны ургалтын байдал:
Чацарганы модны цэцэглэлтийн үе шат жигдэрсэн, моджилтын байдал онц.
Таримал ургамлын судалгаа:
Хонгор сумын судалгааны талбайнуудад тарилт Цайдамын талбайд 5 дугаар сарын 9-нд, Алтангадасын талбайд 10-нд, 6-р бригадын талбайд 14-нд, Атарын талбайд төмс 10-нд, Хонгорын талбайн төмс 17-нд тарилт явагдлаа. Цайдам, Алтангадас, 6-р бригадын талбайн буудай соёололтын үе шат жигдэрсэн.
Хортон шавжийн ажиглалт: 5 дугаар сарын 19-нд царцааны үнэмлэхүй нягтшилыг тодорхойлох ажиглалтаар Дархан, Хонгор сумдад Сибирийн царцааны авгалдай дунджаар 2 ширхэг тоологдсон. Шарын гол суманд царцаа ажиглагдаагүй.
Таримал ургамлын хортон шавьж тодорхойлох ажиглалтаар хортон шавьж илэрээгүй.
Мал аж ахуйд:
10 хоногийн эхэн болон дунд үеэр салхи шуургатай байсан ч мал аж ахуйд хүндрэл учруулаагүй. Нийт сумдад бод мал төллөх, мал ногоолуулах ажил явагдаж байна. Газрын гарц сайжирч мал ногоонд цадаж малын тарга хүч бүх төрлөөр сайжирч байна, хаваржилтын байдал сайн. Малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна.
Газар тариаланд: Аймгийн хэмжээгээр үр тариа, төмс, хүнсний ногоо, тэжээлийн ургамал тариалах ажил үргэлжлэн явагдаж байна.
Цаг агаарын нөхцлийн онцлог:
10 хоногийн ихэнх өдрүүд салхи шуургатай, салхны их хурд 19-22 м/с хүрч шороон шуурга шуурсан.
ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ-ЫН ТЕХНИКЧ Л.ГҮНЖИДМАА