Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 6 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2021-03-01 13:53:55

Цаг агаарын нөхцөл: Аймгийн нийт нутгаар агаарын дундаж температур 17.6...20.2 градус дулаан байв. Агаарын үнэмлэхүй бага 4.4...5.5 градус дулаан, үнэмлэхүй их температур 30.6...32.8 градус дулаан байлаа. Агаарт 30 градусаас давж халсан өдрийн тоо нийт нутгаар 2-3 өдөр ажиглагдсан. Агаарын дундаж температурыг УАД -тай харьцуулахад Дархан суманд 1.7 градусаар дулаан, Шарын гол сум 1.3 градусаар сэрүүн, бусад сумдад УАД-ийн орчим байна.
Хүснэгт 1. Агаарын температур
Хөрсний гадаргын үнэмлэхүй бага температур 4.0...9.5 градус дулаан, үнэмлэхүй их температур 56.2...66.7 градус дулаан, хөрсөн дээр 40 градусаас давж халсан өдрийн тоо 9-10 өдөр ажиглагдсан.
Хүснэгт 2. Хөрсний температур
Салхи:
Салхины хамгийн их хурд Дарханд 13 м/с, Хонгор суманд 18 м/с, Орхон суманд 12 м/с, Шарын гол суманд 19 м/с хүрч, 10 м/с-ээс дээш салхитай өдөр 3-5 удаа ажиглагдсан байна.
Хур тунадас:
Аймгийн нийт нутгаар 4-5 өдөр хур тунадас орсон бөгөөд Дархан суманд 12.4 мм, Хонгор суманд 4.5 мм, Орхон суманд 17.6 мм, Шарын гол суманд 9.4 мм хур тунадас орсон байна. УАД-тай харьцуулахад Орхон сум 0.1 мм буюу УАД-ийн орчим, бусад нутгаар УАД-аас 2.8-9.8 мм-ээр бага хур тунадас орсон. Хонгор суманд хур тунадас 4.5 мм орсон тул агаарын чийг 50 %, бусад сумдад хур тунадас 9.1...17.6 мм орж агаарын чийг 53-58 %-тай байна.

Зураг 1.Сумдад орсон хур тунадасны хэмжээ, мм
Бэлчээрийн ургамлын судалгаа: 06 дугаар сарын 20-ны байдлаар бэлчээрийн ургамлын хашаалаагүй төлөөлөх ургамал ширэг улалж, алаг өвсний төрлийн ургамал үр боловсролт, үетэн ургамлын түрүүлэлтийн үе шат жигдэрч байна. Нийт сумдын нутгаар ургамлын дундаж өндөр 7-13 см, хашаалсан талбайн төлөөлөх ургамал ширэг улалж үр боловсролтын үе шат эхлээгүй, үетэн ургамлын түрүүлэлтийн үе шат явагдаж дууссан. Үетэн ургамлын дундаж өндөр 13 -21 см, ширэг улалж 7-13 см, алаг өвсний төрлийн ургамал 5 см, бэлчээрийн ургамлын хашаалсан талбайн ургац тодорхойлсон дүнгээр Шарын гол суманд 4.0 ц/га, Дархан суманд 5.0 ц/га байна. Ургамлын ургалтын байдал Хонгор сумын бэлчээрийн ургамал чийг тутмаг, халуун хуурай салхины улмаас шарлаж гэмтсэн ургалт дунд, бусад сумдын ургамлын ургалт хэвийн явагдаж байна. Ургамалд хортон шавьжаас шалтгаалсан гэмтэл ажиглагдаагүй.
Жимсний модны ургалтын байдал: Чацарганы модны жимс суулт, үхрийн нүдний үр жимсний үүслийн үе шат тус тус жигдэрсэн. Чацарганы, үхрийн модны моджилтын ургалтын байдал сайн байна.
Таримал ургамлын судалгаа: Хонгор сумын судалгааны талбайнуудын буудайн бутлалтын үе шат жигдэрч, гол хатгалтын үе шат эхлэн явагдаж байна. Буудайн дундаж өндөр 18-24 см ургалтын байдал сайн. Төмсний судалгааны талбайнуудад цухуйлтын үе шат жигдэрсэн. Ургалтын байдал сайн.
Хөрсний чийг: 6 дугаар сарын 18-нд Хонгор сумын судалгааны таримал ургамлын талбайд хөрсний чийг тодорхойлов. Хөрсний 0-100 см-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг талбай тус бүрээр үзүүлэв.

Зураг 2. Хөрсний 0-20 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Зураг 3. Хөрсний 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Зураг 4. Хөрсний 0-100 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Ашигтай чийгийн нөөц өмнөх 10 хоногоос 0-20 см –ийн гүнд төмснөөс бусад талбайд 1.1-2.3 мм-ээр багассан. 0-50 см гүнд талбайнууд 3.9-11.8 мм-ээр бага, 0-100 см гүнд 6-р бригадын талбай өөрчлөлтгүй, бусад талбайн чийг 24.3-59.0 мм-ээр багассан байна. Хөрсний ашигтай чийгийн нөөцийг чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулахад 0-20 см гүнд төмсний талбайд хангалттай, 6-р бригадын талбайд хангалтгүй, бусад талбайд 50.5-54.3%-тай буюу дунд зэрэг чийгтэй. 0-50 см гүнд Алтангадасын талбайн чийг хангалттай, 6-р бригадын чийг хангалтгүй, бусад талбайнууд дунд зэрэг чийгтэй байна. 0-100 см гүнд Цайдамын талбайн чийг хангалтгүй, 6-р бригадын талбайн чийг дунд зэрэг бусад талбайн чийгийн нөөц хангалттай сайн байна. Төмсний талбайн чийг бүх гүндээ 3.4-5.0 мм-ээр нэмэгдсэн.
Мал аж ахуйд:
10 хоногийн эхэн болон дунд үеэр салхи шуургатай байсан ч мал аж ахуйд хүндрэл учруулаагүй. Нийт сумдад бод мал төллөх ажил дууссан, Орхон суманд хонь хяргах ажил үргэлжилж байна. Хур тунадас орж газрын гарц сайжирч, бүх төрлийн малын тарга хүч сайн. Малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна.
Зуншлагын байдал:
Засгийн газрын 286 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын “ГАН, ЗУДЫН БАЙДАЛД ҮНЭЛГЭЭ ХИЙХ ЖУРАМ” -ын дагуу гангийн байдлыг үнэлэхэд 6 дугаар сарын 20 -ны байдлаар Дархан, Хонгор, Шарын гол сумдын нутгаар гандуу, Орхон суманд хэвийн зуншлагтай байна.

ТОЙМ БИЧСЭН: ХӨДӨӨ АЖ АХУЙН ТЕХНИКЧ Л.ГҮНЖИДМАА