Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 7 ДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2023-03-28 23:39:54


Цаг агаарын нөхцөл: Аймгийн нийт нутгаар агаарын дундаж температур 17.6...20.2 градус дулаан байв. Агаарын үнэмлэхүй бага 8.8...10.7 градус дулаан, үнэмлэхүй их температур 28.8...32.0 градус дулаан байлаа. Агаарт 30 градусаас давж халсан өдрийн тоо нийт нутгаар 2-3 өдөр ажиглагдсан. Агаарын дундаж температурыг УАД-тай харьцуулахад Дархан суманд УАД-ийн орчим, бусад сумдын нутгаар 1.8...3.3 градусаар сэрүүн байлаа.
Хүснэгт 1. Агаарын температур
Хөрсний гадаргын үнэмлэхүй бага температур 7.6...12.0 градус дулаан, үнэмлэхүй их температур 53.1...59.1 градус дулаан, хөрсөн дээр 40 градусаас давж халсан өдрийн тоо нийт нутгаар 4-8 өдөр ажиглагдсан.
Хүснэгт 2. Хөрсний гадаргын температур
Салхи: Салхины хамгийн их хурд Дарханд 11 м/с, Хонгор суманд 10 м/с, Орхон суманд 9 м/с, Шарын гол суманд 18 м/с хүрч, 10 м/с-ээс дээш салхитай өдөр 1-3 удаа ажиглагдсан байна.
Хур тунадас: Аймгийн нийт нутгаар 5-7 өдөр хур тунадас орсон бөгөөд Дархан суманд 38.8 мм, Хонгор суманд 27.6 мм, Орхон суманд 26.2 мм, Шарын гол суманд 38.4 мм хур тунадас орсон байна. УАД-тай харьцуулахад нийт сумдаар 6.4...26.2 мм-ээр ахиу тунадас орсон.
Зураг .1 Хур тунадас, мм
Бэлчээрийн ургамлын судалгаа: Бэлчээрийн ургамлын хашаалаагүй талбайн төлөөлөх ургамал Ширэг улалж, алаг өвсний төрлийн ургамал үр боловсролт жигдэрсэн, үетэн ургамлын үр боловсролтын үе шат эхэлж байна. Нийт сумдын нутгаар ургамлын дундаж өндөр 9-16 см, хашаалсан талбайн төлөөлөх ургамал Ширэг улалж үр боловсролтын үе шат жигдэрсэн, үетэн ургамлын үрийн боловсролтын үе шат эхлэсэн байна. Үетэн ургамлын дундаж өндөр 21-32 см, Ширэг улалж 10-13 см, алаг өвсний төрлийн ургамал 12 см ургалттай. Бэлчээрийн хашаалсан талбайн ургамлын ургац Дархан, Шарын гол сумдад 6.2 ц/га. Нийт сумдын нутгаар гэмтсэн ургамалгүй ургамлын ургалт хэвийн явагдаж байна. Ургамалд хортон шавьжаас шалтгаалсан гэмтэл ажиглагдаагүй.
Жимсний модны ургалтын байдал: Чацарганы модны жимс боловсролт эхэлсэн, үхрийн нүдний үр жимсний жимс боловсролтын үе шат жигдэрсэн. Чацарганы модны моджилтын ургалтын байдал онц, үхрийн нүдний ургалт сайн байна.
Таримал ургамлын судалгаа: Хонгор сумын судалгааны буудайн цэцэглэлтийн үе шат жигдэрч, дундаж өндөр 35-47 см, түрүүний урт 7-10 см, ургалтын байдал сайн. Төмсний судалгааны талбайнуудад баг цэцгийн үүсэл жигдэрч, цэцэглэлтийн үе шат эхэлсэн, ургалтын байдал сайн.
Бэлчээрийн хортон мэрэгчдийн ажиглалт: Дархан суманд Сибир, Тоонолжит, Шарын гол, Орхон сумдад Сибирийн царцааны бие гүйцсэн үе шат дунджаар 2-5 ш, Хонгор суманд Азийн судалт, Тоонолжит царцаа дунджаар 2 ш тоологдсон. Таримал ургамлын хортон шавьж тодорхойлоход судалгааны Цайдамын буудай, Орхон сумын луувангийн талбай, Хонгор сумын төмсний талбайд хортон шавьж илрээгүй байна.
Хөрсний чийг: Хонгор сумын судалгааны буудай, төмсний талбайд хөрсний чийг тодорхойлсон дүнгээр ашигтай чийгийн нөөц өмнөх 10 хоногоос 0-20 см-ийн гүнд 6.3-17.7 мм-ээр нэмэгдсэн. 0-50 см гүнд талбайнууд 7.2-19.4 мм-ээр нэмэгдсэн, 0-100 см гүнд 6-р бригадын талбайд өөрчлөлтгүй, Цайдам, Төмсний талбайд 5.1-11.8 мм-ээр нэмэгдсэн, Алтангадасын талбайд 24.4 мм-ээр багассан байна.
Хөрсний ашигтай чийгийн нөөцийг чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулахад 0-20 см гүнд Төмс, Цайдмын талбайд хангалттай, 6-р бригад, Алтангадасын талбайд дунд зэрэг зэрэг чийгтэй.
0-50 см гүнд Төмсний талбайн чийг хангалттай, бусад талбайд чийгийн хангамж дунд зэрэг чийгтэй байна.
0-100 см гүнд Цайдам, 6-р бригадын талбайн чийг хангалтгүй, төмс, алтангадасын талбайн чийгийн нөөц дунд зэрэг байна.
Зураг 2. Хөрсний 0-20 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Зураг 3. Хөрсний 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Зураг 4. Хөрсний 0-100 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Мал аж ахуйд: Хонгор, Орхон сумдад мал хээлтүүлэх ажил эхэлсэн. Нийт сумдад хонь хяргах ажил дууссан. Бүх төрлийн малын тарга хүч, малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна.
Зуншлагын байдал: 7 дугаар сарын хоёрдугаар арав хоногт хур тунадас 5-7 өдөр орж газрын гарц сайжирч, зуншлагын байдал сайн байна.
ТОЙМ БИЧСЭН:
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН
ТЕХНИКЧ Л.ГҮНЖИДМАА