Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 6 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ


2018 оны 07 дугаар сарын 01
Цаг агаарын нөхцөл: Аймгийн нийт нутгаар агаарын дундаж температур 19.6...22.8 градус дулаан байв. Агаарын үнэмлэхүй бага 7.6...12.0 градус дулаан, үнэмлэхүй их температур 33.8...36.9 градус дулаан байлаа. Агаарт 30 градусаас давж халсан өдрийн тоо нийт нутгаар 3-6 өдөр ажиглагдсан. Агаарын дундаж температурыг УАД-тай харьцуулахад Шарын гол суманд УАД-ийн орчим, бусад сумдын нутгаар 1.9-4.5 градусаар дулаан байлаа.
Хүснэгт 1. Агаарын температур
Хөрсний гадаргын үнэмлэхүй бага температур 3.4...4.9 градус дулаан, үнэмлэхүй их температур 59.8...66.7 градус дулаан, хөрсөн дээр 40 градусаас давж халсан өдрийн тоо 9 өдөр ажиглагдсан.
Хүснэгт 2. Хөрсний гадаргын температур
Зураг 1.Сумдад орсон хур тунадасны хэмжээ, мм
Бэлчээрийн ургамлын судалгаа: Нийт сумдын нутгаар үетэн ургамалд цэцэглэлтийн үе шат, алаг өвс, улалжийн төрлийн ургамалд үрийн боловсролтын үе шат тус тус жигдэрсэн. Цочир хүйтрэлээс шалтгаалж гэмтсэн мангирын дахин цухуйлтын үе шат эхлээгүй. Нийт ургамлын дундаж өндөр 7-14 см. Бэлчээрийн ургамлын ургац Дархан, Хонгор сумдын бэлчээрт 0.6-0.8 ц/га, Шарын гол, Орхон сумдын бэлчээрт 1.5-1.7 ц/га ургац бүрдсэн. ОЖД ургацтай харьцуулахад Дархан, Хонгор сумдад 2.7-2.9 ц/га-аар, Шарын гол, Орхон сумдад 1.4-1.6 ц/га-аар тус тус бага ургацтай байна. Бэлчээрийн ургамлын ургалтын байдал Орхон сумдын нутгаар сайн бусад сумдын нутгаар чийг тутмаг, халуун хуурай салхины улмаас ширэг улалж, гичгэнэ зэрэг ургамлын навчны үзүүр шарлаж гэмтсэн бусад ургамал гэмтэлгүй.
Жимсний модны ургалтын байдал: Чацарганы модны жимс боловсролтын үе шат эхлээгүй, үхрийн нүдний жимс боловсролтын үе шат эхэлсэн байна. Жимс модны ургалтын байдал сайн. Чацарганы зулзаган мөчрийн урт 16 см байна.
Төмсөнд хажуугийн нахианы үүслийн үе шат жигдэрч ургамлын дундаж өндөр 9 см. 10м2 талбайд төмсний өтгөн сийрэг тодорхойлоход дунджаар 224 бут тоологдсон. Буглаа цох бага зэрэг тархаж, төмсний ганц нэг бутны навчийг идсэн байна.
Бэлчээрийн хортон мэрэгчдийн ажиглалт:
Хонгор, Орхон сумдын бэлчээрт мэрэгчдийн үнэмлэхүй нягтшил, хор хөнөөлийг тооцох ажиглалтын мэдээгээр Хонгор суманд мэрэгчдийн судалгааны 0.25 га талбайд 5 нүх тоологдож, эзэнтэй нүх тоологдоогүй. Орхон суманд 7 нүх үүнээс эзэнтэй нүх 4 тоологдсон. Дээрх сумдын мэрэгчтэй газрын ургац 0.7- 1.6 ц/га байв.
Царцааны үнэмлэхүй нягтшилыг тодорхойлоход бүх сумдад Сибирийн, тоонолжит, барбины таршаа царцааны бие гүйцсэн болон авгалдай 1м2 талбайд дунджаар 2-5 ширхэг тоологдсон.
Орхон сумын төвөөс зүүн хойш Баян уул орчмын бэлчээрт хөнөөлт хортон шавьж царцааны хэт олшролт ажиглагдаж 16 цэгт тоололт хийхэд Сибир, барбины таршаа, тоонолжит зүйлийн царцааны авгалдай 1м2 талбайд дунджаар 14 ширхэг тоологдсон.
Хөрсний ууршилтын ажиглалт: Цайдамын талбайд ГГ-550 хөрсний ууршуурыг ургамалтай, ургамалгүй хөрсөнд 6 дугаар сарын 4 нд байрлуулан хэмжилт хийж байна. Хөрсний ууршилтын хэмжилтийн дүнгээр 6 дугаар сард 0.41 мм, ургамалгүй хөрснөөс 0.40 мм ууршилт явагдсан.
Газар доорхи усны горимын ажиглалт: Гүний усны түвшин 4 дүгээр сарын 18 наас эхлэн хэмжихэд 185 см байсан хамгийн бага түвшин 5 дугаар сарын 8 нд 175 см, хамгийн их нь 6 дугаар сарын 28-нд 207 см хүрсэн.
Зураг 2. Гүний усны түвшиний хэмжилт, м
Хөрсний чийг: 6 дугаар сарын 28-нд Хонгор сумын судалгааны таримал ургамлын талбайд хөрсний чийг тодорхойлов. Хөрсний 0-100 см-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг талбай тус бүрээр үзүүлэв.
Зураг 3. Хөрсний 0-20 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Зураг 4. Хөрсний 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Зураг 5. Хөрсний 0-100 см гүний ашигтай чийгийн нөөц, мм