Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2018 ОНЫ 6 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2023-03-26 11:15:36


Цаг агаарын нөхцөл: Аймгийн нийт нутгаар агаарын дундаж температур 16.1-19.2 градус дулаан. Агаарын үнэмлэхүй бага 3.5-7.8 градус дулаан, үнэмлэхүй их температур 33.2-37.19 градус дулаан байлаа. Агаарт 30 градусаас давж халсан өдрийн тоо нийт нутгаар 4-6 өдөр. Агаарын дундаж температурыг УАД -тай харьцуулахад Дархан суманд 2.9 градус, Хонгор суманд 1.6 градусаар дулаан бусад сумдад дунджийн орчим байна.
Хүснэгт 1. Агаарын дундаж температур
Хөрсний гадаргын үнэмлэхүй бага температур 1.4-5.7 градус дулаан, үнэмлэхүй их температур 60.0-64.1 градус дулаан, хөрсөн дээр 40 градусаас давж халсан өдрийн тоо 8-9 өдөр байна.
Хүснэгт 2. Хөрсний дундаж температур
Салхи (Wind)
Салхины хамгийн их хурд Дарханд 16 м/с, Хонгор суманд 18 м/с, Орхон суманд 17 м/с, Шарын гол суманд 18 м/с хүрч, 10 м/с-ээс дээш салхитай өдөр 6-7 удаа ажиглагдсан.
Хур тунадас (Precipitаtion):
Аймгийн нийт нутгаар 4 өдөр хур тунадас орж, Дархан суманд 2.8 мм, Хонгор суманд 2.7 мм, Орхон суманд 5.1 мм, Шарын гол суманд 6.4 мм хур тунадас орсон байна. УАД-тай харьцуулахад нийт сумдын нутгаар 2.5-9.8 мм-ээр бага хур тунадас орсон.
Зураг 1.Сумдад орсон хур тунадасны хэмжээ, мм
Хөрсний чийгийн мэдээ:
6 дугаар сарын 8-нд Хонгор сумын судалгааны таримал ургамлын талбайд хөрсний чийг тодорхойлов. Хөрсний 0-100 см-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг талбай тус бүрээр үзүүлэв.
Зураг 2. Хөрсний 0-20 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Зураг 3. Хөрсний 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Зураг 4. Хөрсний 0-100 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Ашигтай чийгийн нөөц өмнөх 10 хоногоос 0-20 см–ийн гүнд Алтангадасын талбайд 2.8 мм-ээр нэмэгдэж бусад талбайд 1.2-4.1 мм-ээр багассан.
0-50 см гүнд төмсний талбайд өөрчлөлтгүй, Алтангадасын талбайд 10.7 мм-ээр нэмэгдсэн бусад талбайд 2.9-6.4 мм-ээр багассан.
0-100 см гүнд Алтангадасын талбайд 1.7 мм-ээр нэмэгдсэн, бусад талбай 2.8-28.0 мм –ээр буурсан байна.
Хөрсний ашигтай чийгийн нөөцийг чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулахад 0-20 см гүнд бүх талбай 40.8-53.3%-тай буюу дунд зэрэг чийгтэй,
0-50 см гүнд төмсний талбайд дунд зэрэг, буудайн талбайнуудад хангалттай чийгтэй байна.
0-100 см гүнд бүх талбайн чийгийн нөөц хангалттай сайн байна.
Бэлчээрийн ургамлын судалгаа:
Бэлчээрийн төлөөлөх ургамал ширэг улалж шинэ үе шатгүй, алаг өвсний төрлийн ургамал үр боловсролын үе шат жигдэрсэн. Нийт ургамлын дундаж өндөр 6-10 см, Дархан суманд хижээл сонгино цочир хүйтрэлтэд өртөж цухуйсан навч гэмтсэн дахин сэргээгүй байна. Хонгор суманд ширэг улалж, ишгүй гичгэнэ үзүүр шарласан бусад сумдад ургамлын гэмтэл ажиглагдаагүй байна.
Дархан, Шаазгайт өртөөний хашаалсан талбайд үетэн түрүүлэлтийн үе шат эхэлсэн, ширэг улалж, алаг өвсний төрлийн ургамалд шинэ үе шат эхлээгүй. Ургамлын дундаж өндөр үетэн ургамал 13-15 см, ширэг улалж 10-13см, алаг өвсний төрлийн ургамал 4 см, ургац тодорхойлоход Шарын гол суманд 4.5 ц/га, Дархан суманд 2.1 ц/га байгаа нь ОЖД-аас Дархан өртөөнд 1.1 ц/га-аар их, Шаазгайт өртөөнд дунджийн орчим ургац бүрэлдсэн байна. Ургамлын ургалтын байдал Дархан, Хонгор, Шарын гол сумын нутгаар дунд, Орхон суманд сайн үнэлгээтэй байна.
Дархан суманд цочир хүйтрэлд мангирын цухуйсан навч гэмтсэн дахин сэргээгүй. Бусад ургамалд цаг агаараас болон хортон шавьжаас шалтгаалсан гэмтэл ажиглагдаагүй.
Таримал ургамлын судалгаа:
Хонгор сумын буудайн Цайдамын талбайд цухуйлт эхэлсэн, Алтангадас, 6-р бригадын талбайнуудад бутлалт, төмсний талбайд цухуйлтын үе шат эхэлсэн байна. Чацарганы модны жимс суултын үе шат эхэлсэн, моджилтын ургалтын байдал онц. Шинээр ургасан мөчрийн дундаж өндөр 13 см өмнөх 10 хоногоос 1 см-ээр нэмэгдсэн байна.
Хортон шавжийн ажиглалт:
6 дугаар сарын 9-ний байдлаар бэлчээрийн ургамлын талбайд царцааны үнэмлэхүй нягтшилыг тодорхойлох ажиглалтаар Дархан, Шарын гол сумдад Сибирийн царцаа, Хонгор суманд тоонолжит царцааны бие гүйцсэн үе шат 1-3 ш тоологдсон. Таримал ургамлын талбайд хортон шавьж илэрээгүй.
Мал аж ахуйд:
10 хоногийн эхэн болон дунд үеэр салхи шуургатай байсан ч мал аж ахуйд хүндрэл учруулаагүй. Нийт сумдад бод мал төллөх ажил үргэлжилж байна, Хонгор, Орхон сумдад хонь хяргах ажил эхэлсэн байна. Газрын гарц сайжирч мал ногоонд цадаж малын тарга хүч бүх төрлөөр сайжирч байна, зуншлагын байдал сайн. Малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна.
ТОЙМ БИЧСЭН: ХӨДӨӨ АЖ АХУЙН ТЕХНИКЧ Б.ГАНЧИМЭГ.