Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2021-02-26 19:53:21


Цаг агаарын нөхцөл: Аймгийн нийт нутгаар агаарын дундаж температур 4.4....6.6 градусаар, агаарын үнэмлэхүй их температур 19.9...22.5 градусаар тус тус дулаан, үнэмлэхүй бага температур - 7.2...-10.9.. градус хүйтэн байлаа.
Агаарын дундаж температурыг УАД -тай харьцуулахад Орхон, Шарын гол сумдын нутгаар УАД-ийн орчим, Дархан, Хонгор сумдын нутгаар дунджаас 1.2...2.5..градусаар дулаан байлаа.
Хүснэгт 1. Агаарын температур
Хөрсний гадаргын температурын дундаж 8.9....13.7 градусаар дулаан, хөрсний гадаргын үнэмлэхүй их температур 39.3.....46.8 градус дулаан байлаа. Хөрсний гадаргын температурын дунджийг УАД-тай харьцуулахад Орхон, Шарын гол сумдын нутгаар дунджийн орчим, бусад сумдын нутгаар 1.1....6.1..градусаар дулаан байлаа.
Хүснэгт 2. Хөрсний гадаргын температур
Салхи:
Салхины хамгийн их хурд Дархан суманд 20 м/с, Хонгор суманд 27 м/с, Шарын гол сумдад 22 м/с, Шарын гол суманд 20 м/с, 10м/с дээш салхитай өдөр нийт сумдын нутгаар 8 -10 өдөр ажиглагджээ.
Хур тунадас:
Энэ 10 хоногт Орхон суманд тунадас ороогүй, бусад нутгаар 1 өдөр тунадас орж Дархан, Хонгор сумдад 0.0 мм, Шарын гол суманд 0.4 мм хур тунадас орсон. УАД-тай харьцуулахад сумдын нутгаар УАД-аас бага тунадас унасан байна.

Зураг 1.Сумдад орсон хур тунадасны хэмжээ, мм
Бэлчээрийн ургамлын ажиглалт:
Нийт сумдын нутгаар алаг өвсний төрлийн зарим ургамлын бундуйжилтын үе шат, улалжийн төрлийн ургамал баг цэцэг үүсэлтийн үе шат эхэлсэн. Сонгинолог төрлийн ургамлын цухуйлтын үе шат ажиглагдаагүй байна. Нийт ургамлын дундаж өндөр 2 см, ургамлын ургалтын байдал сайн.
Бэлчээрийн хортон мэрэгчдийн ажиглалт:
4 дүгээр сарын 19-нд царцааны үнэмлэхүй нягтшилыг тодорхойлох ажиглалтаар нийт сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Царцааны хаврын бортогоны ажиглалтыг нийт сумдын хашаалаагүй талбайн орчмоос /50*50 см/ 5-8 см гүнээс хөрсний дээж авч бортогны тоог тодорхойлоход Дархан суманд гэмтээгүй бортого 3, Хонгор суманд гэмтээгүй бортого 1, гэмтсэн бортого илэрээгүй, Орхон суманд гэмтсэн бортого 1 гэмтээгүй бортогог илэрээгүй Шарын гол суманд бортого илрээгүй.
Мэрэгчдийн ажиглалтаар сумдын бэлчээрт 50*50м талбайд тоололт хийхэд Дархан суманд 88 ширхэг, Шарын гол суманд 17 ширхэг, бусад сумдад 4-9 ширхэг нүх тоологдож, эзэнтэй нүх Дархан суманд 12 ш, бусад сумдад тоологдоогүй
Хөрсний чийгийн мэдээ:
Бэлчээрийн талбайд байрлуулсан хөрсний чийгийн автомат багажийн тоололтоос 18-ны хэмжилтийн мэдээг авч боловсруулалт хийв.
Дархан сумын бэлчээрийн талбайн хөрсний ашигтай чийгийн нөөц 0-20 см-ийн гүнд 19 мм, 0-50 см-ийн гүнд 39 мм байна. Бэлчээрийн талбайн хөрсний 0-20 см, 0-50 см-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг зургаар үзүүлэв.
Зураг 2. Хөрсний 0-20 см-ийн гүний ашигтай
чийгийн нөөц
Зураг.3. Хөрсний 0-50 см-ийн гүний ашигтай
чийгийн нөөц
Хөрсний 0-20 см, 0-50-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг хээрийн чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулахад 50-54%-тай, чийгийн хангамж дунд зэрэг байна.
Мал аж ахуйд
Энэ 10 хоногийн иэнх өдрүүд салхи шуургатай байсан ч мал аж ахуйд хүндрэл учруулаагүй. Нийт сумдад бог, бод мал төллөх, ямааны ноолуур самнах ажил үргэлжилж байна. Аймгийн хэмжээгээр 149.4 мянган эх мал төллөхөөс 4 сарын 18-ны байдлаар төллөх эх малын 61.1 % төллөсөн, төл бойжилт 99.8% байна./Эх сурвалж Аймгийн ХХАА-н газар/
Малын усан хангамж дунд, худгийн болон голын усаар ундаалж байна. Малын бэлчээрлэлт саатсан өдөр байхгүй. Цаг агаараас шалтгаалсан малын хорогдол гараагүй
Газар тариаланд
Газар тариалангийн үйлдвэрлэлд газар хагалах, борнойдох, чийг хаалт явагдаж, хүнсний ногооны үрслэгээ хийгдэж байна.
10 хоногийн онцлог:
04 дүгээр сарын 19-20- ний өдрүүдэд аймгийн нийт нутгиийг хамарч шороон шуурга шуурч Хонгор сумын нутгаар 27 м/с хүрч хүчтэй шороон шуурга шуурсан ч УАА-д учирсан хохиролын мэдээ ирээгүй / Эх сурвалж ОБГ/
ТОЙМ БИЧСЭН:
ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН ТЕХНИКЧ
Г.ОТГОНБАЯР