Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2021-02-23 02:46:15


Цаг агаарын нөхцөл: Аймгийн нийт нутгаар агаарын дундаж температур 13.2...16.1 градусаар дулаан, агаарын үнэмлэхүй их температур 32.6...35.4 градусаар дулаан, үнэмлэхүй бага температур -0.5...3.8 градусаар сэрүүн байлаа. Агаарын дундаж температур, агаарын их, бага температурыг УАД-тай харьцуулахад:
Хүснэгт 1. Агаарын температур

Хөрсний гадаргын температурын дундаж 20.5...25.1 градусаар дулаан, хөрсний гадаргын үнэмлэхүй их температур 53.0..63.1 градусаар дулаан, үнэмлэхүй бага температур 1.9...-5.0 градусаар сэрүүн байлаа. Хөрсний дундаж температур, хөрсний их, бага температурыг УАД-тай харьцуулахад:
Хүснэгт 2. Хөрсний гадаргын температур

Салхи:
Салхины хамгийн их хурд Дархан, Хонгор суманд 18 м/с, Орхон суманд 22 м/с, Шарын гол суманд 20 м/с, нийт сумдын нутгаар 10 м/с-ээс дээш салхитай өдөр 5-8 өдөр ажиглагджээ.
Хур тунадас:
Орхон суманд 0.0 мм, бусад сумдад хур тунадас ороогүй. УАД-тай харьцуулахад УАД-аас бага хур тунадас орсон байна.

Зураг 1.Сумдад орсон хур тунадасны хэмжээ, мм
Бэлчээрийн ургамлын ажиглалт:
Нийт сумдын нутгаар Алаг өвсний төрлийн ургамал үрийн боловсролт, Улалжийн төрлийн ургамал шинэ үе шатгүй, сонгинолог төрлийн ургамлын цухуйлтын үе шат ажиглагдаагүй. Нийт ургамлын дундаж өндөр 5-6 см, ургамлын ургалтын байдал дунд зэрэг байна.

Зураг 2. Бэлчээрийн 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Бэлчээрийн талбайн ЕМ-50 багажийн хөрсний ашигтай чийг 0-10 см гүнд 1.0-4.2 мм, 0-20 см гүнд 3.0-11.4 мм, 0-30 см гүнд 6.2-21.0 мм, 0-50 см гүнд 7.3-29.8 мм чийгтэй байв. 05 дугаар сард нийт гүнүүдэд 3.2-22.5 мм-ээр чийг багассан.
Хөрсний чийгийн мэдээ:
5 дугаар сарын 28-нд Хонгор сумын судалгааны таримал ургамлын талбайд хөрсний чийг тодорхойлов. Хөрсний 0-100 см-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг талбай тус бүрээр үзүүлэв.

Зураг 3. Хөрсний 0-20 см гүний ашигтай чийгийн нөөц, мм

Зураг 4. Хөрсний 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц, мм

Зураг 5. Хөрсний 0-100 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Хөрсний ашигтай чийгийн нөөцийг 5 дугаар сарын 18-нд тодорхойлсон нөөц чийгтэй харьцуулахад 0-20 см гүнд Цайдамын талбай 3.2 мм-ээр их, бусад талбай 0.0-2.3 мм-ээр бага, 0-50 см гүнд нийт талбай 0.7-8.6 мм-ээр бага, 0-100 см гүнд Төмсний талбай 4.9 мм-ээр бага, бусад талбай 3.7-5.8 мм-ээр их чийгтэй байна. Хөрсний чийгийн нөөцийг чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулахад хангалттай чийгтэй байв.
Таримал ургамлын ажиглалт:
Аймгийн хэмжээгээр үр тариа, төмс тариалах ажил дууссан, нарийн ногоо тариалах ажил үргэлжилж байгаа. Хонгор сумын судалгааны Цайдам, Алтангадас, 6-р бригадын талбайд үр тариа цухуйлтын үе шат жигдэрсэн.
Хортон шавжийн ажиглалт:
Таримал ургамлын хортон шавьж тодорхойлох ажиглалтаар хортон шавьж илэрээгүй. 5 дугаар сарын 25-нд царцааны үнэмлэхүй нягтшлыг тодорхойлох ажиглалтаар нийт нутгаар царцаа дунджаар 1-3 ширхэг тоологдсон.
Мал аж ахуйд:
Энэ 10 хоногт салхи шуургатай байсан ч мал аж ахуйд хүндрэл учруулаагүй. Нийт сумдад бод мал төллөх ажил үргэлжилж байна. Зуншлагын байдал дунд. Малын усан хангамж дунд, худгийн болон голын усаар ундаалж байна.
10 хоногийн онцлог:
Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар салхи шуургатай, сэрүүвтэр байлаа. Салхины хурд бүх сумдын нутгаар 18-22 м/с хүрч шороон шуурга шуурсан, хур тунадас ороогүй.
ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ-ЫН ТЕХНИКЧ Л.ГҮНЖИДМАА