Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ ТАВДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2021-02-26 19:50:17


Цаг агаарын нөхцөл: Аймгийн нийт нутгаар агаарын дундаж температур 7.8...10.9 градусаар дулаан, агаарын үнэмлэхүй их температур 23.4...26.0 градусаар дулаан, үнэмлэхүй бага температур -4.1...-7.7 градусаар хүйтэн байлаа.
Агаарын дундаж болон агаарын их, бага температурыг УАД-тай харьцуулахад:
Хүснэгт 1. Агаарын температур

Хөрсний гадаргын температурын дундаж 14.2...18.9 градусаар дулаан, хөрсний гадаргын үнэмлэхүй их температур 50.0..54.0 градусаар дулаан, үнэмлэхүй бага температур -4.4...-12.1 градусаар хүйтэн байлаа. Хөрсний дундаж болон хөрсний их, бага температурыг УАД-тай харьцуулахад:
Хүснэгт 2. Хөрсний гадаргын температур

Салхи:
Салхины хамгийн их хурд Орхон суманд 23 м/с, Хонгор, Шарын гол сумдад 20 м/с, Дархан суманд 18 м/с, мөн 10 м/с-ээс дээш салхитай өдөр нийт сумдын нутгаар 6-8 өдөр ажиглагджээ.
Хур тунадас:
Дархан суманд 2.8 мм, Хонгор суманд 3.7 мм, Орхон суманд 2.6 мм, Шарын гол суманд 1.1мм хур тунадас орсон. УАД-тай харьцуулахад: Дархан, Хонгор сумдад 82.4...102.8 % буюу УАД-ийн орчим, Орхон, Шарын гол сумдад 15.9...61.9 % буюу УАД-аас бага хур тунадас орсон байна.

Зураг 1.Сумдад орсон хур тунадасны хэмжээ, мм
Бэлчээрийн ургамлын ажиглалт:
Нийт сумдын нутгаар Алаг өвсний төрлийн ургамал шинэ үе шатгүй, Улалжийн төрлийн ургамал цэцэглэлтийн үе шат жигдэрсэн, сонгинолог төрлийн ургамлын цухуйлтын үе шат ажиглагдаагүй. Нийт ургамлын дундаж өндөр 4-5 см, ургамлын ургалтын байдал сайн байна.
Хөрсний чийгийн мэдээ:
5 дугаар сарын 8-нд Хонгор сумын судалгааны таримал ургамлын талбайд хөрсний чийг тодорхойлов. Хөрсний 0-100 см-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг талбай тус бүрээр үзүүлэв.

Зураг 2. Хөрсний 0-20 см гүний ашигтай чийгийн нөөц, мм

Зураг 3. Хөрсний 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц, мм

Зураг 4. Хөрсний 0-100 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Хөрсний ашигтай чийгийн нөөцийг 4 дүгээр сарын 8-нд тодорхойлсон нөөц чийгтэй харьцуулахад 0-20 см гүнд 6-р бригадын талбайд 2.0 мм-ээр их, бусад талбайд 4.7-7.2 мм-ээр бага, 0-50 см гүнд 6-р бригадын талбайд 10.7 мм-ээр их, бусад талбайд 4.3-17.9 мм-ээр бага, хөрсний чийгийн нөөцийг чийг багтаамжийн хязгаартай харьцуулахад хангалттай чийгтэй байв.
Таримал ургамлын судалгаа:
Аймгийн хэмжээгээр үр тариа, төмс, хүнсний ногоо тариалах ажил эхэлсэн. Хонгор сумын судалгааны Цайдам, Алтангадас, 6-р бригадын талбайд үр тариа, Атарын талбайд төмс тарих ажил 5 дугаар сарын 7-оос эхэлсэн.
Хортон шавжийн ажиглалт:
Таримал ургамлын хортон шавьж тодорхойлох ажиглалтаар хортон шавьж илэрээгүй. 5 дугаар сарын 9-нд царцааны үнэмлэхүй нягтшлыг тодорхойлох ажиглалтаар нийт нутгаар царцаа дунджаар 1-3 ш тоологдсон.
Мал аж ахуйд:
Энэ 10 хоногт салхи шуургатай байсан ч мал аж ахуйд хүндрэл учруулаагүй. Нийт сумдад бод мал төллөх ажил үргэлжилж байна. Хаваржилтын байдал сайн. Малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна.
ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ-ЫН ТЕХНИКЧ Л.ГҮНЖИДМАА