Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 06 ДУГААР САРЫН ГУРАВДУГААР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2021-01-27 10:19:08


Цаг агаарын нөхцөл:
Аймгийн нийт нутгаар агаарын дундаж температур 19.7...21.8 градус дулаан байв. УАД-тай харьцуулахад Дархан, Хонгор сумдад 1.8...3.1 градусаар дулаан, бусад сумдад УАД-ын орчим дулаан байлаа. Агаарт 30 градусаас давж халсан өдрийн тоо нийт сумдын нутгаар 4-5 өдөр ажиглагдсан.
Хүснэгт 1. Агаарын температур

Хөрсний гадаргын дундаж температур нийт сумдын нутгаар 24.4...29.5 градус дулаан, үнэмлэхүй их температур 56.9...66.8 градус дулаан, үнэмлэхүй бага температур 9.1...11.8 градус дулаан, хөрсөн дээр 40 градусаас давж халсан өдрийн тоо 6-8 өдөр ажиглагдсан.
Хүснэгт 2. Хөрсний гадаргын температур

Салхи:
Салхины үнэмлэхүй их хурд Дархан суманд 12 м/с, Хонгор суманд 11 м/с, Орхон, Шарын гол сумдад 14 м/с хүрсэн. Мөн 10 м/с-ээс дээш салхитай өдөр нийт нутгаар 5-8 өдөр ажиглагдсан.
Хур тунадас:
Аймгийн нийт нутгаар 3-5 өдөр хур тунадас орж Дархан суманд 43.1 мм, Хонгор суманд 36.3 мм, Орхон суманд 16.9 мм, Шарын гол суманд 25.1 мм орсон. УАД-тай харьцуулахад Дархан, Хонгор суманд УАД-аас ахиу, Орхон сум УАД-аас бага, Шарын гол сум УАД-ын орчим орсон байна.

Зураг 1.Сумдад орсон хур тунадасны хэмжээ, мм
Бэлчээрийн ургамлын судалгаа:
Бэлчээрийн үетэн ургамал шинэ үе шатгүй, ширэг улалжийн үрийн боловсролтын үе шат явагдаж байна. Нийт ургамлын дундаж өндөр Дархан суманд 4 см , Хонгор суманд 5 см, Орхон суманд 9 см, Шарын гол суманд 8 см. Бэлчээрийн ургамлын ургалтын байдал Дархан, Хонгор сумдын нутгаар дунд зэрэг, бусад сумдад сайн. Халалт, халуун хуурай салхины улмаас зарим алаг өвс, улалжийн төрлийн ургамал гэмтэж хатсан боловч хур тунадас ахиу орж ургамал сэргэж байна.
Таримал ургамлын судалгаа:
Хонгор сумын судалгааны буудай тариалсан нийт талбайд ИДЗХГД ил гарах үе шат эхэлсэн, Төмсний талбай хажуугийн нахианы үүсэл дууссан. Буудайн дундаж өндөр 30 см, ургалтын байдал сайн.
Хөрсний чийг:
6 дугаар сарын 28-нд Хонгор сумын судалгааны буудай, төмс, гуурстай таримал ургамлын талбайд хөрсний чийг тодорхойлов. Хөрсний 0-100 см-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг талбай тус бүрээр үзүүлэв.

Зураг 2. Хөрсний 0-20 см гүний ашигтай чийгийн нөөц, мм

Зураг 3. Хөрсний 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц, мм

Зураг 4. Хөрсний 0-100 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Хөрсний ашигтай чийгийн нөөц өмнөх 10 хоногоос 0-20 см гүнд Алтангадасын талбай 0.8 мм-ээр нэмэгдэж, бусад талбай 0.7...3.4 мм-ээр багассан, 0-50 см гүнд Төмсний талбай 9.3 мм-ээр нэмэгдэж, бусад талбай 1.8...11.3 мм-ээр багассан, 0-100 см гүнд Цайдам, Алтангадасын талбай 8.7...18.2 мм-ээр багассан, бусад талбай 2.8...5.4 мм-ээр нэмэгдсэн байна.
Хортон мэрэгчдийн ажиглалт:
Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны байнгын ажиглалтаар сумдын бэлчээрт 1м2 талбайд дунджаар 2-3 ш царцааны авгалдай тоологдож, төрөл зүйлийн хувьд Азийн судалт, Тоонолжит, Сибирийн, Барабаны таршаа зэрэг царцааны авгалдай ажиглагдсан. Мал аж ахуйд:
Бүх төрлийн малын тарга хүч, малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна. Бог малын ноос авах ажил үргэлжилж байна.
ТОЙМ БИЧСЭН: ХААЦУ-ЫН ТЕХНИКЧ Л.ГҮНЖИДМАА