Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 09 ДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2021-01-27 10:12:24


Цаг агаарын нөхцөл: Аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж 10.7...12.9 градус дулаан, УАД -тай харьцуулахад Дархан суманд 2.2 градус дулаан, бусад сумдаар УАД-ын орчим байлаа. Агаарын үнэмлэхүй их температур 26.2...30.2 градус, үнэмлэхүй бага температур 1.2...-2.1 градус сэрүүн байлаа. Агаарт 30 градусаас давж халсан өдөр Орхон суманд 1, бусад сумдад ажиглагдаагүй.
Хүснэгт1. Агаарын температурын дундаж

Хөрсний гадаргын температурын дундаж нийт сумдын нутгаар 14.4...18.4 градус дулаан, УАД-тай харьцуулахад Дархан, Хонгор суманд 1.5...5.2 градусаар дулаан, бусад сумдаар УАД-ын орчим байв. Хөрсний үнэмлэхүй их температур 39.7...47.3 градус дулаан, үнэмлэхүй бага температур 2.7...-1.7 градус сэрүүн байлаа. Хөрсөнд 40 градусаас давж халсан өдрийн тоо нийт нутгаар 1-8 өдөр ажиглагдсан.
Хүснэгт2. Хөрсний температурын дундаж

Хур тунадас: Энэ 10 хоногт Дархан суманд 3.7 мм, Хонгор суманд 2.4 мм, Орхон суманд 5.7 мм, Шарын гол суманд 4.2 мм хур тунадас орсон. УАД-тай харьцуулахад нийт сумдаар УАД-аас бага хур тунадас орсон байна.

Зураг1. Сумдад орсон хур тунадасны хэмжээ, мм
Салхи: Салхины үнэмлэхүй их хурд Дархан, Хонгор, Шарын гол сумдад 16 м/с, Орхон суманд 14 м/с хүрсэн. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 4-6 өдөр тус тус ажиглагдсан байна.
Бэлчээрийн ургамлын судалгаа: Үетэн, алаг өвсний төрлийн зарим ургамлууд хагдарч эхэлсэн. Ургамлын дундаж өндөр хашаалаагүй талбайд 14-16 см, хашаалсан талбайд 14-37 см , ургац 8.4...26.6 ц/га, ургалтын байдал сайн.
Хортон шавьжийн ажиглалт: Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны байнгын ажиглалтаар 1м2 талбайд нийт сумдаар царцаа ажиглагдаагүй.
Хөрсний чийг: 09 дүгээр сарын 18-нд Хонгор сумын судалгааны таримал ургамлын талбайд хөрсний чийг тодорхойлов. Хөрсний 0-100 см-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг талбай тус бүрээр үзүүлэв.

Зураг2. Хөрсний 0-20 см гүний ашигтай чийгийн нөөц, мм

Зураг3. Хөрсний 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц, мм

Зураг4. Хөрсний 0-100 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Хөрсний ашигтай чийгийн нөөц өмнөх 10 хоногоос нийт талбайд 0-100 см-ийн гүндээ 0.1...33.5 мм-ээр буурсан байна.
Мал аж ахуйд: Бүх төрлийн малын тарга хүч, малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна. Хадлан тэжээл бэлтгэх ажил нийт сумдаар үргэлжилж байгаа.Мал хээлтүүлэх ажил Шарын гол суманд үргэлжилж байгаа, бусад сумдад дууссан.
Газар тариаланд: Аймгийн хэмжээгээр үр тариа шууд болон ангилан хадах ажил үргэлжилж байгаа.
ТОЙМ БИЧСЭН: АГРО ЦАГ УУРЫН ТЕХНИКЧ Л.ГҮНЖИДМАА