Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР 10 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2021-01-13 19:04:32


2019 ОНЫ 07 ДУГААР САРЫН I -10
ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ
Цаг агаарын нөхцөл: Аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж 20.0...22.4 градус дулаан, УАД -тай харьцуулахад Шарын гол суманд дунджийн орчим, бусад сумдын нутгаар УАД-аас 1.8...3.2 градусаар дулаан байлаа. Агаарын үнэмлэхүй бага температур 7.4...12.5 градус, үнэмлэхүй их температур 32.4...34.5 градус дулаан байлаа. /Зураг 1./

Зураг 1. Сумдын агаарын үнэмлэхүй их температур
Агаарт 30 градусаас давж халсан өдрийн тоо нийт нутгаар 6-7 өдөр ажиглагдсан.
Хөрсний гадаргын температурын дундаж нийт сумдын нутгаар 27.2...31.1 градус дулаан. Хөрсний гадаргын үнэмлэхүй бага температур 7.4...12.5 градус, үнэмлэхүй их температур 57.8...64.8 градус хүрч халсан байна. Хөрсний үнэмлэхүй их температурыг УАД-тай харьцуулахад Орхон суманд дунджийн орчим, Дархан, Хонгор сумдын нутгаар дунджаас 8-11 градус, Шарын гол суманд 1.1 градусаар дулаан байсан. Хөрсөн дээр 40 градусаас давж халсан өдрийн тоо 9-10 өдөр ажиглагдсан.
Салхи: Салхины үнэмлэхүй их хурд секундэд Орхон суманд 20 м/с, Дархан суманд 14 м/с, Хонгор суманд 18 м/с, Шарын гол суманд 15 м/с хүрч салхилсан. 10 м/с-ээс дээш салхитай өдөр 3-5 өдөр ажиглагдсан байна. Орхон суманд салхины үнэмлэхүй их хурд секундэд 20 м/с хүрч салхилсан ч учирсан хохиролын мэдээ ирээгүй.

Зураг 2. Сумдын салхины үнэмлэхүй их хурд
Хур тунадас:
Энэ арав хоногт Шарын гол суманд тунадас ороогүй бусад сумдын нутгаар 2-3 өдөр хур тунадас орж Дархан суманд 1.6 мм, Хонгор суманд 0.7 мм, Орхон суманд 4.5 мм хур тунадас орсон байна. УАД-тай харьцуулахад нийт нутгаар дунджаас маш бага хур тунадас орсон.

Зураг 3. Сумдад орсон хур тунадасны хэмжээ, мм
Чийгшил:
Агаарын харьцангуй чийгшлын дундаж 45-51%, дутагдал чийгшил 15.8-18.6 гПа, агаарын харьцангуй чийгшил 30% ба түүнээс бага байсан хоногийн тоо Дархан суманд 8 өдөр бусад сумдад 1-5 өдөр ажиглагдсан байна.
Бэлчээрийн ургамлын судалгаа: Нийт сумдын нутгаар үетэн, алаг өвс, улалжийн төрлийн ургамлуудын цэцэглэлтийн төгсгөлийн үе шат явагдаж байна. Өмнөх 10 хоногийн сүүлчээр орсон хур тунадасны нөлөөгөөр шарлаж хатсан зарим ургамал дахин цухуйж эхэлсэн. Нийт ургамлын дундаж өндөр 8-10 см, өмнөх 10 хоногоос 3-4 см-ээр өссөн. Бэлчээрийн ургамлын ургалт болон зуншлага сайжирсан. Хортон шавьжаас шалтгаалсан гэмтэл ажиглагдаагүй.
Таримал ургамлын судалгаа: Хонгор сумын судалгааны улаан буудай тариалсан нийт талбайд ИДЗХГДээр ил гарах үе шат жигдэрсэн. Алтангадасын буудай түрүүлэлтийн үе шат эхэлсэн. Буудайн дундаж өндөр 44-51 см, буудайн дундаж өндрийг олон жилийн дундаж өндөртэй харьцуулахад 9-17 см-ээр өндөр ургасан байна. Бүх талбайн буудайн ургалт сайн. Буудайн бүтээгдхүүнт үзүүлэлтийг тодорхойлоход хөгжсөн түрүүнцэр 10-12 ш тоологдсон. Өтгөн сийрэг 1м2 талбайд дунджаар нийт иш 255-300 ш тоологдсон. Төмсний дундаж өндөр 12-16 см.
Газар доорхи усны горимын ажиглалт: Гүний усны түвшин өмнөх 10 хоногоос 9 см-ээр багассан. Усны температур 4.50С-6.80С байна.
Хөрсний чийг: 07 дугаар сарын 08-нд Хонгор сумын судалгааны таримал ургамлын талбайд хөрсний чийг тодорхойлов. Хөрсний 0-100 см-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг талбай тус бүрээр үзүүлэв.

Зураг 4. Хөрсний 0-20 см гүний ашигтай чийгийн нөөц, мм

Зураг 5. Хөрсний 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц, мм

Зураг 6. Хөрсний 0-100 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Хөрсний ашигтай чийгийн нөөц өмнөх 10 хоногоос Алтангадасын талбайн буудай бүх гүндээ өөрчлөлтгүй бусад талбайн чийг бүх гүндээ өссөн байна.
Мал аж ахуйд:
Бүх сумдад мал хээлтүүлэх ажил эхэлсэн, хонины ноос авах ажил үргэлжилж байна. Бүх төрлийн малын тарга хүч, малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна.
Газар тариаланд: Төмс буудайн талбайд бордоо цацах, төмсний маналтын ажил эхэлсэн.
10 хоногийн онцлог: Хур тунадас багатай, хөрсний гадаргын үнэмлэхүй их температур 64.8 градус хүрч халсан. Дархан суманд харьцангуй чийгшил 30 % -иас бага өдөр 8 удаа ажиглагдсан.
ТОЙМ БИЧСЭН: АГРО ЦАГ УУРЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М. АРИУНБУЯН