Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2019 ОНЫ 08 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР 10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН АЖИГЛАЛТЫН ТОЙМ МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2023-03-28 16:50:50


2019 ОНЫ 08 ДУГААР САРЫН НЭГДҮГЭЭР
10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН АЖИГЛАЛТЫН ТОЙМ МЭДЭЭ
Цаг агаарын нөхцөл: Аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж 18.5...20.5 градус дулаан, УАД -тай харьцуулахад Дархан суманд дунджаас 1.5 градусаар дулаан, бусад сумдын нутгаар УАД-ийн орчим байлаа. Агаарын үнэмлэхүй бага температур 5.5...9.8 градус, үнэмлэхүй их температур 31.3...32.6 градус дулаан байв.
Хүснэгт 1. Агаарын температур

Агаарт 30 градусаас давж халсан өдрийн тоо нийт нутгаар 1 өдөр ажиглагдсан. Хөрсний гадаргын температурын дундаж нийт сумдын нутгаар 22.8...27.7 градус дулаан байлаа.
Хүснэгт 2. Хөрсний гадаргын температур

Хөрсний гадаргын үнэмлэхүй бага температур 4.6...11.0 градус, үнэмлэхүй их температур 50.4...57.8 градус хүрч халсан байна. Хөрсний үнэмлэхүй их температурыг УАД-тай харьцуулахад Орхон, Шарын гол сумдын нутгаар 2.9....4.2 градусаар сэрүүн, Дархан, Хонгор сумдын нутгаар 4.4...6.3 градусаар дулаан байсан. Хөрсөн дээр 40 градусаас давж халсан өдрийн тоо 6-9 өдөр ажиглагдсан.
Салхи: Салхины үнэмлэхүй их хурд секундэд Шарын гол суманд 14 м/с, Дархан суманд 12 м/с, Орхон суманд 9 м/с, Хонгор суманд 7 м/с хүрч салхилсан. 10 м/с-ээс дээш салхитай өдөр Дархан, Шарын гол сумдад 1-3 өдөр, Хонгор, Орхон сумдад ажиглагдаагүй.
Хур тунадас: Энэ арав хоногт аймгийн нийт нутгаар 3-4 өдөр хур тунадас орж Дархан суманд 30.0 мм, Шарын гол суманд 16.4 мм, Орхон суманд 12.7 мм, Хонгор суманд 9.2 мм хур тунадас орсон байна. УАД-тай харьцуулахад Дархан суманд дунджаас ахиу, бусад сумдын нутгаар дунджаас бага хур тунадас орсон.

Зураг 1. Сумдад орсон хур тунадасны хэмжээ, мм
Чийгшил: Агаарын харьцангуй чийгшлын дундаж 59-77%, дутагдал чийгшил 6.1-10.8 гПа, агаарын харьцангуй чийгшил 30% ба түүнээс бага байсан хоногийн тоо нийт нутгаар ажиглагдаагүй байна.
Бэлчээрийн ургамлын судалгаа: Нийт сумдын нутгаар үетэн, алаг өвс, улалжийн төрлийн ургамлуудын үр боловсролтын төгсгөлийн үе шат явагдаж, агьны бундуйжилтийн үе шат эхэлсэн. Нийт нутгаар бэлчээрийн ургамлын дундаж өндөр 13-15 см, өмнөх 10 хоногоос 3-5 см-ээр өссөн. Бэлчээрийн ургамлын ургалт болон зуншлага сайн. Хортон шавьжаас шалтгаалсан гэмтэл ажиглагдаагүй.
Хортон шавьжийн ажиглалт: Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны байнгын ажиглалтаар сумдын бэлчээрт 1м2 талбайд дунджаар 1-4 ш бие гүйцсэн царцаа тоологдож, төрөл зүйлийн хувьд Азийн судалт, Тоонолжит, Сибирийн, Барабаны таршаа зэрэг царцаа ажиглагдсан.
Шарын гол сумын төвийн Бага Дархан орчмоор нисэгч хортон шавьж болох Нугын бор эрвээхэйн хэт олшролт ажиглагдаж 1 га талбайд нисэгч хөнөөлт шавьжийн нягтшилыг шүүрүүрээр барин тоололт хийхэд 12-17 ширхэг хортон тоологдсон.
Таримал ургамлын Цайдамын улаанбуудай, Орхон сумын лууван, Хонгор сумын төмсний талбайд тодорхойлсон хортон шавьжийн ажиглаглалтаар нийт талбайд хортон шавьж ажиглагдаагүй.
Таримал ургамлын судалгаа: Хонгор сумын судалгааны Цайдам, Алтангадасын улаан буудай аарцан бололтын үе шат эхэлсэн. 6-р бргиадын талбайд сүүн бололтын үе шат жигдэрсэн. Буудайн дундаж өндөр 66 см. 6-р бригадын буудайн сүүн бололтын үед бүтээгдхүүнт үзүүлэлтийг тодорхойлоход хөгжсөн түрүүнцэр 15 ш, үрийн тоо 32 ш, 1м2 талбайд дунджаар түрүүтэй иш 305 ш тоологдсон. Бүх талбайн буудайн ургалт маш сайн. Төмсний 2 талбайд цэцэглэлтийн үе шат жигдэрсэн. Төмсний дундаж өндөр 33-50 см.
Газар доорхи усны горимын ажиглалт: Гүний усны түвшин өмнөх 10 хоногоос нэмэгдсэн.
Хөрсний чийг: 08 дугаар сарын 08-нд Хонгор сумын судалгааны таримал ургамлын талбайд хөрсний чийг тодорхойлов. Хөрсний 0-100 см-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг талбай тус бүрээр үзүүлэв.

Зураг 2. Хөрсний 0-20 см гүний ашигтай чийгийн нөөц, мм

Зураг 3. Хөрсний 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц, мм

Зураг 4. Хөрсний 0-100 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Хөрсний ашигтай чийгийн нөөц өмнөх 10 хоногоос 0-20 см гүнд 15.2-25.2 мм-ээр, 0-50 см гүндээ 20.7-43.6 мм-ээр, 0-100 см гүндээ 9.9-43.3 мм-ээр тус тус буурсан байна.
Мал аж ахуйд:
Бүх сумдад мал хээлтүүлэх ажил эхэлсэн, хонины ноос авах ажил үргэлжилж байна. Бүх төрлийн малын тарга хүч, малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна.
Газар тариаланд: Хонгор сумын судалгааны уриншийн талбайд химийн уринш хийгдэж байна.
ТОЙМ БИЧСЭН: АГРО ЦАГ УУРЫН ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М. АРИУНБУЯН