Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ



Зураг 1. Сумдын агаарын температурын дундаж, /градусаар/
Хөрсний гадаргын температурын дундаж 8.5....12.2 градусаар дулаан, УАД-тай харьцуулахад Дархан суманд дундаас 4.6 градус дулаан бусад сумдын нутгаар дунджийн орчим байв. Хөрсний гадаргын үнэмлэхүй бага температур -8.7....-13.6 градус хүйтэн, үнэмлэхүй их температур Дархан, Хонгор сумдын нутгаар 45.1...48.2 градус, бусад сумдын нутгаар 40.0...41.4 градус дулаан байсан.
Зураг 2. Сумдын хөрсний температурын дундаж, /градусаар/
Зураг 3. Сумдын салхины үнэмлэхүй их хурд, м/с
Хур тунадас: Аймгийн нийт нутгаар 2-4 өдөр тунадас орж Дархан, Орхон сумдад 1.0-1.1 мм, Хонгор суманд 0.6 мм, Шарын гол суманд 2.1 мм хур тунадас орсон. УАД-тай харьцуулахад Шарын гол суманд дунджийн орчим бусад сумдын нутгаар дунджаас бага тунадас оржээ.
2020 оны хаврын хөрсний угтвар чийгийн нөөц Цайдам, Алтангадасын уриншилсан талбайн 0-20 см, 0-50 см гүнд чийгийн хангалт дунд зэрэг, бусад талбай бүх гүндээ хангалттай чийгтэй, бэлчээрийн талбайд бүх гүндээ хангалтгүй чийгтэй байна.
Мал аж ахуйд: Бүх төрлийн малын тарга хүч дунд, малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна. Бог мал төллөх ажил дуусч, ямааны ноолуур самнах, бод мал төллөх ажил үргэлжилж байна. Аймгийн хэмжээгээр мал төллөх ажил 68.7%, төл бойжилт 100% байна. /Эх сурвалж ХХААГ/
Газар тариаланд: Газар тариалангийн үйлдвэрлэлд газар хагалах, борнойдох, чийг хаалт явагдаж, хүнсний ногооны үрслэгээ хийгдэж байна.