Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ ТАВДУГААР САРЫН ГУРАВДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2021-01-16 00:06:02


Цаг агаарын нөхцөл: Аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж 10.4...13.4 градус дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Дархан суманд ОЖД-ийн орчим дулааан, Хонгор суманд 2.6 градус сэрүүн, Шарын гол суманд 3.3 градусаар сэрүүн байлаа. Агаарын үнэмлэхүй бага температур -1.3...-1.7 градусаар сэрүүн, үнэмлэхүй их температур 28.9...32.7 градус дулаан байлаа. Агаарт 30 градусаас давж халсан өдрийн тоо Дархан, Хонгор суманд 1 удаа ажиглагдсан байна.
Зураг 1. Сумдын агаар, хөрсний температурын дундаж, /градусаар/
Хөрсний гадаргын температурын дундаж 15.9...20.1 градус дулаан, УАД-тай харьцуулахад Дархан суманд ОЖД-ийн орчим бусад сумдын нутгаар 4.4...5.5 градусаар сэрүүн байв. Хөрсний гадаргын үнэмлэхүй бага температур нийт сумдаар -1.0...1.0 градусаар дулаан, хөрсний үнэмлэхүй их температур 50.6...57.3 градус дулаан байлаа. Хөрсөн дээр 40 градусаас давж халсан өдрийн тоо 6-8 өдөр ажиглагдсан.
Салхи: Салхины үнэмлэхүй их хурд Дархан суманд 18 м/с, Хонгор суманд 20 м/с, Шарын гол суманд 21 м/с хүрч явган шороон шуурга шуурсан. 10м/с-ээс дээш салхитай өдөр нийт сумдын нутгаар 6-11 удаа ажиглагдсан
Зураг 2. Сумдын салхины их хурд, тунадасны нийлбэр / мм/
Хур тунадас: Аймгийн нийт нутгаар хур тунадас 7-8 өдөр орж, Дархан суманд 9.4 мм, Хонгор суманд 13.2 мм, Шарын гол суманд 11.3 мм хур тунадас орсон. Хур тунадасыг УАД-тай харьцуулахад Дархан, Хонгор сумдад УАД-аас ахиу, Шарын гол суманд УАД-ын орчим хур тунадас орсон байна.
Бэлчээрийн ургамлын судалгаа: Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 6-8 см, нийт сумдын нутгаар ОЖД-аас ахиу хур тунадас орж ургамлын ургалт болон газрын гарц сайжирч мал тараг тэвээрэг сайн авч байна.
Хөрсний чийгийн мэдээ: 05 дугаар сарын 28-нд Хонгор сумын судалгааны таримал ургамлын талбайд хөрсний чийг тодорхойлов. Хөрсний 0-100 см-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг талбай тус бүрээр үзүүлэв.

Зураг 3. Хөрсний 0-20 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Зураг 4. Хөрсний 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
05 дугаар сарын 28-ны байдлаар хөрсний ашигтай чийгийн нөөц 0-20 см гүндээ судалгааны нийт талбайд өмнөх арав хоногоос ашигтай чийгийн нөөц бүх гүндээ өссөн, 0-50 см гүндээ бүх талбайд 44.26-61.7мм нөөц чийгтэй ба өмнөх хэмжилтээс Алтангадасын талбайд 2.1мм, Цайдамын талбайд 25.4мм -ээр ахиу чийгтэй, 0-100 см гүндээ 6-р бригадын талбай өмнөх хэмжилтээс 7.2мм-ээр бага чийгтэй, бусад талбайнууд 1.1...6.8 мм-ээр ахиу чийгтэй байлаа.
Таримал ургамлын судалгаа: Хонгор сумын судалгааны Цайдамын улаан буудайн соёололтын үе шат, бусад судалгааны талбайнуудад тарилт хийгдсэн байна.
Мал аж ахуйд:
Бүх төрлийн малын тарга хүч дунд, малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна. Бод мал төллөх ажил үргэлжилж байна.
Газар тариаланд:
Аймгийн хэмжээгээр 05 дугаар сарын 13-наас улаанбуудайн үр суулгалт, төмс, тэжээлийн ургамал тарих ажил эхэлсэн. Хөрс сийрүүлэх, нарийн ногооны үрсэлгээ хийх ажил явагдаж байна.
ТОЙМ БИЧСЭН:
ХААЦУ-ЫН ТЕХНИКЧ Г.ОТГОНБАЯР