Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2020 ОНЫ ТАВДУГААР САРЫН ХОЁРДУГААР АРАВ ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2021-02-26 18:32:54


Цаг агаарын нөхцөл: Аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж 10.3...13.1 градус дулаан, уур амьсгалын дундажтай харьцуулахад Дархан суманд 1.2 градусаар дулаан, Хонгор суманд 0.6 градус буюу УАД-ын орчим, Шарын гол суманд 1.3 градусаар сэрүүн байлаа. Агаарын үнэмлэхүй бага температур -2.4...0.4 градусаар сэрүүн, үнэмлэхүй их температур 15.3...19.6 градус дулаан байлаа. Агаарт 30 градусаас давж халсан өдрийн тоо ажиглагдаагүй.


Зураг 1. Сумдын агаар, хөрсний температурын дундаж, /градусаар/
Хөрсний гадаргын температурын дундаж 15.3...19.6 градус дулаан, УАД-тай харьцуулахад Дархан суманд 3.4 градусаар дулаан, бусад сумдын нутгаар 1.7...2.7 градусаар сэрүүн байв. Хөрсний гадаргын үнэмлэхүй бага температур нийт сумдаар -3.8...0.9 градусаар сэрүүн, хөрсний үнэмлэхүй их температур 51.0...55.9 градус дулаан байлаа. Хөрсөн дээр 40 градусаас давж халсан өдрийн тоо 6-7 өдөр ажиглагдсан.
Салхи: Салхины үнэмлэхүй их хурд Дархан суманд 17 м/с, Хонгор суманд 16 м/с, Шарын гол суманд 18 м/с хүрч явган шороон шуурга шуурсан. 10м/с-ээс дээш салхитай өдөр нийт сумдын нутгаар 4-7 удаа ажиглагдсан.
Хур тунадас: Аймгийн нийт нутгаар хур тунадас 3-7 өдөр орж, Дархан суманд 11.4 мм, Хонгор суманд 29.4 мм, Шарын гол суманд 17.7 мм хур тунадас орсон. Хур тунадасыг УАД-тай харьцуулахад Дархан сум УАД-аас бага, Хонгор сум УАД-аас их, Шарын гол сум УАД-ын орчим хур тунадас орсон байна.

Зураг 2. Сумдын хур тунадасны нийлбэр, мм
Бэлчээрийн ургамлын судалгаа: Нийт сумдын нутгаар Дархан, Хонгор сумдын бэлчээрт ширэг улалж цэцэглэлтийн үе шат, бусад төрлийн ургамал Шарын гол болон бусад сумдын нутгаар шинэ үе шатгүй. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 4-5 см, ургамлын ургалтын байдал сайн. Хашаалсан талбайн ургамлын ширэг улалж цэцэглэлтийн үе шат жигдэрсэн, үетэн ургамал түрүүлэлт эхэлсэн. Ургамлын дундаж өндөр үетэн ургамал 6-10 см, ширэг улалж 4-5 см, ургалтын байдал сайн байна.
Хортон шавьжийн ажиглалт: Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны байнгын ажиглалтаар Дархан сумын бэлчээрт 1м2 талбайд дунджаар 1ш царцааны авгалдай тоологдсон. Төрөл зүйлийн хувьд Сибирийн царцаа ажиглагдсан. Бусад сумдын нутгаар царцаа ажиглагдаагүй.
Таримал ургамлын ажиглалт: Хонгор сумын судалгааны Цайдамын талбайд соёололтын үе шат эхэлсэн, бусад талбайд тарилт эхлээгүй байна.
Хөрсний чийгийн ажиглалт: 05 дугаар сарын 18-нд Хонгор сумын судалгааны буудай, төмс, гуурс, уринштай талбайд хөрсний чийг тодорхойлов. Хөрсний 0-100 см-ийн гүний ашигтай чийгийн нөөцийг талбай тус бүрээр үзүүлэв.

Зураг 3. Хөрсний 0-20 см гүний ашигтай чийгийн нөөц, мм

Зураг 4. Хөрсний 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц, мм

Зураг 5. Хөрсний 0-100 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
05 дугаар сарын 18-ны байдалаар Хөрсний ашигтай чийгийн нөөц 0-50 см гүндээ нийт талбайнууд 13.0...22.5 мм-ээр ахиу чийгтэй, 0-100 см гүндээ 6-р бригад, Цайдамын талбай 1.5...9.5 мм-ээр бага чийгтэй, бусад талбайнууд 7.7...15.8 мм-ээр ахиу чийгтэй байлаа.
Мал аж ахуйд: Бүх төрлийн малын тарга хүч дунд, малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна. Бод мал төллөх ажил үргэлжилж байна. Аймгийн хэмжээгээр бод мал төллөх ажил 81.9%-тай байна./Эх сурвалж ХХААГ/
Газар тариаланд:
Аймгийн хэмжээгээр 05 дугаар сарын 13-наас улаанбуудайн үр суулгалт, төмс, тэжээлийн ургамал тарих ажил эхэлсэн. Хөрс сийрүүлэх, нарийн ногооны үрсэлгээ хийх ажил явагдаж байна.
ТОЙМ БИЧСЭН:
ХААЦУ-ЫН ТЕХНИКЧ Л.ГҮНЖИДМАА