Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2021 ОНЫ 08 ДУГААР САРЫН III-10 ХОНОГИЙН ХААЦУ-ЫН ТОЙМ МЭДЭЭ
Шинэчлэгдсэн: 2023-03-19 12:22:51


Цаг агаарын нөхцөл: Аймгийн нийт нутгаар агаарын температурын дундаж 13.3...15.60С дулаан, олон жилийн дундажтай харьцуулахад нийт сумдаар 1.2...3.1 градусаар сэрүүн байлаа. Агаарын үнэмлэхүй их температур 26.1...28.30С дулаан, үнэмлэхүй бага температур 2.8...7.00С дулаан байв. Агаарт 300С-аас дээш давж халсан өдөр ажиглагдаагүй.


Зураг 1.Сумдын агаарын температурын дундаж, /градусаар/
Хөрсний гадаргын температурын дундаж 17.9…20.70С дулаан, олон жилийн дундажтай харьцуулахад Дархан суманд дунджийн орчим, бусад сумдын нутгаар 1.1...3.1 градусаар сэрүүн байв. Хөрсний гадаргын үнэмлэхүй их температур нийт нутгаар 48.7...55.50С-аар дулаан, хөрсний үнэмлэхүй бага температур 1.1...6.00С-аар дулаан байна.
Салхи: Салхины үнэмлэхүй их хурд нийт нутгаар 14-16 м/с хүрч салхилсан. Нийт нутгаар 10 м/с дээш салхитай өдөр 4-5 удаа ажиглагдсан.
Хур тунадас: Аймгийн нийт нутгаар тус бүр 3-5 өдөр тунадас орсон. Дархан суманд 43.6 мм, Хонгор суманд 47.6 мм, Орхон суманд 24.1 мм, Шарын гол суманд 65.5 мм хур тунадас орсон. Олон жилийн дундажтай харьцуулахад Орхон суманд дунджийн орчим, бусад сумдаар ОЖД-аас ахиу хур тунадас орсон.

Зураг 2. Сумдад орсон хур тунадасны хэмжээ, мм
Таримал ургамлын судалгаа: Хонгор сумын судалгааны Цайдам, Алтангадас, 6-р бригадын талбайн буудай аарцан бололтын үе шат жигдэрч, Цайдам, Алтангадасын талбайн буудай бүрэн бололтын үе шат эхэлсэн. Буудайн дундаж өндөр 76-103 см, олон жилийн дунджаас Цайдамын талбай 14 см-ээр, бусад талбай 30-39 см-ээр өссөн.
Цайдам, Алтангадасын талбайн буудайн бүтээгдэхүүнт үзүүлэлтийг тодорхойлход түрүүн дэх хөгжсөн түрүүнцрийн тоо дунджаар 15-17ш, дутуу хөгжилтэй түрүүнцрийн тоо 1ш, түрүүн дэх үрийн тоо 29-32ш байв. Үр тарианы ургамлын ургацын бүрдцийн үзүүлэлт тодорхойлов. Үзүүлэлтээр ургамлын өндөр 76-96 см, түрүүний урт 9 см, 1м2 дахь түрүүндээ үртэй ишний тоо 263-372ш, түрүүн дэх үрийн тоо 29-32ш, 1м2 дахь үрийн жин 208.6...307.6 гр, түрүүний бүтээгдэхүүнт чанар 0.8 гр, 1000 үрийн жин 39.3-40.9 гр, хорчгор үрийн тоо 0.2-0.6 %, үрийн ургац 15.7-23.0 ц/га тус тус гарсан байна.
Төмсний талбайд иш навчны гулжийлтын үе шат эхэлсэн, төмсний дундаж өндөр 44 см байв. Төмсний бүтээгдэхүүнт чанарын үзүүлэлт тодорхойлов. Үзүүлэлтээр 100 м2 талбай дахь бутны тоо 345 ш, ухаж авсан бутны тоо 24ш, 24 бутны газрын дээрх хэсгийн жин 3.663 гр, навчтай ишний тоо 268ш, 24 бутны булцууны жин 24.400 гр, хэвийн хэмжээнд хүрсэн булцууны жин 19.400 гр байна. Тооцооллоор 1 бутны булцууны дундаж тоо 11ш, 1 бутны булцууны дундаж жин 1016.7 гр, 1 га дахь бутны тоо 34500 ш, булцууны тооцоот ургац 350.8 ц/га, 1 бутны газрын дээрх хэсгийн жин 153 гр, газрын дээрхи хэсгийн жин 528 ц/га, хэвийн хэмжээтэй булцууны хувь 56.7%, хэвийн хэмжээтэй булцууны жин 79.5 % тус тус гарсан байна.
Бэлчээрийн ургамлын ажиглалт: Нийт нутгаар бэлчээрийн ихэнх ургамлын үр боловсролтын үе шат жигдэрсэн. Бэлчээрийн ургамлын дундаж өндөр 24-25 см, ургамлын ургац хашаалсан талбайд 43.6-46.9 ц/га, хашаалаагүй талбайд 3.6-10.4 ц/га, ургалтын байдал маш сайн, гэмтэл ажиглагдаагүй.
Хортон шавьжийн ажиглалт: Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны байнгын ажиглалтаар бүх сумдын бэлчээрт 1м2 талбайд дунджаар 2-4 ш бие гүйцсэн царцаа тоологдсон.Төрөл зүйлийн хувьд Сибирийн, Тоонолжит, Азийн судалт, царцаа ажиглагдсан.
Хортон мэрэгчдийн ажиглалт: Бэлчээрийн ургамлын хөнөөлт царцааны байнгын ажиглалтаар бүх сумдын бэлчээрт 1м2 талбайд дунджаар 2-4 ш, бие гүйцсэн царцаа тоологдсон.Төрөл зүйлийн хувьд Сибирийн, Тоонолжит, Азийн судалт царцаа ажиглагдсан.
Хөрсний чийгийн ажиглалт: Хонгор сумын судалгааны буудай, гуурс, уринш, төмсний талбайн хөрсний 0-100 см гүнд чийгийн нөөциийг тодорхойлов.

Зураг 3. Буудайн 0-20 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Хөрсний ашигтай чийгийн нөөц 0-20 см гүнд 27-36 мм, өмнөх арав хоногоос Алтангадасын талбайд 5.0 мм-ээр нэмэгдэж бусад талбайд 2-9 мм-ээр буурсан.

Зураг 4. Буудайн 0-50 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Хөрсний ашигтай чийгийн нөөц 0-50 см гүндээ 72-95 мм, өмнөх арав хоногоос Алтангадас, Төмсний талбайд 11-14 мм-ээр нэмэгдэж, бусад талбайд 5 мм-ээр багассан.

Зураг 5. Буудайн 0-100 см гүний ашигтай чийгийн нөөц, мм
Хөрсний ашигтай чийгийн нөөц 0-100 см гүндээ 152-211 мм, өмнөх арав хоногоос 6-р бригад, Алтангадас, төмсний талбайд 4-28 мм-ээр өсч, 6-р бригадын талбайд 2.6 мм-ээр буурсан.Чийг багтаамжын доод хязгаартай харьцуулахад нийт талбайд бүх гүндээ чийгийн хангамж хангалттай сайн.
Мал аж ахуйд: Сүү сааль бэлтгэх, хадлан тэжээл бэлтгэх ажил үргэлжилж байна. Малын усан хангамж сайн, худгийн болон голын усаар ундаалж байна. Малын хорогдол байхгүй.
Газар тариаланд: Газар тариалангийн үйлдвэрлэлд уринш боловсруулах ажил үргэлжилж, төмс, хүнсний ногооны хураалтын ажил үргэлжилж байна.
ТОЙМ БОЛОВСРУУЛСАН:
ХААЦУ-ЫН ТЕХНИКЧ Л.ГҮНЖИДМАА