Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2022 ОНЫ ТАРИМАЛ УРГАМЛЫН УРГАЛТЫН ХУГАЦААНЫ ЦАГ АГААРЫН НӨХЦЛИЙН ТОЙМ
Шинэчлэгдсэн: 2024-07-27 16:14:53
![](/images/blank.gif)
![](/images/blank.gif)
НЭГ. ЦАГ УУРЫН НӨХЦӨЛ
Агаарын температур: Аймгийн нийт нутгаар 05-08 дугаар сард агаарын температурын дундаж 15.1-17.60С дулаан ОЖД-тай харьцуулахад Дархан сумын нутгаар 05, 07 дугаар сард 1.3-2.00С-аар тус тус дулаан, 08 дугаар сард дунджийн орчим, бусад нутгаар 05-06 дугаар саруудад дунджийн орчим, 07-08 дугаар саруудад 1.2-2.30С-аар тус тус сэрүүхэн байлаа.
Агаарын үнэмлэхүй хамгийн бага температур 05 дугаар сард -6.30С, 06 дугаар сард +1.50С, 07 дугаар сард +5.90С, 08 дугаар сард +1.40С, үнэмлэхүй хамгийн их температур 05 дугаар сард 29.4-31.80С, 06-08 дугаар саруудад 34.0-38.30С дулаан байв. 07 дугаар сарын эхээр халалт ажиглагдаж 38.1-38.3 градус хүрч халсан. Аймгийн нийт нутгаар агаарт 30 градусаас давж халсан өдөр ургалтын хугацаанд 10-20 өдөр ажиглагдсан.Олон жилийн дунджаар 05-08 дугаар сард нийт нутгаар 15-21 өдөр ажиглагддаг бол энэ жил Дархан суманд 2 өдрөөр олон, бусад нутгаар 2-5 өдрөөр цөөн ажиглагдсан.
Хөрсний температур: Хөрсний гадаргын температурын дундаж нийт нутгаар 20-260С дулаан. Олон жилийн дундажтай харьцуулахад 05 дугаар сард Дархан сумын нутгаар 50С-аар дулаан бусад нутгаар дунджийн орчим, 06 дугаар сард Орхон суманд дунджийн орчим, Дархан суманд 50С дулаан бусад нутгаар 30С-аар сэрүүн, 07-08 дугаар саруудад Дархан суманд 2-30С-аар дулаан бусад нутгаар 2-60С-аар тус тус сэрүүн байлаа. Хөрсний гадаргын үнэмлэхүй бага температур 05 дугаар сард нийт нутгаар -5.1....-6.60С хүйтэн, 08 дугаар сард Шарын гол, Хонгор сумдын нутгаар 0.0...0.20С хүрсэн, үнэмлэхүй их температур 07 дугаар сард 60-690С хүрч халсан. Хөрсөн дээр 40 градусаас давж халсан өдөр 05-08 дугаар саруудад нийт нутгаар 76-99 өдөр ажиглагдсан. Олон жилийн дундажтай харьцуулахад 05-р сард нийт нутгаар 5-12 өдрөөр олон, 06-р сард Дархан суманд 4 өдрөөр олон бусад нутгаар 1-2 өдрөөр цөөн, 07-08 дугаар сард Дархан, Хонгор сумдын нутгаар 5-9 өдрөөр олон, Шарын гол, Орхон сумдад 5-7 өдрөөр цөөн өдөр ажиглагдсан.
Хур тунадас: Таримал ургамлын ургалтын хугацаанд 05-08 дугаар саруудад 54-64 өдөр тунадастай байж нийт нутгаар 05 дугаар сард 11.1-16.4 мм, 06 дугаар сард 41.3-89.7 мм, 07 дугаар сард 43.8-92.6 мм, 08 дугаар сард 59.6-96.2 мм тунадас унажээ. 05-08 сард орсон тунадасны хэмжээг ОЖД хэмжээтэй харьцуулахад 05 дугаар сард Хонгор сумын нутгаар дунджийн орчим бусад нутгаар 1.4-2.7 дахин бага, 06 дугаар сард Шарын гол суманд 1.6 дахин их, Дархан, Хонгор сумдын нутгаар дунджийн орчим, Орхон суманд 1.3 дахин бага, 07 дугаар сард Дархан, Орхон сумдын нутгаар 1.3-1.7 дахин их, Шарын гол суманд дунджийн орчим, Хонгор суманд дунджаас бага, 08 дугаар Дархан, Шарын гол сумдад 1.2-1.4 дахин бага тунадас, бусад нутгаар дунджийн орчим орсон байна.
Хамгийн их тунадас 06 дугаар сарын 19 нд Шарын гол суманд аадар бороо орж 33.1 мм тунадас унажээ.
Салхи : Салхины үнэмлэхүй их хурд 05 дугаар сард нийт нутгаар 19-20 м/с, 06-08 дугаар сард нийт нутгаар 14-25 хүрч салхилсан байна. 10 дээш салхитай өдрийн тоо нийт нутгаар 05 дугаар сард 17-24, 06-р сард 13-17, 07-р сард 8-13, 08-р сард 8-15 өдөр байлаа.Ноднингийн мөн үетэй харьцуулахад 05 дугаар сард 10 м/с дээш салхитай өдөр 6-7 өдрөөр цөөн, харин 07 дугаар сард 3-5 өдрөөр олон ажиглагдаж 07-08 сар салхи ихтэй байлаа.
ХОЁР. Таримал ургамлын ургалтын байдал:
Судалгааны талбайнуудад “Дархан-144” сортын буудайг 05 дугаар сарын 11-15 ны хооронд тариалсан. Дулаан хангамж сайн байсан ч таримал ургамал чийг их шаарддаг бутлалт, гол хатгалтын үе шатанд 06 дугаар сарын 08-20 ны хугацаанд тариалангийн талбайд 3.7-4.0 мм тунадас орж хөрсний 0-20 см гүндээ нөөц 15-18 мм байсан нь ургамлын ургалтанд таагүй нөлөөлж 1м2 талбайн өтгөн сийрэг олон жилийн дунджаас бага гарсан. Буудайн бүрэн бололтын үе шат 08 дугаар сарын 24-31 ний хооронд ажиглагдсан. 08-р сард хур тунадастай, сэрүүхэн байсан нь ч салхитай, ургамал сийрэгдүү байсан нь зарим талбайн буудайн болц хугацаандаа боловсорсон. Ургалтын хугацаа 105-112 хоногт явагдсан. ОЖД-н дундаж хугацаатай харьцуулахад Цайдамын талбай дунджийн орчим, бусад талбай 5-10 хоногоор уртссан. Буудайн дундаж өндөр Алтангадас, 4, 5-р бригадын буудай 77-83 см, бусад талбайд 58- 67 см, түрүүний урт 10-11 см ба ОЖД-аас Цайдамын талбай 7 см-ээр нам, бусад талбай ОЖД-ийн орчим ургасан. Ихэнх талбайд буудайн ургалтын байдал сайн, налалт ажиглагдаагүй, хог ургамлын тархац Алтангадас, 5-р бригадад бусад талбайтай харьцуулахад хог ургамал их ургасан. Талбайн тооцоот ургац хог ургамалтай, сийрэгдүү талбайд 11-16 ц/га, ургалт сайтай талбайгаас 17- 20 ц/га авахаар урьдчилсан төлөвтэй байна.
Хүснэгт 1. Буудайн ургацын бүрдэц
№
|
Талбайн нэр
|
Тарьсан хугацаа
|
1м2 дахь түрүүтэй ишний тоо
|
Түрүүн дэх түрүүнцэрийн тоо
|
Үрийн тоо
|
1000-н
үрийн жин гр
|
Тооцоот ургац
ц/га
|
Ургалтын хугацаа
|
1
|
Алтангадас
|
Y/11
|
238
|
16/1
|
30
|
44.0
|
17.2
|
112
|
2
|
Цайдам
|
Y/15
|
196
|
16/1
|
29
|
36.8
|
16.0
|
105
|
3
|
6-р бригад
|
Y/13
|
245
|
15/1
|
32
|
44.8
|
19.9
|
110
|
Ургацын бүрдцийг олон жилийн дундаж үзүүлэлттэй харьцуулахад түрүүн дэх түрүүнцэрийн тоо нийт талбайд 2-3 ш-ээр, үрийн тоо 4-9 ш-ээр олон, 1000-н үрийн жин 3-10 гр-аар илүү, талбайн тооцоот ургац нийт талбайд 2-4 ц/га-аар ахиу ургац бүрдсэн.
Төмс: Төмсний ажиглалтыг УГТЭШХ-ийн судалгааны Хүрээлэнгийн талбай талбайд Гала” сортын төмсөн дээр ажиглалт хийсэн. Хураалтын өмнө төмсний бүтээгдэхүүнт үзүүлэлтийг 24 бутанд тодорхойлоход 24 бутны булцууны тоо 200 ш, булцууны жин 1092.3 кг хэвийн хэмжээтэй булцууны тоо 39.7%, төмсний дундаж өндөр 08 дугаар сарын сүүлчээр 34 см хүрсэн. Хортон шавьж ажиглагдаагүй.Тариалангийн талбайд 05-08 дугаар саруудад 123.3-195.9 мм тунадас орсон байна.
Хөрсний чийг:. Хөрсний ашигтай чийгийн нөөц Хонгор сумын судалгааны буудайн, уриншилсан болон төмсний талбайд тодорхойлсон дүнгээс үзэхэд хөрсний чийг 5 дугаар сарын дунд арав хоног тарилтын үедээ бүх талбайд нийт гүндээ хөрсний чийгийн нөөц хангалттай байсан. 06 дугаар сард тунадас бага орж дунд арав хоногоос хөрсний чийг бүх гүнд буурсан. Чийг багтаамжийн доод хязгаартай харьцуулахад Алтангадасын талбай хөрсний 0-20 см гүнд 47% дунд зэрэг, 0-50 см гүндээ 61 хувь хангалттай бусад талбайд хөрсний 0-50 см гүнүүдэд 20-39 хувь хангалтгүй чийгтэй байна. Хур тунадас орсон ч буудайн чийг ихээр шаарддаг үе шат явагдаж байгаа учраас хөрсний чийг ургамалд зарцуулагдсан. 08 дугаар сарын дунд үеэс хөрсний чийг нэмэгдсэн. Хөрсний ашигтай чийгийн нөөцийг ЧБДХязгаартай харьцуулахад: Алтангадасын талбай 0-20 см, 0-50 см гүндээ 37-39% буюу хангалтгүй, Цайдамын талбайд 0-20 см, 0-50 см гүндээ 48-58.2% буюу дунд зэрэг, бусад талбайд 62.4-77.8% хангалттай, 0-100 см гүндээ Алтангадас, Цайдамын талбайд 41.7-43.6% буюу дунд зэрэг, бусад талбайд 64.2-74.7% буюу хангалттай чийгтэй байна.
Зураг 3. Хөрсний ашигтай чийгийн нөөц, мм
Дүгнэлт:
1. Ургалтын эхэн үед Дархан сумын нутгаар 05 дугаар сард 1.3 градус, 07 дугаар сард 2.00С-аар дулаан, 08 дугаар сард дунджийн орчим, бусад нутгаар 05-06 дугаар саруудад дунджийн орчим, 07-08 дугаар саруудад 1.2-2.30С-аар тус тус сэрүүхэн байсан.
2. Салхины үнэмлэхүй их хурд 05 дугаар сард нийт нутгаар 19-20 м/с, 06-08 дугаар сард нийт нутгаар 14-25 хүрч салхилсан байна.
3. Дулаан хангамж сайн байсан ч таримал ургамал чийг их шаарддаг бутлалт, гол хатгалтын үе шатанд 06 дугаар сарын 08-20 ны хугацаанд тариалангийн талбайд 3.7- 4.0 мм тунадас орж хөрсний 0-20 см гүндээ нөөц чийг 15-18 мм байгаа нь ургамлын ургалт ургамлын ургалтанд нөлөөлж 1м2 талбайн өтгөн сийрэг олон жилийн дунджаас бага гарсан.
Товчилсон үгийн тайлбар:
ЧБДХ- чийг багтаамжийн доод хязгаар
ОЖД –олон жилийн дундаж
ТОЙМ БОЛОВСРУУЛСАН: ХӨДӨӨ АЖ АХУЙН ЦАГ УУРЫН
ЕРӨНХИЙ ТЕХНОЛОГИЧ М.АРИУНБУЯН